Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.23
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Яллагдагчаар татагдаж, шүүхийн босго давсан улстөрчид

2020-7-10
0
ЖИРГЭХ

УИХ-ын ээлжит сонгуульд амжилттай болж шинэ парламент тангарагаа өргөлөө. Ерөнхий сайд У.Хүрэлсүх намын даргын хувьд ЖДҮ-чин, концесчдоос сална гэж зарласан. Түүгээрээ ч болж, энэ удаагийн сонгуулиар багагүй цэвэрлэгээ хийсэн юм. Тиймдээ ч авлига, албан тушаалын гэмт хэрэгт нэр холбогдсон этгээдүүд эхнээсээ ял шийтгэлээ авч, аавын хаалга татсан. Тэгвэл зарим хэргийг шүүхээс нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан нь хэзээ дахин шүүхийн босго давах нь тодорхойгүй байна. Тиймээс олны анхаарал татсан хэргүүдийн шийдвэрлэлт ямар шатанд яваа талаар мэдээллийг нэгтгэн хүргэе.

 

1. Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Б.Батсайхан, Зэвсэгт хүчний 017-р ангийн захирагчаар ажиллаж байсан Л.Балдан-Очир, Зэвсэгт хүчний 017 дугаар ангийн Санхүүгийн  албаны даргаар ажиллаж байсан Г.Сугар нар эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, Зэвсэгт хүчний 017-р ангид 109.415.831 төгрөгийн хохирол учруулсан хэрэг үйлдсэн билээ. Уг хэрэгт нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн юм. Уг хэргийг  Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны гуравдугаар сарын 4-ны өдөр хүлээн авч, тавдугаар сарын 5-ны өдөр хянан хэлэлцээд Б.Батсайханыг нийтийн албанд томилогдох эрхийг гурван жилийн хугацаагаар хасаж, хоёр жилийн хорих  ялаар, Л.Балдан-Очирт нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж, 5.500.000 төгрөгөөр торгох ялаар, Г.Сугарын хэргийг гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож  цагаатгасан байна.

 

2. Архангай аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасан нь Б.Өсөхбаяртай бүлэглэн хийх  ёсгүй үйлдэл хийж, албан үүрэг, бүрэн эрх,  албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж  Архангай аймгийн Цэнхэр сумын 1-р багийн нутагт орших "Шоронгийн ам" нэртэй газраас 5 га талбайд 5 жилийн хугацаатайгаар бичил уурхайн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл буюу лицензийг  "Тунгалаг тамир-Ар"  нөхөрлөлд эзэмшүүлэхээр давуу байдал бий болгосон, мөн иргэн Г.Батсүхтэй  эрхэлж буй албан тушаалын байдалтай нь холбогдуулан маргалдаж  эрүүл  мэндэд  нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан хэрэгт холбогдсон юм. Уг хэрэгт нийслэлийн Прокурорын газраас  Архангай  аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасанд  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан /Эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулах/  мөн хуулийн  11.4-1 дэх хэсэгт заасан /Хүний эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл санаатай учруулах/ гэмт хэрэгт ИТХ-ын дарга Б.Өсөхбаярт  Эрүүгийн хуулийн тусгай  ангийн  22.1-р зүйлийн 3 дахь  хэсэгт заасан  /Эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулах/    гэмт хэрэгт  яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн байна.  Уг хэргийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны  шүүх  2020 оны тавдугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, гэм буруугийн шүүх хурлыг 2020 оны 6 дугаар сарын 15-нд товлосон боловч нийт гурван удаа  хойшлогдсон.  Дараагийн  шүүх хуралдааныг 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 13.30 цагт товлов.

 

3. Казакстан улсын иргэн Марат Маженовтай  Монгол Улсын иргэн Э.Оюунчимэг нь  бүлэглэн  түүний байгуулсан  “Жи Тайм Корпорейшн” ХХК-д үйл ажиллагаа явуулж, олон шатлалт  маркетинг буюу пирамид тогтолцооны замаар хууран мэхэлж, ашиг хонжоо олох, хориглосон  үйл ажиллагаа эрхэлж   залилан мэхлэсний улмаас 11.389 иргэнд  25.801.303.770  төгрөгийн  онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. Уг хэрэгт нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3-р зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад  заасан / Залилах/  гэмт  хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн бөгөөд 

Уг хэргийг шүүх 2020 оны тавдугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, зургадугаар сарын 23-ны өдөр яллагдагчийг шүүхэд шилжүүлж, долдугаар сарын 02-ны өдрийн гэм буруугийн шүүх хуралдаанаар шүүгдэгч Э.Оюунчимэг өмгөөлөгч Ч.Шаравнямбуугаас татгалзаж, нэмж хоёр өмгөөлөгч авснаар өмгөөлөгч нар хэргийн материалтай танилцах хүсэлт гаргасныг хангаж шийдвэрлэлээ. Дараагийн шүүх хуралдааныг 2020 оны долдугаар сарын 17-ны өдрийн 09.00  цагт товлосон.

 

4. Салхитын мөнгөний ордын гэх тодотголтой Ш.Мөнгөншагай нарын 15 хүнд холбогдох хэргийг  Хан-Уул  дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 5 дугаар сарын 14-ны өдрөөс 2020 оны тавдугаар сарын  22-ны өдрүүдэд хянан хэлэлцэж байх явцад шүүгдэгч Ц.Өнөрцэцэгийн биеийн байдал муудаж, эмнэлгийн тусламж авах шаардлага үүссэн  тул шүүгдэгч  Ц.Өнөрцэцэг, Б.Сайханцэцэг нарын хэргийг  тусгаарласан. Нийслэлийн прокурорын газраас Ц.Өнөрцэцэг  2002 оны  Эрүүгийн хуулийн тусгай ангийн  269-р зүйлийн 1 дэх хэсэгт заасан /Хээл хахууль өгөх/  Б.Сайханцэцэгт холбогдуулан  2002  оны  Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 268-р зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  /хээл хахууль авах/   гэмт хэрэгт  тус  тус   яллах  дүгнэлт үйлдэж ирүүлсэн юм.  

Уг хэргийн гэм  буруугийн шүүх хуралдааныг  2020 оны 06 дугаар сарын   30-ны өдөр товлоход шүүгдэгч  Б.Сайханцэцэгийн өмгөөлөгч  О.Сайнгэрэл, Б.Оюунбилэг нар шүүх хуралдаан давхацсан шалтгаанаар ирээгүй тул шүүх хуралдааныг  хойшлуулж  2020 оны 7 дугаар сарын 21-ны өдрийн 10.00 цагт товлолоо.  

 

5. Өмнөд Африкийн Стандарт банкинд Эрдэнэт үйлдвэрийг барьцаанд тавьж, 109 сая ам.долларын зээл авч, улсад онц их хэмжээний хохирол учруулсан, хуурамч бичиг баримт үйлдсэн хэрэгт  “Жаст групп” ХХК-ын захирал ажилтай Ш.Батхүү нар холбогдсон.

Тодруулбал, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Ерөнхий захирлаар ажиллаж байсан Ч.Ганзориг, хуулийн хэлтсийн даргаар ажиллаж байсан Б.Мөнхжаргал, Худалдааны хэлтсийн даргаар ажиллаж байсан Г.Амарбат нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг /Хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглах/ тус компанийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг /Хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглах/,  “Алтжин групп” - ын Ерөнхий захирал Г.Алтжин болон түүний төрсөн хүү Э.Сүрэн нарт  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг /Нотлох баримт хуурамчаар үйлдэх, устгах/  мөн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн юм.

Уг хэргийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны зургадугаар сарын 11-нд хүлээн авсан авч Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэгдэх тухай хуульд заасны дагуу ЕШ-ийн захирамжаар яллагдагчийг шүүхэд шилжүүлэх хугацааг сунгасан байна. Одоогоор хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд үргэлжилж буй.

 

6. Улс  төрд нөлөө бүхий этгээд нийтийн албан тушаалтан болох Б.Ундармаа нь УИХ-ын гишүүний бүрэн эрхийг хэрэгжүүлэх явцдаа Монгол Улсын Их хурлын гишүүний албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод урвуулан ашиглаж, Монгол Улсын Их хурлын гишүүн Б.Батзориг, Хүнс Хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайдаар ажиллаж байхдаа Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас 2018 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн А-147 дугаар тушаалаар “Доктор мэйк” ХХК-д 800 сая төгрөгийн зээл олгох шийдвэр гаргахдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон үйлдэлд хамтран оролцсон юм. Уг хэрэгт Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 2, 3.4 дүгээр зүйлийн 1 дүгээр зүйлийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 22.1-3 дахь хэсэг /Улс төрд нөлөө бүхий этгээд бусдад давуу байдал олгох/-т заасан гэмт хэрэгт Б.Ундармаад холбогдуулан 2020 оны 05 дугаар сарын 24-ний өдөр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн билээ.

Тэгвэл шүүх зургаан хавтас бүхий эрүүгийн хэргийг зургадугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан нэг удаа хойшилсон байна. Тиймээс дараагийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдааныг энэ сарын 21-ний өдрийн 09:00 цагт товлогдсон байна. Яллагдагч Б.Ундармаад хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байна.

 

7. УИХ-ын гишүүн асан Д.Дамба-Очир нь гишүүний бүрэн эрхийг хэрэгжүүлэх явцдаа Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр иргэн Ц.Мянганбаяртай хамтран “Бест Коппер Гоулд Корпорейшн” ХХК-ийн эзэмшлийн Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг дахь Гантиг чулууны ордыг ашиглах зорилгоор Ц.Мянганбаярын хүү М.Батын үүсгэн байгуулж, үйл ажиллагаа явуулж байгаагүй “Сапфир Стоун” ХХК-ийн нэрээр “Гантиг чулуу боловсруулах үйлдвэр” байгуулах төсөл бичүүлэн, УИХ-ын гишүүн, ХХААХҮ-ийн сайд Б.Батзоригт хууль бусаар нөлөөлж, сайд асан Б.Батзоригийг Төсөл сонгон шалгаруулах хорооны дарга Д.Энхбат, гишүүн С.Төгсбилэг нарт тухайн төслийг “Улс төрд нөлөө бүхий, нэр бүхий хүмүүстэй холбоотой, хамаарал бүхий учраас шалгаруулахад анхаарах, заавал шалгаруулах, онцгой анхаарч шалгаруулах” шаардлагатай гэж хэлж, хууль бус үүрэг чиглэл өгч нөлөөлөх байдлаар гэмт хэрэг үйлдэхийг удирдах замаар 2018 оны тавдугаар сарын 14-ний өдрийн А/88 дугаар тушаалаар “Сапфир Стоун” ХХК-нд 1.200.000.000 /нэг тэрбум хоёр зуун сая/ төгрөгийн урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл олгох шийдвэр гаргуулсан юм. Уг үйлдэл нь бусдад болон өөртөө эдийн засгийн давуу байдал бий болгосон гэмт хэргийг үйлдэхэд зориуд хүргэж, гэмт хэрэг үйлдэхэд хатгагчаар хамтран оролцсон гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 2, 3.4 дүгээр зүйлийн 1 дүгээр зүйлийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 22.1-3 дахь хэсэг /Улс төрд нөлөө бүхий этгээд өөрт болон бусдад эдийн засгийн давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдэхэд зориуд хүргэж, хатгагчаар хамтран оролцсон/-т заасан гэмт хэргийг 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдөр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх зургадугаар сарын 17-ны өдөр зургаан хавтаст хэргийг хүлээн авч 020 оны 6 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авсан. Яллагдагч Д.Дамба-Очирт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байна.

 

8. УИХ-ын гишүүн асан Д.Эрдэнэбат болон Б.Болор, Н.Золжаргал, Д.Доржханд, Б.Минжбадам, Л.Санжаадорж, Д.Ганбат нарын 7 хүнд холбогдох нийт 187 хавтаст эрүүгийн хэрэг тус шүүх 2020 оны дөрөвдүгээр сарын 08-ны өдөр хүлээн авсан байна. Ингээд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс шүүх хуралдааныг 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 10 цаг товлон зарласан боловч шүүхэд дуудагдсан гэрч, шинжээч нар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул шүүхээс тэдгээрийг албадан ирүүлж, шүүх хуралдаанд оролцуулахаар шүүх  хуралдааныг хойшлуулж, 2020 оны долдугаар сарын 27-ны өдрийн 10.00 цагт тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулахаар товлосон. Шүүх хэргийг хүлээн авсан өдрөөс хойш хэргийн оролцогч нараас гаргасан хүсэлтийг хүлээн авч, гэм бурууг хэлэлцэх шүүх хуралдааныг нийт 2 удаа хойшлуулаад байна.

 

9. Нийслэлийн прокурорын газраас Ерөнхий сайд асан С.Баяр, Сангийн сайд асан С.Баярцогт, Татварын ерөнхий газрын дарга асан Б.Ариунсан, Б.Бямбасайхан, Ч.Давааням, Б.Бадрал, Д.Ганболд нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нийт 461 хавтаст эрүүгийн хэргийг ирүүлсэн юм. Мөн дээрх шүүх хэргийг 2020 оны гуравдугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүх хэргийг хүлээн авсан өдрөөс хойш шүүгдэгч нар болон тэдгээрийн өмгөөлөгч нараас гаргасан хүсэлтийг хүлээн авч, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг болон гэм бурууг хэлэлцэх шүүх хуралдааныг нийт 4 удаа хойшлуулж 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдөр товлосон байсан. Уг шүүх хуралдаанаар С.Баярын өмгөөлөгч П.Баасанжав, шүүгдэгч Ч.Давааням, түүний өмгөөлөгч Б.Мөнхбат нар нь шүүх хуралдаан давхацсан тул шүүх хуралдаанд ирээгүй. Тиймээс шүүхээс шүүгдэгч С.Баяр, Ч.Давааням нарын хэргийг тусгаарлаж, шүүх хуралдааны товыг жич зарлахаар тогтсон.Шүүгдэгч С.Баярцогт, Б.Ариунсан, Б.Бямбасайхан, Б.Бадрал, Д.Ганболд нарт холбогдох хэргийн шүүх хуралдаан дөрөв дэх өдрөө үргэлжилж байна. Шүүгдэгч С.Баяр, Ч.Давааням нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсэн.

 

10. Хотын дарга асан Э.Бат-Үүл нарын 11 хүнд холбогдуулан НПГ-аас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 70 хавтаст эрүүгийн хэргийг шүүхэд ирүүлсэн 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдөр тус шүүх хүлээн авсан. Чингилтэй дүүргийн ЭХАШШ хэргийг 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авсан. 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн шүүх хуралдаанаар шүүгдэгч Э.Бат-Үүл, Б.Чулуудай нар болон тэдгээрийн өмгөөлөгч Г.Орхон, Н.Ууганцэцэг, Н.Цэцэгмаа, шүүгдэгч Ш.Ганхуягийн өмгөөлөгч Л.Машбат, шүүгдэгч Ё.Гэрэлчулууны өмгөөлөгч Ч.Эрдэнэбат нар нь шүүх бүрэлдэхүүнээс татгалзсан тул татгалзал шийдвэрлэх хүртэл хугацаагаар шүүх хуралдааныг хойшлуулсан.

Шүүх хэргийг хүлээн авсан өдрөөс хойш шүүгдэгч нар болон тэдгээрийн өмгөөлөгч нараас гаргасан хүсэлтийг хүлээн авч, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг болон гэм бурууг хэлэлцэх шүүх хуралдааныг нийт 6 удаа хойшлуулсан байна.

11. УИХ-ын Ж.Эрдэнэбатыг улс төрд нөлөө бүхий этгээд буюу Монгол Улсын Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байхдаа өөртөө болон өөрийн төрсөн дүү Ж.Эрдэнэтөгст давуу байдал бий болгож Өмнөговь аймгийн Гурван тэс суманд байрлах “Улаан сайр-2” гэх нэртэй талбайг 2007 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн Монгол Улсын Их Хурлын “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамруулах” тухай 27 дугаар тогтоолоор стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамрагдсан газрын давхцалтай буюу ач холбогдол бүхий ордод хамаарч байхад Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн №256 дугаартай тогтоолын дагуу “Элбэг орд” ХХК-д Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлсийн даргын 2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 559 дугаартай шийдвэрээр  XV-020922 дугаар бүхий газрыг 2005 оны 10 дугаар сарын 21-ний өдөр өөрийн төрсөн дүү Ж.Эрдэнэтөгсийн хамт үүсгэн байгуулж өөрөө 31 хувийн хувьцааг эзэмшдэг “Хэрх элч” ХХК-иар дамжуулан 5 сая төгрөгөөр худалдан авч үүний дараа Алтай констракшны Бат-Эрдэнэд 1 сая төгрөгөөр зарсан.

Мөн шүүгдэгч Б.Отгонбаатар, Д.Түвшинжаргал нарын үүсгэн байгуулсан “Азарган гол чонот” ХХК-д давуу байдал бий болгож, Засгийн газрын 2013 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 256 дугаар тогтоолоор “Азаргын гол чонот” ХХК-д Өмнөговь аймгийн Хүрмэн, Гурвантэс, Ханхонгор, Цогт-Овоо, Цогтцэций сум, Өвөрхангай аймгийн Хайрхандулаан, Гучин-Ус сум, Дорнод аймгийн Дашбалбар сум, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сум, Ховд аймгийн Алтай сум гэсэн 5 аймгийн, 10 сумын нутаг дэвсгэрт, нийт 8 ашигт малтмал хайх тусгай зөвшөөрлийн солбилцлыг баталсны улмаас “Азарган гол чонот” ХХК-ийн захирал Д.Түвшинжаргал, уг компанийн үүсгэн байгуулагч Б.Отгонбаатар нарт давуу байдал бий болгон албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг зургаан жилийн хугацаагаар хасаж, зургаан жилийн хорих ял оноосон юм. 

 

12. УИХ-ын гишүүн асан Г.Солтан нь Монгол Улсын Их хурлын гишүүний бүрэн эрхийг хэрэгжүүлэх явцдаа өөрийн үүсгэн байгуулсан, захирлаар өөрийн хүү С.Ахмед, менежерээр эхнэр Б.Алтанчимэг ажилладаг өөрийн хамаарал бүхий “Монгол шаазан” ХХК-д “Малын тэжээл үйлдвэрлэх” төслийн зориулалтаар урт хугацааны хөнгөлөлттэй зээл авахын тулд Улсын Их хурлын гишүүн бөгөөд, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзоригт хууль бусаар нөлөөлөн, мөн 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 4081 дугаартай “Монгол шаазан” ХХК-ийн төслийг дэмжиж зээл олгохыг хүссэн агуулга бүхий Монгол Улсын их хурлын гишүүний албан бичгийг Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзоригт хүргүүлж,

Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзоригийг төсөл сонгон шалгаруулах хорооны дарга Д.Энхбат, гишүүн С.Төгсбилэг нарт тухайн төслийг “Улс төрд нөлөө бүхий, нэр бүхий хүмүүстэй холбоотой, хамаарал бүхий учраас шалгаруулахад анхаарах, заавал шалгаруулах, онцгой анхаарч шалгаруулах” шаардлагатай гэж хэлж, хууль бус үүрэг чиглэл өгч, нөлөөлөх байдлаар гэмт хэрэг үйлдэхийг удирдаж, хийх ёсгүй үйлдэл хийж, 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн А/88 дугаартай тушаалаар “Монгол шаазан” ХХК-нд 950 сая төгрөгийг урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл олгох шийдвэр гаргуулсан байдаг. Тиймээс нийслэлийн Покурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 2, 3.4 дүгээр зүйлийн 1 дүгээр зүйлийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 22.1-3 дахь хэсэг /Улс төрд нөлөө бүхий этгээд өөрт болон бусдад эдийн засгийн давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдэхэд зориуд хүргэж, хатгагчаар хамтран оролцсон/-т заасан гэмт хэрэгт /Улсын Их Хурлын гишүүн асан/ Г.Солтанд холбогдуулан 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдөр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зургаан хавтас бүхий эрүүгийн хэргийг Баянзүзрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны зургадугаар сарын 17-ны өдөр хүлээн авсан.

Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдааныг 2020 оны долдугаар сарын 8-ны өдөр болж гэм буруугийн шүүх хуралдааныг 2020 оны долдугаар сарын 20-ны өдөр товлосон.

Яллагдагч Г.Солтанд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан.

Г.Нацаг-Эрдэнэ

0
ЖИРГЭХ
Санал болгох
ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы санаачилгаар “Хүүхэд хамгаалагч цагдаа” ЕБС-иудад ажиллахаар боллоо
Болзошгүй эрсдэлийг бууруулах, бэлтгэл ажлыг эрчимжүүлэхэд анхаарч ажиллахыг үүрэг болголоо
Тамхины хуулийн санал хураалттай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргажээ
Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (5)

  • Зочин (202.9.40.8)
    yaagaa ch gv yaax ch gv za blsnuu
    2020 оны 07 сарын 13 | Хариулах
  • Зочин (202.9.46.129)
    bayanselengiin hereg yasan???
    2020 оны 07 сарын 10 | Хариулах
  • zochin (122.201.23.226)
    Magnai gej neg nohor bna,zalilsan ch uym shig,ugui ch uym shig
    2020 оны 07 сарын 10 | Хариулах
  • Зочин (64.119.25.218)
    Элбэгдоржийг яасан бэ?!
    2020 оны 07 сарын 10 | Хариулах
  • Зочин (122.201.21.195)
    Шүүх хуралдааныг ялих , ялихгүй шалтгаанаар олон удаа хойшлуулж , нэгд - ард түмнээр даапалж , тархи угааж , хоёрт - цаг хугацаа хожиж , боломж хайж - МӨНГӨ УГААХ гэмт хэрэг үйлдэж байгаагаа ШҮҮХ ӨӨРӨӨ хэзээ зогсоох бол ... ??? Жирийн мргэдийн хэргийг ингэдэг билүү ... мэдээж тэдэнд мөнгө байхгүй ШҮҮГЧДЭД ашиггүй ...
    2020 оны 07 сарын 10 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • АНУ-ын 2028 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн нэр ТОДРОВ уу?
    35 мин
  • Хятадын дарга Ши Жиньпин 11 жилийн дараа АНУ-д албан ёсны айлчлал хийлээ
    1 цаг 0 мин
  • Хотын албан татварыг нэг хувь болгон бууруулах тогтоолын төсөл өргөн барина
    1 цаг 7 мин
  • Ц.Сандаг-Очир: 1980-аад оноос хойш хүрэн баавгайг тоолоогүй учир ойрын хугацаанд тоолно
    1 цаг 47 мин
  • Дуучин Н.Ундрал “Сайхан ч юм даа” тоглолтоо хийнэ
    2 цаг 10 мин
  • Г.Отгонтамир: Автомашингүй өдрөөр замын хөдөлгөөн хязгаарлах бүсчлэл багассан
    4 цаг 2 мин
  • Б.Сэмжидмаа: “Автомашингүй өдөр” өдрийг “Шөнийн марафон”-той хамтатган зохион байгуулна
    4 цаг 7 мин
  • Зургаан настай охин Рубикийн шооны дэлхийн рекордыг гурван хоногийн дотор хоёр удаа шинэчилжээ
    4 цаг 38 мин
  • У.Хүрэлсүх: “Монголын их амар амгалан”-гийн үзэл санаанд тулгуурлан энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе
    5 цаг 3 мин
  • Трампын засаг захиргаа ирэх онд 17,500 цагаан арьст Өмнөд Африкийн дүрвэгчийг хүлээн авна
    5 цаг 5 мин
  • Далай ван гаргийг хэрхэн математикийн аргаар олсон бэ?
    5 цаг 21 мин
  • ЗГ: Визийн шаардлагаас харилцан чөлөөлөх тухай хэлэлцээрийг хэлэлцэнэ
    5 цаг 26 мин
  • ХЗДХ-ийн сайдаар томилогдсон Г.Тэмүүлэн гэж хэн бэ?
    5 цаг 34 мин
  • “Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл 2026” нэгдсэн үйл ажиллагааны нээлт болно
    6 цаг 44 мин
  • Төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо нойтон цас орно
    6 цаг 50 мин
  • Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна
    22 цаг 35 мин
  • Н.Учрал: Улстөрчид бид маскаа тайлах нь зүйтэй
    23 цаг 20 мин
  • Г.Тэмүүлэн: Хуулийн хэрэгжилтийг хангахад онцгой анхаарч ажиллана
    Өчигдөр 15 цаг 51 мин
  • Г.Тэмүүлэн: Хуулийн байгууллагууд хар тамхитай хатуу тэмцэх ёстой
    Өчигдөр 14 цаг 52 мин
  • УИХ: ХЗДХ-ийн сайдын томилгоог хэлэлцэж байна
    Өчигдөр 14 цаг 26 мин
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • 2026 оны хамгийн их борлуулалттай 5 ном
  • Гудамжны хөлбөмбөгөөс дэлхийн оргилд хүрсэн “Феномен” хочит Роналдо Назариогийн тухай 24 сонирхолтой баримт
  • Амралтын өдрийн жор: Яргай загасны стейк
  • Хууль зүйн сайдад дэмжигдсэн Г.Тэмүүлэн гишүүний хөрөнгө, орлогын мэдүүлэг
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • Баавгай дайрвал амьд үлдэх 10 зөвлөгөө
  • ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
  • Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
  • Трамп Иран дахь дайн дуусах боломж бүрдсэн талаар мэдэгдэв
  • Эбола вирусын улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 3269 хүрлээ
  • Мөнгөний бодлогын хорооны МЭДЭГДЭЛ
  • Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • С.Амарсайхан: Монгол улсын дотоод аюулгүй байдал хутганы ирэн дээр байна
  • Тендерийн баталгаа авахад илүү хялбар, илүү хурдан боллоо
  • Баавгай дайрвал амьд үлдэх 10 зөвлөгөө
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
  • ХББОСЯ-ны төрийн нарийн бичгийн дарга М.Баяраагаар ахлуулсан ажлын хэсэг орон нутагт ажиллаж байна
  • “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2026” намрын баяр үргэлжилж байна
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • Маклмор, Эд Ширан нар Палестинд олон сая ам.долларын хандив өргөнө
  • Трамп Иран дахь дайн дуусах боломж бүрдсэн талаар мэдэгдэв
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр”-т 16,500 гаруй хүн нэгдэж байна
  • Томуугийн эсрэг вакцинжуулалтад 245 мянган хүн хамрагджээ
  • Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • УИХ: 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэнэ
  • Дэлхийн хүүхдийн бүжгийн аваргууд Монголд өрсөлдөнө
  • No Brand: Энэ сарын онцлох 5 бүтээгдэхүүн
24 баримт
  • У.Хүрэлсүх: “Монголын их амар амгалан”-гийн үзэл санаанд тулгуурлан энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе
  • Гудамжны хөлбөмбөгөөс дэлхийн оргилд хүрсэн “Феномен” хочит Роналдо Назариогийн тухай 24 сонирхолтой баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК