зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.11.15
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой 24 баримт

2021-11-05
0
ЖИРГЭХ

БАРИМТ 1

Чингис хаан төрөхдөө нөж атгаж төрсөн. Домгоор бол Чингис хаан төрөхдөө гартаа шагайн чинээ нөж атгаж төрсөн нь түүнийг аугаа их эзэн хаан болохыг бэлгэдсэн гэдэг.

БАРИМТ 2

Чингис хаан 50 хувь европ, 50 хувь ази цустай гэж үздэг. Зарим судлаачид дээрх өвөрмөц гадаад байдлыг ази болон европ ген холилдсон гэдгийн баталгаа хэмээн үзжээ.

БАРИМТ 3

Чингис хаан, Хятадаас ОХУ хүртэлх нутаг дэвсгэрт оршин сууж байсан тархай бутархай олон овог аймгуудыг нэгтгэж, Монголын эзэнт гүрнийг үүсгэн байгуулсан ажээ.

БАРИМТ 4

Овог аймгууд түүнийг хүлээн зөвшөөрч, хүндэтгэдэг байв. Олон тархай бутархай овог аймгууд түүний сүр хүч, ухаан бодлыг хүлээн зөвшөөрч, эзэн хаан, удирдагчаараа өргөмжлөв. Овог аймгуудын нэгтгэсэн их хуралдайн үеэр түүний нэрийг өөрчилж Чингис хаан хэмээн нэрийдэхээр шийджээ.

БАРИМТ 5

Чингис хаан барагцаалбал 40 сая хүн хороосноороо цаг уурын өөрчлөлтөд нөлөө үзүүлсэн хүн гэгддэг. Энэ нь агаар мандлаас 700 сая тонн нүүрс хүчлийг цэвэрлэснээр дэлхийг сэрүүн уур амьсгалтай болоход жаахан ч гэсэн нөлөөлсөн гэсэн үг юм.

БАРИМТ 6

Түүний эзэнт гүрэн дэлхийн түүхэн дэх хамгийн агуу, хамгийн том нутаг дэвсгэртэй төрт улс юм. Монголын эзэнт гүрэн ид ноёрхлын үедээ Номхон далайгаас Дорнод Европ хүртэл өргөн уудам газар нутгийг эзлэн оршиж байжээ.

БАРИМТ 7

Монголчууд үнэндээ дайн тулааныхаа ялалтуудын ихэнхэд нь тоогоор дутуу байжээ. Тэд морин дээр хуурамч хүн суулгах, их тоос босгохын тулд мориныхоо сүүлэнд саваа мод уях гэх мэтчилэн сайтар боловсруулсан арга мэхээр өөрсдийн дайснуудын нүдийг хуурах тал дээр маш сайн зохион байгуулалттай байсан.

БАРИМТ 8

Чингис хааны байлдан дагуулалтын үеийн хэд хэдэн аян дайн тухайн овог аймаг, хүн ардыг хүүхэд хөгшид, эмэгтэйчүүд гэж ялгалгүй хүйс тэмтэрсэн тохиолдлоор төгссөн байдаг ажээ.

БАРИМТ 9

Түүнд хүн таних онцгой чадвар байсан бөгөөд өөрийн албатуудаа сонгохдоо удам судар, гарал угсааг нь харахаас илүүтэйгээр үнэнч шударга зан, чадвар туршлагыг нь голчилдог байжээ. Тайчууд аймагтай дайтах үед тэрээр харвасан суманд өртөх шахжээ. Чингис хаан олзны цэргүүдээс хэн харвасан болохыг нь асуухад нэгэн цэрэг шударгаар өөрийгөө илчилсэн байна. Энэ хүн бол хожим нь түүний итгэлт жанжин болж Зэв хэмээх нэрийг авчээ. 

БАРИМТ 10

Монголчуудын хийсэн аян дайн тухайн үеийн дэлхийн нийт хүн амын 11% -ийг бууруулсан. Мөн Ираны газар нутагт маш олон хүмүүсийг алснаар Ираны хүн ам 20-р зууны дунд үе хүртэл Монголын эзэнт гүрнээс өмнөх байсан түвшиндөө дахин хүрч чадаагүй хэмээн эрдэмтэд  тэмдэглэдэг.

БАРИМТ 11

1258 онд Монголчууд Багдадыг сүйтгэсэн юм. Түүнээс амьд үлдэгсэд хэлэхдээ, “Тигри голын ус, голруу орсон асар их хэмжээний номоос гарах хар бэх болон алагдсан гүн ухаанчид, эрдэмтдийн цусны улаан өнгөөр урсаж байсан юм” гэжээ. 

БАРИМТ 12

Чингис хаан аливаа улс орныг шууд эзлэн түрэмгийлэхийг урьтал болголгүй,  өөрийн улстай эвсэж нэгдэхийг санал болгодог байжээ.  Тэрээр 1219 онд Хорезм улстай  гэрээ байгуулж  “Торгоны зам”-аар худалдаа наймаа хийхээр болсон ч Хорезмийн Шах амлалтаа зөрчиж түүний илгээсэн төлөөлөгчдийг алсан байна. Үүнээс болж  тэр цэрэг армиа илгээж Шахын вант улсын хэдэн сая иргэдийг хөнөөж бут ниргэсэн ажээ. Мөн Тангуд улс Чингис хааныг Хорезм улсад дайтаж байгааг ашиглан Монголын эсрэг Алтан улстай холбоо байгуулжээ. Чингис хаан Алтан улсыг дайлахад саадгүй болгохын тулд 1225 онд Ельюй Чуцай, Өгэдэй, Тулуй, Боорчи, Сүбэдэй нарыг дагуулан Тангуд улс руу дайлаар мордож ганц шөнийн дотор бут цохижээ.

БАРИМТ 13

Зарим түүхчид Чингис хааныг “галдан шатаах“-ын загалмайлсан эцэг хэмээн нэрлэдэг. Өөрөөр хэлбэл тэрээр тухайн эзэлсэн улс орныхоо соёл иргэншлээс ямар ч ул мөр үлдээлгүйгээр устгах чадалтай байлдааны технологийг ашигладаг байсан байна.

БАРИМТ 14

Зарим нэг мэдээллээр, Перс буюу одоогийн Иран улсын ард иргэд 1900 он хүртэл Монголын эзэнт гүрний довтолгооны үеийн айдсаасаа салаагүй хэвээр байжээ.

БАРИМТ 15

Чингис хааны алтан ургийг 20 дугаар зуун хүртэл бүртгэж байсан. 1918 онд Богд хаан Монголын хан, ноёдын гэр бүлийн бүртгэлийг хадгалах зарлиг буулгаж байлаа. Өнөөдөр Чингис хааны шууд удмынхан Монгол, Өвөр монгол болон бусад олон оронд амьдарч байна гэж бичжээ. 

БАРИМТ 16

Чингис хаан Төв Азид 16 сая үр удамтай, “хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн амжилттай биологийн эцэг” хэмээн тооцогддог. 2003 онд хийгдсэн нэгэн том судалгаагаар дэлхий дээр одоо амьдарч буй 200 эрэгтэй тутмын 1 нь Чингис хааных байж болзошгүй “Y” хромосомтой байсан бөгөөд энэ нь дэлхийн бүх эрэгтэй хүмүүсийн 0.5 хувь нь түүний шууд удмын хүн байх үндэслэлтэй гэсэн үг юм.

БАРИМТ 17

Чингис хаан ядуу тарчиг хүмүүс болон лам хуврагуудыг татвараас чөлөөлж, бичиг үсэгт суралцах үйл хэргийг дэмжин, шашны чөлөөт байдлыг бий болгосон бөгөөд маш олон хүмүүсийг олзлохоосоо өмнө өөрийн эзэнт улсад дагаар орохыг уриалдаг байжээ.

БАРИМТ 18

Чингис хаан Дэлхийд анх олон улсын шуудангийн үйлчилгээг нэвтрүүлсэн. Морьтон  Монголчуудын хамгийн хүчтэй зэвсэг бол харилцаа холбооны шуурхай сүлжээ байжээ. Маш өндөр зохион байгуулалттай морин өртөөг байгуулан захидал илгээмжээ хурдан шуурхай өдөрт 300 гаруй замыг туулдаг байв. Мөн тэд үүнийг тагнуулын шугамаар  ашигладаг байжээ. Энэхүү өртөөний ачаар гадны түшмэл, худалдаачид Монголын газар нутгаар аюулгүй зорчиж өнгөрдөг байсан гэнэ.

БАРИМТ 19

Тэрээр өөрийнхөө дүр төрхийг хөрөг зурганд үлдээх, хөшөө баримал бүтээх эсвэл зоосонд цутгахыг хэзээ ч зөвшөөрч байгаагүй. Чингис хааныг нас барсны дараа л анх удаа түүний дүр төрх илэрхий болсон юм.

БАРИМТ 20

Гэхдээ олон эх сурвалжид  түүний гадаад төрх тодорхой  дурдагдаагүй өнгөрчээ.  Түүхчид энэ асуудлаар одоо хэр нь зөрчилдөөнтэй байдаг бөгөөд түүнийг  урт үс, сахалтай бөгөөд нуруулаг хүн байсан гэдгээс өөр зүйл олдоогүй ажээ. Гэвч 14-р зуунд Персийн түүхч Rashid al-Din гэгч тодорхойлохдоо “Чингис хаан улаан үс, ногоон нүдтэй байсан” хэмээсэн байна.

БАРИМТ 21

Чингис хааны онгоныг голд живүүлсэн гэх мэдээлэл байдаг. Тэрээр гэрээслэлдээ нөгөө ертөнцөд одсон хойно нь хэн ч ясыг нь өндөлзүүлэхгүй гэсэн үүднээс өөрийнх нь онгонг голд хийхийг тушаасан гэж зарим эрдэмтэд үздэг ажээ.

БАРИМТ 22

Эх сурвалжуудад түүнийг 1227 онд мориноос унаж бэртсэний улмаас нас нөгчсөн гэсэн байдаг. Түүний оршуулгад оролцсон  хүмүүсийг бүгдийг хөнөөж, оршуулсан газрыг дахин мориор гишгүүлж далдалсан гэдэг бөгөөд түүний шарилыг Бурхан Халдун ууланд нутаглуулсан  хэмээн ярьдаг ч өдийг хүртэл тодорхойгүй хэвээр...

БАРИМТ 23

Монголчууд өөрсдийн бүтээсэн эрхий хурууны бөгжөөрөө эрхий хуруугаа гэмтээхээс урьдчилан сэргийлэхийн тулд нумын хөвчийг эрхий хуруугаараа тасалдаг байв.

БАРИМТ 24

Зөвлөлт Холбоот Улс, Чингис хааны түүхийг устгахыг оролджээ. Чингис хаан бол Монголын агуу хаан төдийгүй үндэсний баатар юм. Гэвч Монголчууд Зөвлөлт Холбоот улсын нөлөөнд байх үед түүний нэрийг дурсах ч хориотой байжээ. Үүгээр ч зогсохгүй дунд сургуулийн сурах бичгээс түүний түүхийг хассан байна. 1990 онд Монголд Ардчилсан Хувьсгал гарсны дараа Чингис хааны түүхийг дахин сэргээж бичжээ.

image

​​​​​​​Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр, Монгол бахархлын өдрийг жил бүрийн өвлийн эхэн сарын шинийн нэгэнд тэмдэглэдэг билээ. Энэхүү тэмдэглэлт өдөр өнөөдөр тохиож байна. Түүний байгуулсан гавъяа болон түүх намтар нь маш олон хүмүүст урам зориг, бахархах сэдэл төрүүлдэг. Гадынхан түүнийг хэрхэн дүгнэдэг вэ. “list25” Агентлагт, ОХУ-ын “Комсомольская правда” сонин  болон бусад хэвлэлүүдэд бичигдсэн Чингис хааны тухай сонирхолтой 24 баримтыг хүргэж байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
БАРИМТ: Баяртай, Соичи Хашимото
Үзэсгэлэнт Г.Хандсүрэнгийн тухай 15 баримт
Монгол бүсгүйн тэвчээр, хатуужлыг дэлхийд гайхуулж буй А.Адъяасүрэн гэж хэн бэ?
Бурхан багшийн тухай сонирхолтой баримтууд
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (48)

  • Буднаран (202.179.3.161)
    Худлаа ярих ховоос том нүгэл
    2025 оны 11 сарын 10 | Хариулах
  • Erdenechuluun (202.126.89.245)
    Goy
    2025 оны 11 сарын 06 | Хариулах
  • Зочин (66.181.183.243)
    Багдадын номын санг монголчууд шатаасан
    2025 оны 08 сарын 27 | Хариулах
  • Зочин (66.181.190.25)
    Анхны ярих хов
    2025 оны 08 сарын 11 | Хариулах
  • Зочин (66.181.190.25)
    Худлаа ярих ховоос том нүгэл
    2025 оны 08 сарын 11 | Хариулах
  • Зочин (66.181.190.25)
    Улаан нүүртэй зураг нь жинхэнэ зураг. Бусад зураг нь худлаа
    2025 оны 08 сарын 11 | Хариулах
  • Зочин (66.181.190.25)
    Тахалын улмаас чингис хаан нас барсан байх. Намайг зураад үлдээчих гэж хэлээд өнгөрсөн
    2025 оны 08 сарын 11 | Хариулах
  • Дукана (103.212.116.31)
    Сонирхолтой юм бна өө
    2024 оны 12 сарын 09 | Хариулах
  • Монгол (139.5.218.30)
    Our legacy is best
    2024 оны 11 сарын 21 | Хариулах
  • О.Баасанхишиг (103.57.93.47)
    надад чингис хааны талаар мэдээлэл хэрэгтэй байлаа. Ийм гоё сонирхолтой мэдээлэл тавьсанд баярлалаа таньдаа
    2023 оны 10 сарын 16 | Хариулах
  • uv (66.181.160.10)
    худлаа юм бичнэ
    2022 оны 11 сарын 24 | Хариулах
    • О.Баасанхишиг
      Тэрийн чи яаж мэдэх юм үнэн ч юм билүү!
      2022 оны 11 сарын 24
  • Маргад (202.126.88.154)
    Баримт 9 таалагдсан
    2022 оны 11 сарын 22 | Хариулах
  • Маргад (202.126.88.154)
    Гайхалтай баримтууд байлаа
    2022 оны 11 сарын 22 | Хариулах
  • Зочин (66.181.161.20)
    т
    2022 оны 09 сарын 09 | Хариулах
  • Ялгуун (64.119.18.32)
    Баримт1нь талагдсан
    2022 оны 09 сарын 01 | Хариулах
    • Ялгуун
      Өнөөдөр гоё өдөр бна
      2022 оны 09 сарын 01
  • Эрхэт-Номуун (124.158.94.51)
    Хөөх гоё юм бна уншаарай
    2022 оны 03 сарын 03 | Хариулах
  • Saxius (202.179.2.118)
    Казахстаны Улытау (АУГАА их уул) нутагт Чингис хааны ууган хүү Зүчийн бунхан шарил нь байгаа бөгөөд , тун холгүйхэн Тугай Төмөр, Хулан хатан бас Болган эх хатны БУНХАД түүхийг гэрчлэн өнөөг хүрчээ.Хамгийн сонирхотой нь тэнд АЛАШ хааны гэх бүрч илүү том сүрлэг бунхан байдаг бөгөөд энэ хааны талаар олон янзын домог таамаг байдаг юм байна. Энэ хааны бунханийг сэргээн засварлах үед Чингэс хааныханы сэрээн тамга цохисон тоосгонууд олдсон нь гайхалтай. Казахийн хаадууд Чингис хааны шууд угсааныхан байсан ба тэд хаан ширээнд залрахдаа яг энэ АЛАШ хааны бунханд ирж цагаан гүүний сүүнд булхаж,цагаан эсгийд залагдаж хаанд өргөмжлөгддөг байсан ба хамгийн сүүлчийн ёслол 1847 онд Чингэсийн 32 дахь удамийн Кенысар хааныг сэнтийд залжээ.....Элдэв ХУДАЛ ҮЛГЭР ярьж ам таглаж байхаар ийм бодитой архиологийн ТҮҮХЭН БАРИМТуудийг нягталж судлах нь чухал....
    2021 оны 12 сарын 17 | Хариулах
    • Hahahahhh zail hasag pzdamn
      2021 оны 12 сарын 17
  • Зочин (202.9.46.42)
    Хог хужаа вирусууд л Чингис хаанд дургvй манай тvvхийг дарахыг хичээдэг хог вирус гаминг устгавал таарна гамин хужааг дэвсэж явсан Их Эзэн Хаан мину
    2021 оны 11 сарын 09 | Хариулах
  • zochin (203.91.115.243)
    Дэлхийн дулааралд нааштай нөлөөлсөн гэнэ үү
    2021 оны 11 сарын 08 | Хариулах
  • иргэн (192.82.70.85)
    Хэрвээ, өс өвөрлөсөн Чингис хаан өрнийг дайлахаар мордоогүйсэн бол өнөөдөр Монгол улс гучин сая хүнтэй, гурван сая гаруй кв.км нутагтай байх байлаа. Түүхд хэрвээ байхгүй ч, түүний нүглийг үр хойчис нь олон үеэрээ амсаж буй бөлгөө.
    2021 оны 11 сарын 06 | Хариулах
    • Herev bidny ovog deedes Chingis Khaan baigaagui bol Mongolchud gej baihgui bsan biz. Eh bolson tuuhee hundelbees ireedui amar amgalan uls buten baih bolno.
      2021 оны 11 сарын 06
  • зочин (66.181.160.101)
    Бидний бахархал шүтээн болсон хүнийг элдвээр муу талаас нь судлан гүтгэх асуудалтай эрс тэмцэмээр юм, ийм юмыг мэдээллийн хэрэгслээр нээг их тавиад байх шаардлага байхгүй. Өөрсдийнхөө түүхийг бид дандаа сайн талаас нь харуулж, бахархлыг бий болгож хэрэгтэй. Түүх муутай улсууд манай түүхээс хулгайлах, мушгин гуйвуулах, өөрийн болгох, хуурамч, худалдагдсан түүх судлаач нарын нэрийг барих асуудал ч маш их бн. ,
    2021 оны 11 сарын 06 | Хариулах
    • yegszvisjsbshzjz
      Z
      2021 оны 11 сарын 06
    • jajavhahsgsh
      got it
      2021 оны 11 сарын 06
  • Зочин (202.55.188.81)
    Сталин муу новш өөрөө Чингисээс илүү нэр хүндтэй болохыг хүсч түүний удмын 10 гаруй мянган хүнийг үгүй хийсэн байгаа юм. Эсвэл өөр этгээдүүдийн захиалгаар ч хийсэн байж магадгүй судлах л хэрэгтэй.
    2021 оны 11 сарын 05 | Хариулах
  • Зочин (103.57.92.242)
    Оросууд ялагдах дургүй болохоор л Чингэсийг муулдаг юм биш үү Москваг Напеолон Чингэс хоёр эзэлж авч шатаасан биз дээ кремль гэсэн үг хэрэм москва гэдэг мушгиа гол гэдэг биз дээ Оросын вангууд олон жил монголчуудад татвар төлсөн гэдэг биз дээ
    2021 оны 11 сарын 05 | Хариулах
  • Зочин (103.26.194.126)
    setgel mederliin uvchtei zarim gadnii gar hul bolson hulgaichid mongold bas ih bn shuu manai tagnuuluud yu hiigeed untaj baidag bn aa iimerhuu hutgan uimuulegch urvagch erguunuudees bolj uls oron hohirson yavdal ih bii shuu ezen Chingis haan bn baisan bol iim erguunuudiin usan tolgoig tas tsavchih baisan daa ingej baij l uls oron huchirheg bolno
    2021 оны 11 сарын 05 | Хариулах
  • зочин (183.177.99.230)
    чингис алгандаа нөж атлгаж төрсан нь гар нь байнга цустай байг гэж ийнхүү феодалийн алуурчин машин төрж дээ түүний байлдан дагуулалт зөвхөн өс хонзонгийн сэдэлтэй хэдэн зуун сая хүнийг хомроглон устгасанаараа дэлхийн ноймер нэг алуурчин болж хувирсан өнөөгийн орчин цагийн монголчууд зөвхөн чингис морин хуурь гэхээс өөр мэдлэггүй
    2020 оны 11 сарын 23 | Хариулах
    • Зээээ
      Тухайн түүхийн цаг үед ЕвроАзийг хамарсан бүс нутгуудад Томоохон шашинууд нь Хоорондоо Газар нутаг эрх мэдлийн төлөө дайн тулаан болж Хүн хүнээ үзэн ядаж цус урсгаж байсан үе шүүдээ!? Харин Тэмүүжин Чингис Дэлхийн Ийм хүнд цаг үеийг эмхэтгэн цэгцлэж 200 гаруй жил номхотгон ДЭЛХИЙН ЭНХ ТАЙВАНААР ОРШИН ТОГТНОХ ИХ ҮЙЛСИЙН ЭХИЙГ ТАВЬСАН.Үүнийг Дэлхийн эрдэмтэд судлаачид Түүхийн баримт судалгаанд үндэслэн дүгнэсээр бна !!! Одоо Дэлхийн тэргүүлэх Улс орны Төр.тэргүүнүүд Шинэ цагт Дэлхийн түүхийг шинэ тодорхойлолтуудоор баяжуулан Илэрхийлэх болоод бна даа!!!PaxMongolia гэдэг эвээрч бүтсэн байх үндэсгүй!? Дэлхийг энх тунх оршин тогтнуулах,дэлхийн дэглэм тогтоохын төлөө дайн тулаан гарах нь ойлгомжтой ба Тэрийг гоцлон дайнч байсан гэж Монголыг буруутгах өрөөсгөл ойлголт болов уу!? Монголчууд Дэлхийд улстөр,Засаглал болон Хүмүүний нийгэмд Олон олон шудрага ёсыг тогтоож өгсөн бдг шүү!!!
      2020 оны 11 сарын 23
    • зочин
      Яг бодит үнэнийг нь олоод хэлчих шиг боллоо Үнэндээ бол орчин цагын өнөөгийн Капиталист Монголчууд буюу хараат улс долларын зээлээр амь зогоодог үхээнц улс шүү дээ Монголчуудын яриад байгаа тэр Чингис гэгч этгээд Феодалийн нйигмийн аллагын машин галдан шатаагч зүгээр байсан улс орны ард иргэдийг хомроглон хэдэн зуун саяаар нь хядаж байсан гашуун үнэн байх
      2020 оны 11 сарын 23
    • Hun torolkhtony tuuh dain tulaany tuuh ium. Humuun torolkhton " orshihui esbel es orshihui" gesen hatuu zarchimaar odoo ch gsen amidarch bn.
      2020 оны 11 сарын 23
    • chi uhse baasaa meddeg yam urvagchaa chimeegui arhia gudraad hevtej bai
      2020 оны 11 сарын 23
  • яг үнэн. (64.119.26.3)
    Сүүлийн үед чингэсээр мөн олон хүн хийрхэх болжээ. Америктууд Чингэсийг дэлхийн хүн, орос,хятад улсыг байгуулсан , голбоолчлалын эхийг тавьсан ч гэх мэтээр хөөрөгддөг үүнд нь залуус бахархан хөөрнөө. Могойг " тасдахад гүрвэлийн дайтай үлддэг гэж үг бий. яалаа ч Орос,хятад 2-ийг Чингэс байгуулах билээ дээ. Хятад гэхэд зөвхөн бичиг үсэг нь л гэхэд 5000 жилийн түүхтэй бичигдээд үлдсэн бодит ул мөртэй. Гэтэл Чингэсийн тухай бичигдээд үлдээн түүх намар хэр билээ дээ. Гадаадын жуулчин нэртэй хэрж хэссэн нөхдийн тэмдэглэлд дурдагсан байхөөр тоймтой юм байхгүй. Төр улс нь ямар бичгээр албан хэргээ явуулж байсан,,Чингэсийг гаргасан зарилаг гээд бичигдээд үлдсэн ул мөр бий юу?байхгүй ээ.Саянаас 800 гаруй жилийн үзэгдлийг өнөөдрөөр сэтгэж бичих болсоон. Үүх түүхээ бичиж үдээгээгүй бол ингэж түүхийг зохиодог,гуйвуулдаг юм байнаа
    2020 оны 11 сарын 21 | Хариулах
    • Иргэн
      Энэ казакууд монголын нутагт амьдарч хэлийг нь сурчаад түүх гутааж их хуцах юмаа
      2020 оны 11 сарын 21
    • Их цааз
      Алдаагүй зөв бичээрэй түүхийн гуйвуулга түмний хараал идмэр ээ
      2020 оны 11 сарын 21
  • Зочин (202.131.225.197)
    nereer ni hamaagui duuddagui yum ur udam ni baigaa shuu
    2020 оны 11 сарын 20 | Хариулах
  • vido (49.0.212.165)
    Оросууд одоо хүртэл Монголын эзэнт гүрний түүхийг зохиомол, 250 жилийн хууран мэхлэлт гэсэн утгатай баримтат кино хийгээд YouTube-д тавьсан байгаа, Монгол хэл дээр ч орчуулагдаад YouTube дээр байгаа. Та бүхэн түүнийг үзээрэй. Бидний ариун түүх шастир болох "Монголын Нууц Товчоо"-г маань "хэн нэг нь санаанаасаа бураад зохиогоод биччихсэн, ямар ч түүхэн баримттай мэдээ сэлт алга" гэх зэргээр муухай доромжилсон билээ. Оросыг магтан дуулагч, Орос школтай хүмүүс маань одоо жоохон хандлагаа өөрчилж, хоцрогдлоосоо салж, эрүүл саруулаар бодвол яасан юм бэ?
    2020 оны 11 сарын 20 | Хариулах
    • АРД
      манай эрдэмтэн номтод маань өөрсдийгөө дэлхийд таниулж, нарийн гүн гүнзгий судлагаа хийж таниулах нь эдгээр олон чиг хандлагыг нэг зүгт чиглүүлж өгөх зам тавигдан, харин төр маань энд санхүүжилт, бодлогын түвшинд нэн тэргүүнд туслах хэрэгтэй болов уу
      2020 оны 11 сарын 20
    • ЯГ ҮНЭН!!! YouTube дээр нэг ч биш, маш олон ийм юм байгаа шүү!!! Түүхч, архиологч, антропологч, генетикч г.м. төрөл бүрийн өвчтэй юмнууд амныхаа зоргоор солиордог болсон байна лээ!! Үзэхээр бүр ой гутмаар, уур хүрмээр!!!
      2020 оны 11 сарын 20
  • Зочин (202.9.46.72)
    Хятадууд Чингис хааны нэрнээс айж бичиг үсгий нь устгахыг зорьж байна
    2020 оны 11 сарын 16 | Хариулах
    • зочин
      Үхсэн архичин хар тамхичин согтуу архичин үхэр тэнэг мулгуу монголчууд орчин цагт хэн ч тоохгүй
      2020 оны 11 сарын 16
  • Зочин (202.9.46.72)
    Агуу суут Чингис хаан мину
    2020 оны 11 сарын 16 | Хариулах
  • Зочин (66.181.185.91)
    Оросууд Чингис хааны тухай дандаа мушгин гуйвуулсан мэдээ цацдаг, түүнийг нь энд давтаж нурших ямар хэрэгтэй юм бэ?? Жишээ нь: Оросууд Чингис хаан бол монгол хүн биш, яагаад гэвэл одоо цагийн монголчуудын байж байгаа царайгаар бол тэр яасан ч монгол хүн байх ёсгүй, харин орос гаралтай европ хүн байсан гэж хүртэл солиордог болоод байгаа шүү!!! Олон арван сая хүнийг алж устгасан маняк алуурчин байсан гэдэг ялагдсан улсын өсөрхсөн яриаг энд иш татаж нийтэлжээ!! Чингис хааны алтан ургийг 20 дугаар зуун хүртэл бүртгэж байсан нь үнэн боловч 1930-аад онд оросууд тэр бүртгэлээр олж илрүүлээд бүгдийг хүйс тэмтэрсэн юм!!!!
    2020 оны 11 сарын 16 | Хариулах
    • Ovog, yazguuraa nuugaad uldsen humuus bdag ium aa.
      2020 оны 11 сарын 16
    • 1930-д онд нас биенд хүрснийг нь хүйс тэмтэрсэн ч гэсэн тэдгээрийн бага насны хүүхдүүд нь үлдсэн байдаг.
      2020 оны 11 сарын 16
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • 17.9 их наяд төгрөгийн орлого төвлөрүүлэхийг үүрэг болгов
    4 цаг 36 мин
  • Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барилаа
    7 цаг 57 мин
  • Монгол Улс уулын цанаар анх удаа өвлийн олимпын наадамд оролцохоор боллоо
    9 цаг 5 мин
  • "Хүннү хот"-ын төлөвлөлтийн үзэл баримтлал боловсруулах шалгаруулалтад 21 улсын 43 мэргэжлийн баг бүртгүүлжээ
    9 цаг 15 мин
  • Баянхошуу орчим агаарын бохирдол ихтэй байна
    9 цаг 22 мин
  • "102" апплейкшнаар дамжуулан гураь хоногийн дотор 30773 зөрчил илрүүлжээ
    10 цаг 27 мин
  • Дифлимпын наадамд эх орноо төлөөлөн оролцох баг тамирчдад төрийн далбаа гардууллаа
    10 цаг 50 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр нар “Чиг” брэндийн үйлдвэрт ажиллав
    10 цаг 59 мин
  • “Moon dance” хамтлаг 11 дэх удаагаа дэлхийн аваргыг зорилоо
    11 цаг 44 мин
  • Б.Жавхлан: 2026 оны төсвийг боловсруулахдаа Засгийн газар 180 мянга гаруй иргэдээс санал авсан
    11 цаг 54 мин
  • "Эвсэг” брэнд “Цагаан алт” хөтөлбөрийн дэмжлэгээр дэлхийн 10 орчим улсад экпсорт хийж байна
    12 цаг 2 мин
  • Б.Жавхлан: Ирэх жилийн ажлын төлөвлөгөөнөөс 10-15 хувийн ажлыг хумьсан, ажил хумигдаж байж цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэхэд зарцуулагдлаа.
    12 цаг 25 мин
  • Нийслэлийн хэмжээнд зам тээврийн осолд 606 хүүхэд өртсөн байна
    12 цаг 32 мин
  • Г.Лувсанжамц: Утааны шийдэл бол дулаалга
    13 цаг 24 мин
  • Нийслэлд 12 чиглэлийн 20600 гаруй байгууллагын ажилтны урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээний дэвтрийг цахимжууллаа
    13 цаг 41 мин
  • Холимог тулаанч Б.Энх-Оргил ирэх сарын 5-нд “ONE Championship”-ийн аваргын бүсний төлөө тулалдана
    14 цаг 13 мин
  • Уламсайханы аав: Та нарын жагсаалаас болоод би хоолноосоо салсан, чамайг ална гээд дайрсан байсан
    14 цаг 21 мин
  • Б.Жаргалан: Засгийн газар  2026 оны төсвийн тодотгол оруулж ирэх бол атварын ачааллыг бууруулах чиглэлээр ажиллаарай
    14 цаг 54 мин
  • Амьд хөгжмийн хэмнэлтэй “Сүүлчийн бороо” хэмээх хүний амьдрал яагаад хоосорч, юунаас болж бид үнэ цэнээ алддагийг харуулах жүжиг
    15 цаг 18 мин
  • УИХ-ын дэд дарга болсон Ж.Бат-Эрдэнэ гэж хэн бэ?
    15 цаг 34 мин
  • Үзэсгэлэнт Г.Хандсүрэнгийн тухай 15 баримт
  • Бурхан багшийн тухай сонирхолтой баримтууд
  • Монгол бүсгүйн тэвчээр, хатуужлыг дэлхийд гайхуулж буй А.Адъяасүрэн гэж хэн бэ?
  • KATSEYE хамтлаг GRAMMY Awards -т нэр дэвшлээ
  • Г.Занданшатар: ЗГ өөрчлөгдөх болгонд бодлого өөрчлөгддөг замбараагүй байдал өнгөрсөн хугацааны гол алдаа байсан
  • ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр: Боловсруулах хүчин чадлыг 50 хувиар нэмсэн хөгжлийн жилүүд байна
  • "Хатант интернэшл", "Од групп" багууд ялалт байгууллаа
  • БАРИМТ: Баяртай, Соичи Хашимото
  • А.Амартүвшин: Сайжруулсан болон хагас коксон түлшийг орон нутагт 10-15 мянган төгрөгөөр дамлан зарж байна
  • Аяллын гол чиг хандлага: Уламжлалт хязгаараас хол
  • “Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”-ийг танилцууллаа
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төвөөс угаарын хийн мэдрэгчээ унтраасан өрхүүдэд тогтмол асаалттай байлгахыг зөвлөлөө
  • А.Амартүвшин: Төсөвт тусгагдсан 26 тэрбум төгрөг сургууль, цэцэрлэгийн сандал, ширээнд хүрэлцэхгүй
  • Д.Энхтуяа: "Ахмадын тэтгэвэр 45 мянган төгрөг нэмэгдэнэ, энэ нэмэгдэл бодит нэмэгдэл болж чадахгүй
  • 17.9 их наяд төгрөгийн орлого төвлөрүүлэхийг үүрэг болгов
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • ӨНӨӨДӨР: Ахмадууд мэдээлэл хийнэ
  • Х.Нямбаатар: 2028 он хүртэл 102 км үерийн далан барина
  • Монгол бүсгүйн тэвчээр, хатуужлыг дэлхийд гайхуулж буй А.Адъяасүрэн гэж хэн бэ?
  • KATSEYE хамтлаг GRAMMY Awards -т нэр дэвшлээ
  • Нийслэлийн ЗДТГ, НҮБ-ын Хүүхдийн сан болон Монголын оюун ухааны академи харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • Г.Занданшатар: ЗГ өөрчлөгдөх болгонд бодлого өөрчлөгддөг замбараагүй байдал өнгөрсөн хугацааны гол алдаа байсан
  • Х.Нямбаатар: Энэ өвөл дүүжин замын тээврийн ажил зогсохгүй үргэлжилнэ
  • УБЕГ-ын даргаар Д.Давааням-ыг томиллоо
  • ХББОС-ын сайд Э.Бат-Амгалан Орон сууц, нийтийн аж ахуйн салбарын өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд аймгийн Засаг дарга нартай цахим хурал хийв
  • ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр: Боловсруулах хүчин чадлыг 50 хувиар нэмсэн хөгжлийн жилүүд байна
  • Бурхан багшийн тухай сонирхолтой баримтууд
  • Монгол Улсын нүүдлийн мал аж ахуйн онцлогийг олон улсын стандартад тусгалаа
  • Ж.Чинбүрэн: Эмч нарын цалинг ирэх оны нэгдүгээр сард 30 хувиар нэмнэ
  • Улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 13.628 болжээ
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Н.Учрал: Монгол Улсад гадаадын банк байгуулахыг хуулиар хориглоогүй
  • Ардчилсан нам “Их хааны өв” хиймэл оюуны технологи ашигласан видео контентийн уралдааныг зарлалаа
  • ЦЕГ: Төрийн албан тушаалтны нэр хүндэд халдсан этгээдэд эрүүгийн хэрэг үүсгэсэн
  • Үзэсгэлэнт Г.Хандсүрэнгийн тухай 15 баримт
  • А.Амартүвшин: Төсөвт тусгагдсан 26 тэрбум төгрөг сургууль, цэцэрлэгийн сандал, ширээнд хүрэлцэхгүй
  • Д.Энхтуяа: "Ахмадын тэтгэвэр 45 мянган төгрөг нэмэгдэнэ, энэ нэмэгдэл бодит нэмэгдэл болж чадахгүй
24 баримт
  • БАРИМТ: Баяртай, Соичи Хашимото
  • Үзэсгэлэнт Г.Хандсүрэнгийн тухай 15 баримт
  • Монгол бүсгүйн тэвчээр, хатуужлыг дэлхийд гайхуулж буй А.Адъяасүрэн гэж хэн бэ?
  • Бурхан багшийн тухай сонирхолтой баримтууд
  • Г.Занданшатар: ЗГ өөрчлөгдөх болгонд бодлого өөрчлөгддөг замбараагүй байдал өнгөрсөн хугацааны гол алдаа байсан
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК