Улаанбаатар
Өнөөдөр / 2026.10.23
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Хөдөлмөр эрхэлж буй 1.8 сая хүний амьдралд шинэчлэл авчрах хуулийн төсөлтэй танилц

2021-1-21
0
ЖИРГЭХ

БАРИМТ 1

Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн төсөлд "үл өрсөлдөх үүрэг" гэж шинээр зааж өгчээ. Энэ нь тухайн ажилтан ажлаас гарлаа гэхэд ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг өрсөлдөгч компанид ажилд орох  байдлыг  тодорхой хугацаанд хааж өгсөн гэсэн үг.  

БАРИМТ 2

Одоогийн хэрэгжүүлж байгаа хуульд ээлжийн амралтын суурь хугацаа 15 хоног байдаг. Шинэ хуулиар 20 хоног болгон нэмэгдэл хоногийг багасгасан.  

БАРИМТ 3

Одоогийн мөрдөж байгаа хуульд зургаан жил ажилласан бол нэмэгдэл гурав хоногийн амралт эдэлдэг. Тэгвэл шинэчилсэн найруулгад суурь амралтын хоногийн хугацааг 20 болгон, ажилласан жилийн нэмэгдэл хоногийн амралтыг байхгүй болгож, олон жил ажилласны нэмэгдлийг хамтын гэрээ, хамтын хэлэлцээр, хөдөлмөрийн гэрээгээр зохицуулахаар оруулсан.

БАРИМТ 4

Уртын ээлжээр ажиллах ажилтны нэг ээлжид ажил үүрэг гүйцэтгэх хугацаа 14 хоног, мөн амрах хугацаа 14 хоног байх зохицуулалтыг хуулийн төсөлд оруулжээ.

БАРИМТ 5

Ажил олгогч ажилтантай байршил, хугацааг тохиролцон дуудаж ажиллуулахад бэлэн байхаар хүлээлгэсэн хугацааг ажилласан цагт тооцох буюу “Дуудлагын цаг” гэж  хуульд тусгасан байна.

БАРИМТ 6

Ажлаа хүлээлгэж өгөхгүй хаяад явчихдаг ажилтнууд байдаг. Үүнийг хуулийн төсөлд “Ажилтан ажил үүргийг нь гүйцэтгүүлэх зорилгоор олгосон ажлын багаж, төхөөрөмж, техник хэрэгсэл, эд хөрөнгө, ажил үүргийн дагуу бүрдүүлсэн бичиг баримт, мэдээлэл /биет болон цахим /шаардлагатай бусад зүйлийн нэг бүрчлэн ажил олгогчид хүлээлгэн өгөх үүрэгтэй” гэж заажээ.

БАРИМТ 7

Ажилтан үндсэн цагаасаа өөр бусад цагт байгууллагатай зэрэгцэн хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллах боломжийг одоогийн хэлэлцэж байгаа Хөдөлмөрийн шинэ хуулиар зөвшөөрснөөрөө давуу талтай.

БАРИМТ 8

"Иргэнийг ажилд авахад эрхлэх ажил, үүргийн онцлогтой холбоогүй тохиолдолд түүний хувийн амьдрал, үзэл бодолтой холбоотой, гэрлэлтийн байдал, намын харьяалал, шүтдэг шашных нь тухай болон жирэмсэн эсэх талаар асуулт тавьж болохгүй" гэсэн заалт оржээ. Тиймээс ажил олгогч ажлын ярилцлагын үед ийм төрлийн асуулт асуусан тохиолдолд хариулахгүй байж болох аж.

БАРИМТ 9

Зөвхөн зургаа ба түүнээс дээш сар ажилласан хүнд үндсэн цалинтай тэнцэх тэтгэмж олгоно. Гэхдээ энэ тэтгэмжийг ажлаа орхиод явсан, эсвэл ажилдаа тэнцэхгүй болоод, сахилгын шийтгэл хүртээд халагдсан хүнд өгөхгүй. Зөвхөн ажил олгогч өөрөө халсан, гэхдээ цомхотголд орсон, эрүүл мэнд, ажлын ур чадвараараа тэнцэхгүй болсон, тэтгэвэрт гарч байгаа хүнд өгөх аж. Үүнд, 6 сараас хоёр жил хүртэл ажилласан бол нэг сарын, 2-5 жил ажилласан бол хоёр сарын,  5-10 жил ажилласан бол гурван сарын, 10 дээш жил бол дөрвөн сарын цалинтай тэнцэх тэтгэмж авахаар хуулийн төсөлд тусгажээ.

БАРИМТ 10

Ажил олгогч буюу түүнээс эрх олгосон удирдах ажилтан сахилгын зөрчил гаргасан ажилтанд дараах сахилгын шийтгэл ногдуулна. Үүнд, өөрт нь ганцаарчилсан байдлаар хаалттай сануулах, нийт ажилтанд  зарлан нээлттэй сануулах, үндсэн цалинг гурван сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах, албан тушаал бууруулах, ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхэлтийн харилцааг цуцлах зэрэг орж байна.

БАРИМТ 11

Ажилтан хөдөлмөрийн гэрээ байгуулснаас хойш зургаан сар ажилласан тохиолдолд ээлжийн амралт эдлэх эрх үүснэ. Хөгжлийн бэрхшээлтэй болон 18 насанд хүрээгүй ажилтны ээлжийн үндсэн амралтын хугацаа ажлын 25 өдөр байна. Ажлын бүтэн бус цагийн ажилтанд тухайн ажлын жилд нийт ажилласан цагийг нь тооцож, ногдох ээлжийн үндсэн болон нэмэгдэл амралт олгоно.

БАРИМТ 12

Ажилтан өөрийн хүсэлтээр ээлжийн амралтыг тухайн ажлын жилдээ багтаан хэсэгчлэн эдэлж болно. Хэсэгчлэн амрах ээлжийн амралтын аль нэг тасралтгүй амралтын үргэлжлэх хугацаа нь ажлын 10 өдрөөс доошгүй байна.

БАРИМТ 13

Ажил олгогч хүндэтгэх шалтгаангүйгээр цалин хөлсийг заасан хугацаанд олгоогүй бол хугацаа хэтэрсэн хоног тутам олгох ёстой цалин хөлсний 0.3 хувьтай тэнцэх алданги тооцож, ажилтанд нөхөж олгоно.

БАРИМТ 14

Ажлын дээд хязгаарыг долоон хоногт 56 цаг байлгаж, өдөрт ажиллах илүү цагийн хязгаарыг дөрвөн цагт багтаахаар  тусгасан.

БАРИМТ 15

Ажил эрхлэлт, хөдөлмөрийн харилцаанд дарамт, хүчирхийлэл, бэлгийн дарамт үйлдсэн этгээдэд, Зөрчлийн тухай хууль, Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх бөгөөд ийнхүү хариуцлага хүлээлгэсэн нь сахилгын шийтгэлээс чөлөөлөх үндэслэл болохгүй. 

БАРИМТ 16

Дагалдан ажилтны үндсэн цалинг түүний гүйцэтгэх ажил үүрэг, эзэмших ажлын дадлага, ур чадвар зэргийг өөртэй нь тохиролцож тогтоох бөгөөд ижил төрлийн ажил үүрэг гүйцэтгэж байгаа үндсэн ажилтны үндсэн цалингийн 70 хувиас доогуур байж болохгүй.         

БАРИМТ 17

Туршилтаар ажиллах ажилтны үндсэн цалинг тухайн ажлын байрны үндсэн цалингаас багагүй байхаар тогтоох бөгөөд түүнд нэмэгдэл, нэмэгдэл хөлс, шагнал урамшуулал, олговрыг энэ хуульд заасны дагуу олгоно. Туршилтаар ажиллах ажилтанд хөдөлмөрийн хууль тогтоомж, хамтын гэрээ, хамтын хэлэлцээр, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ нэгэн адил үйлчилнэ.

БАРИМТ 18

Ажил олгогч нь ажилтныг ажил үүргээ зайнаас цахим сүлжээгээр байнга, эсхүл хэсэгчлэн гүйцэтгэхийг зөвшөөрч түүнтэй зайнаас ажиллуулахаар хөдөлмөрийн гэрээ байгуулж болно. Ажил олгогч туслах малчин, гэрийн үйлчилгээний ажилтан, тэдгээртэй адилтгах ажилтантай ажил үүргийн онцлогийг харгалзан ажил, амралтын цагийг энэ хуульд зааснаас өөрөөр харилцан тохиролцож болно.

БАРИМТ 19

Ажил олгогч нь туслах малчин, гэрийн үйлчилгээний ажилтанг долоо хоногт тасралтгүй 24 цагаас дээш хугацаагаар амраах, энэ хуульд заасны дагуу ээлжийн амралт олгох үүрэгтэй.           

БАРИМТ 20

Хөдөлмөрийн гэрээг ажилтны санаачилгаар цуцалсан бол ажил олгогч сургалтын зардлыг хэсэгчлэн болон бүхэлд нь чөлөөлснөөс бусад тохиолдолд ажилтан ажиллаагүй хугацаанд ногдох сургалтын зардлыг хувь тэнцүүлж ажил олгогчид нөхөн төлнө.

БАРИМТ 21

Зарим ажил олгогч ажилд авч байгаа хүний боловсролын баримт бичгийг эх хувиар нь хураан авдаг. Тэгвэл  Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад төсөлд үүнийг хориглосон байна. Тодруулбал, “Ажил олгогч ажилд орох гэж байгаа хүн болон ажилтнаас мөнгө, үнэт бүхий зүйл, боловсролын баримт бичиг, мэргэжлийн үнэмлэх, хөдлөх болон үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ зэрэг хувийн бичиг баримтыг шаардан авч барьцаалахыг хориглоно” гэжээ.

БАРИМТ 22

Ажлын зайлшгүй шаардлагаар ээлжийн амралтаа биеэр эдэлж чадаагүй ажилтанд ээлжийн амралтын цалинг 1.5 дахин нэмэгдүүлж, олгоно.

БАРИМТ 23

Ажилтныг үндэслэлгүйгээр өөр ажилд шилжүүлсэн, сэлгүүлэн ажиллуулсны улмаас түүний цалин хөлсний хэмжээ буурсан бол өмнө нь авч байсан дундаж цалин хөлсний зөрүүтэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч олгоно.

БАРИМТ 24

Төрийн албан хаагчийн ажилласан хугацааг харгалзан үндсэн амралтын 20 ажлын өдөр дээр дараах нэмэгдэл амралт олгоно. Тодруулбал, 16-20 жилд ажлын 2 өдөр, 21-25 жилд ажлын 4 өдөр, 26-31 жилд ажлын 6 өдөр 32, түүнээс дээш жилд ажлын 9 өдөр гэсэн санал оруулаад байгаа юм.

image

Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ-аар хэлэлцэж байгаа. Хуулийн энэхүү төслийг баталбал, Монгол Улсад хөдөлмөр эрхэлж буй 1.8 сая хүнд хамаарах бөгөөд залуучуудын ажил эрхлэх боломжийг нэмэгдүүлж, бүтэн бус цагийн ажил эрхлэлт, зайнаас ажиллах, давхар ажил эрхлэх, гэрээс ажиллах зэрэг шинэ олон зохицуулалтыг тусгаж өгснөөрөө давуу талтай. АН-ын бүлэг өмнө гурав, үргэлжлүүлэн дахин гурав хоногийн завсарлага авсан тул уг хуулийн төслийн хэлэлцүүлгийг хойшлуулаад байгаа юм. Хуулийн шинэчилсэн төсөлд орсон дэвшилтэт 24 баримтыг хүргэе.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Монгол улсын төрийн дууллыг хэн зохиосон бэ?
Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
Ядуугаас репийн хаан болсон Эминемийн амьдралын итгэмээргүй 24 баримт
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • DR. ADITYA (105.112.98.139)
    Та бөөрөө зарахыг хүсч байна уу? Санхүүгийн хямралаас болж бөөрөө мөнгөөр зарах боломжийг хайж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Өнөөдөр бидэнтэй дараах хаягаар холбоо бариарай: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM, манай эмнэлэгт бөөр яаралтай шаардлагатай тул бид бөөрөнд тань хангалттай хэмжээний мөнгө өгөх болно. имэйл хаяг: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Үнэ: 780,000 доллар. та мөн манай @ zonal төв оффистой холбоо барьж болно. Вэб: https://www.drpradhanurologist.com/ Манай эмнэлгийн хаяг бол дэлхийн хэмжээнд танигдсан үндэсний эмнэлэг юм.
    2021 оны 01 сарын 25 | Хариулах
  • borhuu (103.26.195.9)
    ajiltnaa bool bailgah hudulmuriin hyyli gargahiig snaardaj baigaa YUH ` iin gisnuun Delgersaihan , Anand bazar nar toirogtoo bitgii ireerei. Ta nariig ih hyrlaas heriig chini tatyylah hudulguun urnuulne snuu
    2021 оны 01 сарын 21 | Хариулах
  • Зочин (202.131.240.147)
    MASH MUU TUSOL SHUU. AJIL OLGOGCHDYG AMISGALAH AGAARGUI BOLGOSON HUULI. ENE SHINE HUULIIN TUSLOOR MONGOLD AJLYN BAIR NEMEGDUULEH AJIL OLGOGCH OLDOHGUI SHUU
    2021 оны 01 сарын 21 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “Задлаагүй захиа” кино олон улсын наадмын гранпри шагнал хүртлээ
    10 цаг 40 мин
  • Нийслэл хотын 387 жилийн ойд зориулсан 256 бөхийн барилдаан болно
    11 цаг 40 мин
  • “Stick Run” тоглоомыг бүтээгч Мануэль Отто 30 насандаа таалал төгсжээ
    13 цаг 23 мин
  • Ерөнхийлөгчид нэр дэвших АН-ын горилогчдыг Н.Алтанхуяг тэргүүлсээр байна
    14 цаг 5 мин
  • Дохио: Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
    15 цаг 42 мин
  • The MongolZ хоёр хоногийн өмнө хожигдсон Германы BIG багтай дахин учраа таарлаа
    15 цаг 48 мин
  • ДҮН ШИНЖИЛГЭЭ: Трамп эдийн засгийн замаар дайныг дуусгахыг хүсэж байгаа бол Путин АШИГ гэж харж байна
    15 цаг 58 мин
  • Азийн Пара наадмаас Монголын тамирчид гурван алт, хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртээд байна
    16 цаг 10 мин
  • Өмнөд Солонгосын хүүхдийн эмч бүсгүй мэргэжлийн боксын дэлхийн аварга боллоо
    16 цаг 24 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт АН-ын бүлгийн дарга Б.Түвшинд баяр хүргэлээ
    Уржигдар 17 цаг 38 мин
  • Төмс хураалт 100 хувь дуусаж, үр тариа, хүнсний ногооны хураалт 82-87 хувьтай үргэлжилж байна
    Уржигдар 17 цаг 14 мин
  • Ч.Лодойсамбуу: Ямар үр дүнд хүрэх, юу хийх нь тодорхойгүй МҮОНТ-ийн төсвийг хоёр дахин нэмсэн байна
    Уржигдар 17 цаг 11 мин
  • Г.Цэдэвдорж агсны нэрэмжит хүүхдийн яруу найргийн “Мөнгөн морь” наадам болно
    Уржигдар 17 цаг 00 мин
  • Г.Занданшатар өнөөдөр МАН-ын дарга Н.Учралд намын шинэчлэлийг бодит ажил хэрэг болгох, иргэдийн итгэлийг сэргээхэд чиглэсэн ил захидал гардуулав
    Уржигдар 16 цаг 53 мин
  • SpaceX-ийн орлого 161 хувиар өсөж, Tesla-тай нэгдэх асуудлыг хэлэлцэж эхэллээ
    Уржигдар 14 цаг 46 мин
  • Суданы худалдааны захад дроны цохилт өгсны улмаас 153 хүн амиа алдлаа
    Уржигдар 14 цаг 31 мин
  • Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлин хотноо нээлээ
    Уржигдар 11 цаг 29 мин
  • Спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
    Уржигдар 11 цаг 06 мин
  • JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй
    Уржигдар 10 цаг 50 мин
  • Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum Halloween” Steppe arena-д болно
    Уржигдар 10 цаг 47 мин
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • Airbus A380 онгоцоор 220 удаа ниссэн нисэхийн хорхойтон тансаг зэрэглэлийн бүхээгийг нь гэртээ авчирчээ
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
  • БӨХЧҮҮДИЙН ГЭРГИЙ НАРЫН СПОРТЫН НӨХӨРСӨГ ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
  • Ядуугаас репийн хаан болсон Эминемийн амьдралын итгэмээргүй 24 баримт
  • “Мөхлийн мөсөн гол” эрдэмтдийн тооцоолж байснаас хоёр дахин хурдан хайлж байж болзошгүй
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Нийслэл хотын 387 жилийн ойд зориулсан 256 бөхийн барилдаан болно
  • 16 настай хүү бага сургуульд гал нээж гурван сурагч, нэг багшийг хөнөөжээ
  • “G-HR day 2026” арга хэмжээг дөрөв дэх жилдээ зохион байгууллаа
  • Цагаан ордны шинэ ХНБД Кэти Захариа өмгөөлөгчийн шалгалтад тэнцээгүй ч өөрийгөө хуульч гэж танилцуулсан нийтлэлүүдээ түгээж байжээ
  • Эргэн ирэлтээ хийж буй Улсын арслан Ц.Бямба-Отгоны 12 түрүү
  • Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа
  • Украинчууд Санкт-Петербургийг бөмбөгдсөний дараа Трамп Зеленскийг ЗЭМЛЭВ
  • Сүүлийн 24 цагт баавгайтай холбоотой 21 дуудлага бүртгэгджээ
  • НӨАТ-ын сугалаа ирэх Лхагва гарагт явагдана
  • Өнөөдөр тоглолтоо хийх дуучин Н.Ундралын сонсогчдын сайн мэдэх 10 дуу
  • Трамп, Зеленский нарын үл итгэлцэл гүнзгийрч, АНУ-Украины харилцаа хурцадлаа
  • Жүжигчин Имран Ханыг эсэргүүцлийн жагсаалд оролцсоных нь төлөө Энэтхэгээс хөөлөө
  • Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэрч, ялимгүй цас орох төлөвтэй байна
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • Ерөнхийлөгчид нэр дэвших АН-ын горилогчдыг Н.Алтанхуяг тэргүүлсээр байна
  • Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа
  • Сүүлийн 24 цагт баавгайтай холбоотой 21 дуудлага бүртгэгджээ
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Өнөөдөр тоглолтоо хийх дуучин Н.Ундралын сонсогчдын сайн мэдэх 10 дуу
  • Ядуугаас репийн хаан болсон Эминемийн амьдралын итгэмээргүй 24 баримт
  • НӨАТ-ын сугалаа ирэх Лхагва гарагт явагдана
  • БӨХЧҮҮДИЙН ГЭРГИЙ НАРЫН СПОРТЫН НӨХӨРСӨГ ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
  • Азийн V пара наадам албан ёсоор хөшгөө нээлээ
  • “Мөхлийн мөсөн гол” эрдэмтдийн тооцоолж байснаас хоёр дахин хурдан хайлж байж болзошгүй
  • Airbus A380 онгоцоор 220 удаа ниссэн нисэхийн хорхойтон тансаг зэрэглэлийн бүхээгийг нь гэртээ авчирчээ
  • Өнгөрсөн 24 цагийн хугацаанд баавгайтай холбоотой 16 дуудлага бүртгэгджээ
  • Г.Занданшатар өнөөдөр МАН-ын дарга Н.Учралд намын шинэчлэлийг бодит ажил хэрэг болгох, иргэдийн итгэлийг сэргээхэд чиглэсэн ил захидал гардуулав
  • Ч.Лодойсамбуу: Ямар үр дүнд хүрэх, юу хийх нь тодорхойгүй МҮОНТ-ийн төсвийг хоёр дахин нэмсэн байна
  • Цагаан ордны шинэ ХНБД Кэти Захариа өмгөөлөгчийн шалгалтад тэнцээгүй ч өөрийгөө хуульч гэж танилцуулсан нийтлэлүүдээ түгээж байжээ
  • UBIFF-2026: “Нандин эрдэнэ”, "Гарын таван хуруу" киног театрт үзмээр байна уу?
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
  • Украинчууд Санкт-Петербургийг бөмбөгдсөний дараа Трамп Зеленскийг ЗЭМЛЭВ
  • Азийн V пара наадамд Монгол Улсаа төлөөлөн 44 тамирчин оролцож байна
24 баримт
  • Монгол улсын төрийн дууллыг хэн зохиосон бэ?
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
  • Ядуугаас репийн хаан болсон Эминемийн амьдралын итгэмээргүй 24 баримт
  • АН-ын бүлгийн жолоог атгасан Б.Түвшин гишүүний 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК