Улаанбаатар
Өнөөдөр / 2026.10.08
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ерөнхийлөгчийн захиас, сайд нарын хариулт

2020-7-08
0
ЖИРГЭХ

Ерөнхий сайд У.Хүрэлсүх шинээр байгуулагдах Засгийн газрын гишүүдийг өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад танилцуулав.

Энэ үеэр Ерөнхийлөгч Х.Баттулга “УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулиар Монгол Ардын нам Улсын Их Хуралд үнэмлэхүй олонх буюу 62 суудал авсан. Засгийн газрын бүрэлдэхүүнийг танилцуулах тухай албан бичиг өчигдөр надад ирсэн байна.

Миний бие Засгийн газрын гишүүдийн анкет, ажилласан байдалтай танилцлаа. Цаашид Засгийн газартай хамтран ажиллахдаа сайд нартай нүүр тулан уулзаж, санал бодлоо илэрхийлж ажиллана” гээд зарим сайд нараас тухайлсан асуулт асууж, ярилцлаа.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА:

“Нэгдүгээрт, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар олон жил төр, засагт ажиллалаа. Ардын намын тавьсан өр, Ардчилсан намын тавьсан өр гэж дэлхий даяар мэдэхгүй. Монгол Улсын өр л гэж бий. Энэ их өрийг дарах уран ухаан, арга залийг та мэргэжлийн хүний хувьд бодож шийднэ биз.

Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр салбартаа олон жил ажилласан тул чиг үүргээ, салбарын нөхцөл байдлаа мэдэж байгаа байх. Бид өнөөдөр армийнхаа сүр хүчийг харуулах тал дээр тодорхой ажлуудыг эхлүүлснийг үргэлжлүүлэн ажиллана гэж итгэж байна.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан 180 мянган малчин өрхийн хамаарал бүхий салбарын сайд болж байна. Хөдөө  аж ахуй бол Монголын онцлог салбар. Мөн энэ салбар эдийн засгийн хос морины нэг буюу хүнээр яривал хоёр хөлийнх нэг нь байх ёстой. Энэ тал дээр өөрөө туршлагатай учраас сайдад дэмжигдсэн болов уу гэж бодож байна. Жишээ нь, хүнсний ногоог дотооддоо тарих талаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх байнга ярьдаг. Монгол Улсын жилийн хүнсний импортын үнийн дүнг мэдэж байна уу?

З.Мэндсайхан: ­Ерөнхий импортын харьцаагаа мэдэж байгаа. Үнийн дүнгийн мэдээлэл сайн аваагүй байна.

Х.Баттулга: Хөдөө аж ахуйн сайд болохоо хэзээ сонссон бэ? Энэ чинь маш тодорхой асуудал. Ерөнхий сайд хүнсний ногоо дотооддоо тариалах асуудлыг ярьдаг. Ном, сонин, судалгаа харахад л тодорхой байгаа. Монгол Улс жилдээ 400-500 сая ам.долларын хүнсний бараа импортоор авдаг. Үүнийг 100 хувь дотоодоосоо хангая гэж Ерөнхий сайд ярьдаг. Энэ бол 400-500 сая ам.долларын бараа гаднаас оруулж ирдгийг болино гэсэн санаа юм. Монгол Улс газар нутгийнхаа хэдэн хувьд газар тариалан эрхэлдэг вэ?

З.Мэндсайхан: 21 орчим хувьд.

Х.Баттулга: Газар нутгийнхаа нэг орчим хувьд газар тариалан эрхэлдэг. Бид үр тарианыхаа хэрэгцээг 100 хувь дотоодоосоо хангах боломжтой. Бид жилд хэдэн сая арьс боловсруулдаг вэ?

З.Мэндсайхан:  Жилдээ бид 15 орчим сая арьс боловсруулах нөөцтэй.

Х.Баттулга: Жилд 15-20 сая ширхэг арьс боловсруулдаг, үүний 80 хувь нь бог малын арьс байдаг. Бог малын арьс хэдэн төгрөгийн үнэтэй байгаа вэ, малчдынхаа орлогыг яах вэ, жилд хэдэн тонн ноос, ноолуур хураадаг, үүний үнийн дүн хэд байдаг, хэдэн хувийг нь гадагш гаргадаг гэх мэтчилэн асуултуудыг өөртөө тавьж, хэрэгжүүлэх ажилд өнөөдрөөс эхлэн ханцуй шамлан ороорой.

Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар салбартаа олон жил ажилласан давуу талтай. Хэдэн онд төмөр замын бодлого батлагдсан бэ?

Л.Халтар: 2010 онд батлагдсан. Одоо 10 гаруй жил боллоо. Гол нь төмөр замын салбарын хөгжлийн чиг хандлагыг тодорхойлсон. Хөрөнгө мөнгө, царигийн гол асуудлууд байсан. Сая өмнөх УИХ-ын отгон чуулганаар царигийн асуудлыг нэг мөр шийдсэн. Одоо бид нарт ажлаа явуулахад харьцангуй амар боллоо.

Х.Баттулга: 2010 онд батлагдсан бодлого яагаад яваагүй вэ?

Л.Халтар: Одоо үндсэндээ 10 жил болжээ. Мөн хөрөнгө мөнгө, царигийн маргаантай асуудлууд байсан. Ер нь өргөн, нарийн царигийн асуудал улстөржсөн асуудал байсан.

Х.Баттулга: Бид 2010 онд “Нэг улс-Нэг цариг” гэдэг бодлого баталсан шүү дээ. Одоо төмөр замын ажил хэр явж байна вэ?

Л.Халтар: Зүүнбаян-Тавантолгой чиглэлийн төмөр замын далангийн ажил 93 хувьтай явж байна гэсэн мэдээллийг өчигдөр авлаа.

Х.Баттулга: Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын ажил ямар явцтай байгаа вэ?

Л.Халтар: Тохирсон ёсоор төмөр замаа гар аргаар тавиад үндсэндээ ажил эхэлсэн. Зүтгүүрүүдээ аваачсан байна.

Х.Баттулга: Зүүнбаян-Тавантолгой, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлд нийт 800 орчим км төмөр замыг монголчууд түүхэндээ анх удаа тавьж эхлээд, жил хүрэхгүй хугацаа өнгөрч байна. Далайд гарцгүй орны хувьд төмөр зам барих нь маш шаардлагатай ажил гэдгийг эдийн засгийн талаас нь мэдэж байгаа гэж итгэж байна.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон уул уурхайн салбар, төмөр замынхаа уялдааг ойлгож байгаа юу. Төмөр зам барьж, ложистикийг нь улс шийдээд өгөхөөр олборлолтыг нь хийж, нэмүү өртөг шингээж, экспортод гаргах боломж бүрдэж байгаа. Үүнийг ойлгож ажиллана гэдэгт итгэж байна.

Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар дэд сайдаар ажиллаж байсан туршлагатай учир өнөөдрийн нөхцөл байдлыг маш сайн мэдэж байгаа байх. Бид өмнө нь хамтарч ажиллаж байсан. Одоо хот төлөвлөлтийн асуудлуудаа жигдлэх хэрэгтэй. Нийслэл дээр болон Барилга, хот байгуулалтын яаман дээр тус бүр  хот төлөвлөлтийн асуудал ярьцгааж, хүнд суртлын бүтэц бий болсон. Энэ асуудлыг жигдлэхгүй бол хот төлөвлөлт олон удирдлагатай, нүсэр бүтэцтэй яваад байна.  Өнөөдөр гал усны, газар хөдлөлтийн аюул болоход ямархуу нөхцөл байдал үүсэхийг өөрөө мэдэж байгаа. Зургаан баллын газар хөдлөлт болоход нийт барилга, байшингийн 60-70 хувь нь нурахад бэлэн байдалтай болсон. Мөн дагуул хот байгуулах ажилд ханцуй шамлан ороорой. Саяхан УИХ-аар Хот байгуулах тухай тогтоол батлагдсан. Энэ чиглэлд ажиллана гэж ойлгож байна.

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга байсан. УИХ-д хоёр дахь удаагаа сонгогдлоо. Энэ салбарын сайдаар Ц.Нямдорж олон жил ажилласан. Тэр хүний хэмжээнд хүрч ажиллахгүй бол салбарынхан чинь хүлээж авахгүй шүү гэдгийг өөрт чинь хэлье.

Д.Сарангэрэл Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар ажиллахаар болсон уу. Байгаль орчин, цөлжилт, усны асуудал зэрэг олон ажил хамаарч байгаа юм билээ. Аялал жуулчлалын бодлого өнгөрсөн онд Н.Цэрэнбат сайдын үед Засгийн газраар батлагдсан. Энэ бодлого дээр Н.Цэрэнбат сайдтай хамтарч ажилласан. Энэ салбарт нэг зовлон байна. Дархан цаазат газарт аялал жуулчлалын зориулалт нэрээр газар олгож, түүн дээр нь хаус бариад зардаг шүү. Иймэрхүү асуудлаар эрүүгийн залилангийн хэрэг үүсчихсэн явж байгаа юм билээ.

Шадар сайдаар Я.Содбаатар ажиллахаар болж байгаа юм байна. Олон жил төрд ажилласан, ноён нуруутай сайд гэж бодож байна. Хамтарч ажиллана.

Миний хувьд улстөрчөөсөө илүү эдийн засгийг сэргээх, ажилгүйдэл, ядуурлыг бууруулах зэргээр аж ахуйн асуудлаар та бүхэнтэй илүү хамтран ажиллана. Бүгдээрээ Монгол Улсын Засгийн газрын өрийг төлж, мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлж, гурван сая монголчууддаа өгсөн амлалтаа биелүүлэхийн төлөө хамтран ажиллах хэрэгтэй байна. Евразийн дунд өндөр хөгжсөн ардчилсан Монгол Улс бий болох платформыг тавихад сэтгэл шулуудан хамтарч ажиллахыг хүсэж байна. Та бүхэнд амжилт хүсье” гэлээ.

Уулзалтад, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, шинээр томилогдох Шадар сайд Я.Содбаатар, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Сарангэрэл, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, Гадаад харилцааны сайд Н.Энхтайван, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа, Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн, Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан, Эрчим хүчний сайд Н.Тавинбэх, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, Соёлын сайд С.Чулуун нар оролцлоо.

0
ЖИРГЭХ
Санал болгох
С.Бямбацогт: Хэрэглээний зээл хумигдсанаас иргэд 50 хувийн хүүтэй цахим зээл авч, өрийн дарамтад орж байна
Г.Дамдинням: Дэд сайдтай болсон нь бидэнд их хэрэгтэй байгаа
УИХ: Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
Залуус худал, хулгайтай эвлэрэхгүй, шударга ёсны төлөө тэмцэхээ илэрхийлж, "Нэг Монгол" хөдөлгөөнд нэгджээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (8)

  • Od (182.160.35.88)
    Ene huuhen yachihaa ve zailuul ovdchihson ym bishuu? Saltaandaa garaa hiih shahaad sohorch unah ni bnshdee. Hajuudahuud ni medej mederch baigaa ch ym algaa yanaa. Ner usiig ni meddeg bol omnoos ni 103 duudmaar bailaa
    2020 оны 07 сарын 09 | Хариулах
  • Зочин (59.153.113.226)
    Said bolood sain ajillana baih. Heden too tseejleed nemergyi gedgiig Battulga ooroo haruilsan. Tumur zam, aj yildverin perk zereg asuudlig 10 garui jil hudulguj chadaagyi hyn Battulga ooroo shd
    2020 оны 07 сарын 09 | Хариулах
  • Зочин (64.119.23.23)
    Хөдөө аж ахуйн сайдаа 20 хувь нь хаана байна. Хүрэлсүх нэг иймэрхүү нөхөрийг л сонгох гэж
    2020 оны 07 сарын 08 | Хариулах
  • Зочин (202.126.89.170)
    Монголыг хар саарал жагсаалтад оруулчаад ичдэггүй ширэн нүүрлэсэнЧ.Хүрэлбаатар гэгч хотгор шанага зайлаачээ.
    2020 оны 07 сарын 08 | Хариулах
  • ИРГЭНН (192.82.65.55)
    Содбаатар анх 2005 онд үйлдвэр худалдааны яаманд ажиллаж эхэлснээсээ хойш 15 жил төр түмнийхээ итгэл найдварыг хүлээж ажиллаажээ. Энэ хугацаанд хийж бүтээсэн зүйл нь ард түмэнд үнэлэгдсээр ирсэн. Одоо харин шадар сайдаар томилогдсон байна. Цаашдаа эх орныхоо төлөө их бүтээн байгуулалт хийгээрэй. Ажлын амжилт хүсье
    2020 оны 07 сарын 08 | Хариулах
  • mongol (73.111.180.213)
    zarim asuultaa nuurniixee omno toly bariad ooroosoo asuu yagaad tomorzam yavkhgyi gej .... Battulga ix yum gatsaasan xun dee
    2020 оны 07 сарын 08 | Хариулах
  • mongol (73.111.180.213)
    zarim asuultaa nuurniixee omno toly bariad ooroosoo asuu yagaad tomorzam yavkhgyi gej .... Battulga ix yum gatsaasan xun dee
    2020 оны 07 сарын 08 | Хариулах
  • zochin (202.131.240.147)
    hamgiin muu said ni ene huns hudoo aj ahuinh. eronhiilogch zuv zuv asuult asuuj, mash sain. ene huu sain ajillaj chadahad ergelzej baina. umno ni baahan darga hiisen, ajil surhaasaa erhiin balaig sursan bandi baisan. evdersen, hudlaa tomorson, gehdee yu ch medehgui, yu ch chaddaggui l hun baina bilee. ih zangaa hayaj ajlaa medej hiine shuu.
    2020 оны 07 сарын 08 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Корнеллийн их сургуулийн оюутнууд бэлгийн хүчирхийллийн хэргийг шийдвэрлэсэн байдлыг эсэргүүцэж байна
    24 мин
  • С.Бямбацогт: Хэрэглээний зээл хумигдсанаас иргэд 50 хувийн хүүтэй цахим зээл авч, өрийн дарамтад орж байна
    52 мин
  • С.Даваасүрэн: Түлшийг богино хугацаанд асаах түргэн асаагчийг судалж байна
    57 мин
  • Жүдо бөхийн ДАШТ-д өнөөдөр Монголын нэг ч жүдоч барилдахгүй
    1 цаг 18 мин
  • Х.Тэмүүжин: Эрх баригч намын гишүүд намынхаа нэрээр хуулийн дээгүүр алхаж болох уу?
    1 цаг 28 мин
  • Г.Дамдинням: Дэд сайдтай болсон нь бидэнд их хэрэгтэй байгаа
    1 цаг 57 мин
  • Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов.
    2 цаг 10 мин
  • Улсын дугааргүй тээврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөнд оролцохыг хориглоно
    2 цаг 49 мин
  • Нас биед гүйцсэн, хүний амь насанд аюул учруулж буй баавгайг аюулгүй болгох чиглэлийг нийслэд өгсөн гэв
    3 цаг 3 мин
  • Тато Грагалашвили дөрөв дэх удаагаа дэлхийн аварга боллоо
    3 цаг 6 мин
  • Саран дээр хүн буухад чухал үүрэг гүйцэтгэсэн программ хангамжийн инженер Маргарет Хамилтон нас баржээ
    3 цаг 15 мин
  • ГЕГ: Манай улс экспортод 16.1 тэрбум ам.долларын бараа, түүхий эд гаргажээ
    3 цаг 22 мин
  • Мадуро болон түүний эхнэрт америкчуудыг эрүүдэн шүүсэн хэргээр шинэ ял тулгаж магадгүй
    3 цаг 22 мин
  • Хүрэн баавгайн тухай АЮУЛТАЙ баримтууд
    3 цаг 58 мин
  • Монголчуудыг дандаа баярлуулдаг Л.Энхрийлэн гавьяатын тухай 24 баримт
    4 цаг 0 мин
  • НЦУГ: Хүн рүү дайрсан баавгайг олж тогтоох, эрэн хайх ажил явагдаж байна
    4 цаг 23 мин
  • Баавгайд бариулсан хүн толгойдоо том хуулагдсан шархтай, цөмрөлт, цууралттай, цээж хэвлий дарагдаж, шахагдсан байжээ
    4 цаг 45 мин
  • Хэлтгийн цагаан нуурыг 21 жилийн дараа сэргээлээ
    4 цаг 56 мин
  • УИХ: Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
    5 цаг 1 мин
  • Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2399 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
    5 цаг 2 мин
  • С.Зоригийн хойноос эмгэнэсэн 28 жил
  • БАРИМТ: 12 жилийн дараах жүдо бөхийн Азийн наадмын алтан медалийн эзэн К.Ёолк
  • Монголчуудыг дандаа баярлуулдаг Л.Энхрийлэн гавьяатын тухай 24 баримт
  • Азийн наадмын дэвжээнд түрүүлсэн Монголын НАЙМАН жүдоч
  • МУГТ Э.Цэндбаатар мэргэжлийн дэвжээн дэх 16 дахь тулаанаа Тажикстаны Мухаммад Якубовтой хийнэ
  • Өвөрхангайнхныг баярлуулах дараагийн хүчтэн Сумын заан Д.Сундуй гэж хэн бэ?
  • МҮБХ наадмаар ирж барилдаагүй, орхиж явсан 51 бөхөөс тайлбар авахаар албан шаардлага хүргүүлжээ
  • “Өмсдөг” начин Л.Нямсүрэн гэж хэн бэ?
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
  • Монголоос мэндэлсэн жүдогийн ЗУРГААН дэлхийн аварга
  • БАРИМТ: NBA багтай гэрээ байгуулсан анхны Монгол тамирчин Ш.Энхийн-Од
  • В.Путин: Калининградад халдвал ОХУ бүх төрлийн зэвсэг ашиглана
  • Монголын жүдочид Азийн наадмаас 7 медаль хүртлээ
  • АНУ-ын Дээд шүүх Криста Пайкийн цаазаар авах ялыг гүйцэтгэх замыг нээлээ
  • Өнөөдөр 16 нас хүрч буй Instagram-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • Г.Дамдинням: Засгийн газар бензин зардаггүй, бодлогын дэмжлэг л үзүүлдэг
  • Өмнөд Солонгос АНУ-д 200 тэрбум ам.долларын эрчим хүчний хөрөнгө оруулалт хийнэ
  • Хятадын бөх өрсөлдөгчөө хазаж Азийн наадмаас хөөгдлөө!
  • МАН 2.82 тэрбум, АН 2.17 тэрбум төгрөгийн төрийн санхүүжилт авчээ
  • 2026 оны Нобелийн энх тайвны шагналд хэн тодрох вэ?
  • С.Зоригийн хойноос эмгэнэсэн 28 жил
  • Өмнөд Солонгос АНУ-д 200 тэрбум ам.долларын эрчим хүчний хөрөнгө оруулалт хийнэ
  • АНУ-ын Дээд шүүх Криста Пайкийн цаазаар авах ялыг гүйцэтгэх замыг нээлээ
  • 2026 оны Нобелийн энх тайвны шагналд хэн тодрох вэ?
  • БАРИМТ: 12 жилийн дараах жүдо бөхийн Азийн наадмын алтан медалийн эзэн К.Ёолк
  • Г.Дамдинням: Засгийн газар бензин зардаггүй, бодлогын дэмжлэг л үзүүлдэг
  • УИХ: 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцэнэ
  • Ц.Идэрбат: Арвас үйлдрийн ухныг хилээр хууль бусаар оруулж ирсэн байна
  • Жүдо бөхийн ДАШТ: Тэд өнөөдөр эх орондоо медаль авч ирэх үү?
  • БАРИМТ: NBA багтай гэрээ байгуулсан анхны Монгол тамирчин Ш.Энхийн-Од
  • ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ
  • МАН 2.82 тэрбум, АН 2.17 тэрбум төгрөгийн төрийн санхүүжилт авчээ
  • Азийн наадмын дэвжээнд түрүүлсэн Монголын НАЙМАН жүдоч
  • МУГТ Э.Цэндбаатар мэргэжлийн дэвжээн дэх 16 дахь тулаанаа Тажикстаны Мухаммад Якубовтой хийнэ
  • ХХААХҮ-ИЙН САЙД Ц.ИДЭРБАТ: МАЛЫН ВАКЦИНЫ ИМПОРТЫН ХАМААРЛЫГ БУУРУУЛЖ, ИРЭХ 11 ДҮГЭЭР САРД ШҮЛХИЙН ВАКЦИНЫГ ГАРГАХАД АНХААРЧ БАЙНА
  • Төсвийн хөрөнгө оруулалтын үр ашгийг нэмэгдүүлэх эрх зүйн нэгдсэн зохицуулалт бий болгоно
  • В.Путин: Калининградад халдвал ОХУ бүх төрлийн зэвсэг ашиглана
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Орхон аймгийн иргэдтэй уулзлаа
  • Монголын жүдочид Азийн наадмаас 7 медаль хүртлээ
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хөвсгөл аймгийн иргэдтэй уулзлаа
24 баримт
  • Хүрэн баавгайн тухай АЮУЛТАЙ баримтууд
  • Монголчуудыг дандаа баярлуулдаг Л.Энхрийлэн гавьяатын тухай 24 баримт
  • 1920 оны энэ өдөр “Оксфорд”-ын их сургуульд 130 эмэгтэй анх удаа албан ёсоор гишүүнээр бүртгүүлжээ
  • БАРИМТ: NBA багтай гэрээ байгуулсан анхны Монгол тамирчин Ш.Энхийн-Од
  • Өнөөдөр 16 нас хүрч буй Instagram-ийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК