Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.19
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

С.Зоригийн хэргийн "зохиол" хэрхэн эхлэв

2021-5-12
0
ЖИРГЭХ

БАРИМТ 1

Монгол Улсын иргэн Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарт “захиалгаар С.Зоригийг алсан” гэж ял шийтгэл оногдуулснаас хойш 5 жил 7 сарын хугацаа өнгөрлөө. Эрүүдэн шүүж хууль бус ял тулгасан энэ хэрэгт АТГ, ТЕГ, ЦЕГ, ШШГЕГ, нийслэлийн болон Улсын ерөнхий прокурор, гурван шатны шүүх гээд Монголын хуулийн бүх байгууллага, тэдгээрийн гол удирдлагууд оролцож, тэд санал нэгтэйгээр дээрээс өгсөн даалгаврыг гүйцэтгэсэн.

БАРИМТ 2

Энэ хэргийн анхан шатны шүүх хурлын шийдвэр 2016 оны 12 дугаар сарын 21-нд, Давж заалдах шатны шүүхийн шийдвэр 2017 оны 3 дугаар сарын 14-нд, Дээд шүүхийн шийдвэр 2017 оны 8 дугаар сарын 2-нд тус тус гарсан. Өөрөөр хэлбэл, Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч байхад бүх шатны шүүх шийдвэрээ гаргасан гэсэн үг.

БАРИМТ 3

Хүн мөчилж алан цаазаар авах ял шийтгүүлсэн Ц.Амгаланбаатар 2013 оны 7 дугаар сард “С.Зоригийг би алсан” гэдэг мэдээлэл Говьсүмбэр дэх хорих ангийн даргад бичиж, Улсын ерөнхий прокурорын орлогч Г.Эрдэнэбат, Авлигатай тэмцэх газрын дэд даргаар ажиллаж байсан Батын Хурц нарын удирдлага дор Тагнуулын ерөнхий газрын ажилтан Ж.Мөнхбал, С.Баяраа нар энэ зохиолыг гардан бичсэнээр эмгэнэл эхэлнэ.

БАРИМТ 4

Ялтан Ц.Амгаланбаатар гэж хэн байв: С.Зоригийг алагдах үед 16 настай байсан, бага байхдаа иргэн Гаравсүрэнд үрчлэгдэж, түүний ээж Цэвэлмаагийн дэргэд өссөн, 4 дүгээр ангийн боловсролтой нэгэн. Гэр нь Б.Содномдаржаагийн аав, ээжтэй хамар хашаанд байдаг тул Б.Содномдаржаа түүнийг хааяа хадланд дагуулж явна. Т.Чимгээгийн нөхөр С.Бямбасүрэнгийн ээж Сэсэрмаа, Ц.Амгаланбаатарыг өргөж авсан Цэвэлмаа, энэ хэрэгт 10 сар хоригдсон А.Ганхуягийн ээж Сэржмядаг нар эгч дүүс, бүгдээрээ Гомбо гэдэг овогтой. Өөрөөр хэлбэл, Б.Содномдаржаа, Т.Чимгээ, А.Ганхуяг нарыг Ц.Амгаланбаатар багаасаа танина. Хожим нь Ц.Амгаланбаатар таньдаг байсан гэдэг нэг л шалгуураар С.Зоригийг тэд алсан хэрэгтэн болж шоронд тарчилна.

БАРИМТ 5

Ц.Амгаланбаатар багаасаа зожиг, хашаанаасаа бараг гарахгүй танил багатай нэгэн. 2007 оны үед тэр эхлээд хүчингийн хэрэгт холбогдож, мөрдөнд хоригдож байхад таксины жолооч мөчилж алсан хэрэг нь илэрч, энэ хэргийг Ц.Амгаланбаатар үйлдсэн болох нь тогтоогдож шүүхээс дээд хэмжээний ял авна. Тэгэхдээ зүгээр ял аваагүй.

БАРИМТ 6

Эхлээд өөрийн багын найз, нэг гудамжинд зэргэлдээ хашаанд амьдардаг Шнок хочит Эрдэнэбаяр энэ хэргийг үйлдсэн гэж гүтгэн бараг 5 сар шоронд хориулсны дараа энэ хэргийг Ц.Амгаланбаатар өөрөө үйлдсэн болох нь нотлогдож ял авсан.

БАРИМТ 7

Ц.Амгаланбаатар энэ хэрэгт мөрдөгдөж байхдаа 2007 онд Эрдэнэтэд гэртээ хутгалуулж нас барсан Ганбатыг “би алсан” хэмээн мэдэгдэж, сайн хоол өгч зугаацуулбал хэргийн талаар мэдүүлэг өгнө хэмээн тулгасан ч худал мэдүүлсэн нь нотлогдсон тул хэрэгсэхгүй болгосон. Тэрээр ял эдэлж байхдаа өргөж авсан ээж Цэвэлмаатайгаа уулзахын тулд Архангай аймгийн Цэнхэр суманд 2003-2004 оны үед гурван хүн сэжигтэйгээр нас барсан хэргийг “би үйлдсэн” хэмээн мэдүүлсэн тул 2013 онд Улсын мөрдөн байцаах газраас ажлын хэсэг гарч газар дээр нь цөөнгүй хоног ажиллаж хууртсан.

БАРИМТ 8

Энэхүү ээлжит хэрэг хүлээлт нь бүтэлгүйтсэн тул буцаж явахдаа “тэгвэл би С.Зоригийн хэргийг хүлээчих үү” гэж цагдаагийнханд үг алдсан гэдэг. Ингэж тэр С.Зоригийг алсан хэргийг өөр дээрээ авсан. Энэ хэргийг хүлээх явцдаа 2007 онд Отгонбаатарыг гэр бүл, үр хүүхэдтэй нь (4 хүн) шатааж алсан гэж хэрэг хүлээсэн. Ингэж ганцхан жилийн дотор тэрбээр 8 хүний амь хохироосон хэрэг хүлээсэн.

БАРИМТ 9

Төв аймгийн Мааньтад үндсэн ялаа эдэлж байсан Ц.Амгаланбаатарыг 2013 оны 7 дугаар сард гэнэт Говьсүмбэр аймгийн хориход шилжүүлсний дараа тэрээр С.Зоригийг алсан тухай өргөдөл гаргаж, үүний дараахан Тагнуулын ерөнхий газраас Ж.Мөнхгал, С.Баяраа гэх хүмүүс очиж түүнтэй уулзсан. Ц.Амгаланбаатар үүний дараа “хоёр сайхан ахтай болсон тухайгаа” өргөж авсан эх Гаравсүрэндээ мэдээлсэн байдаг. Тун удалгүй тагнуулынхан Ц.Амгаланбаатарыг нийслэлд авч ирж хүүхдийн хориход тусгай өрөө бэлтгэж, хоол унд, хувцас хунараар тордон таалагдах мэдүүлэг өгвөл гадуур зугаацуулан шагнаж, таалагдахгүй мэдүүлэг өгч өмнөхөөсөө буцвал хоолыг нь хасаж нөхцөл чангаруулна.

БАРИМТ 10

Тагнуулынхан Ц.Амгаланбаатартай ингэж зууралдаж, түүнд зохиолоо нутагшуулж байх үед АТГ-ынхан 2014 оны 2 дугаар сараас Т.Чимгээ, Б.Содномдаржаа нар дээр гүйцэтгэх ажиллагаа явуулна. АТГ-ын гүйцэтгэх ажилтан “Сайнбилэг”-ийг Т.Чимгээтэй танилцуулж, тэд хувийн харилцаатай болно. Эрдэнэт, Улаанбаатарт хааяа уулзана. Тэр үед нь бичлэг хийнэ.

БАРИМТ 11

Нэг удаа Т.Чимгээг Улаанбаатарт ирүүлж, буудалд үлдээгээд Сайнбилэг гарч нэлээд удна. Энэ хооронд гэнэт утас нь дуугарахад цаанаас нь Ц.Амгаланбаатар шоронгоос ярьж, “С.Зоригийг алсан хэргээ хүлээ” гэж баахан дарамтална. Үүний дараа “Сайнбилэг” орж ирэхэд, Т.Чимгээ “шоронгийн хоригдол хэргээ хүлээ гэж ярьж дарамталлаа” гэж үнэнээ хэлэхэд би зохицуулж өгье гээд дагуулж хорих анги дээр очно.

БАРИМТ 12

2014 оны 6 дугаар сарын 14-нд Т.Чимгээг Ц.Амгаланбаатар дээр оруулж гаднаас нь хаалгыг түгжинэ. Ц.Амгаланбаатар нь “Бат-Үүл явуулсан уу, хэргээ хүлээ” гэж баахан дарамталж, энэ үеэр Ж.Мөнхгал, С.Баяраа нар хар масктай өрөөнд орж ирнэ. Ийнхүү 2 цаг дарамталсны дараа “Сайнбилэг” нь Т.Чимгээг Тэрэлжид аваачиж хэрхэн бичлэг хийж, хурууны хээ авсан нь олон нийтэд ил болсон.

БАРИМТ 13

2014 оноос Б.Содномдаржаа, Т.Чимгээ нар луу “С.Зоригийг алсан хэргээ хүлээ” гэсэн баахан мессэжүүд явуулна. Б.Содномдаржаад 262, Т.Чимгээд 23 орчим мессэж бичсэн. Энэ мессэжүүдийг Ц.Амгаланбаатар биш, тагнуулынхан Тэгшбаяр гэдэг нэрээр нууцалсан утсаар бичээд хожим нь уг утсыг устгана. Ц.Амгаланбаатар 4 дүгээр анги төгссөн, латин үсэг мэдэхгүй. Бүх мессэж нь латинаар үг, үсгийн алдаагүй бичигдсэн байдаг.

БАРИМТ 14

БОЛОВСОН ХҮЧНИЙ ТОМИЛГОО: Зохиомол хэргийн боловсруулалт ид хийгдэж байх үед 2014 оны 11 дүгээр сарын 5-нд Н.Алтанхуягийн Засгийн газар огцорч, 6 жилийн хугацаатай 2011 онд Ерөнхий прокуророор томилогдсон Д.Дорлигжав Ч.Сайханбилэгийн Засгийн газарт Хууль зүйн сайдаар томилогдоно. Д.Дорлигжав Улсын ерөнхий прокурор байх үед 2014 оны 1 дүгээр сарын 9-нд УИХ-ын олонхын бүлгийн Ш.Түвдэндорж, цөөнхийн бүлгийн Д.Хаянхярваа тэргүүтэй гишүүд Прокурорын мөрдөн байцаах албыг татан буулгах хуулийн төсөл өргөн барьж, энэ хууль 2014 оны 1 дүгээр сарын 24-нд гэрлийн хурдаар батлагдаж, уг албыг орон тоо, төсөвтэй нь АТГ-т шилжүүлсэн ба энэ ажлыг Б.Хурц дээрх гишүүдийг ятган санаачлуулж тэр албанд ажиллаж байсан О.Бархасбадь, Бямбажав нар Т.Чимгээ нарт холбогдох хэрэгт мөрдөн байцаалт явуулж шүүхэд шилжүүлсэн.

БАРИМТ 15

С.Зоригийн амь хохироосон хэрэгт АТГ-аас Эрдэнэтэд хууль бус гүйцэтгэх ажиллагаа явуулж байсан нь Д.Дорлигжавт баригдаж, УЕПГ-т нэгэн маргаан гарсны дараа болсон үйл явдал энэ. Нууц ажиллагаанд нь саад болсон Ерөнхий прокурорыг дэвшүүлэн зайлуулах, Прокурорын мөрдөн байцаах албыг татан буулгах энэхүү операцийг Б.Хурц зохион байгуулж, түүний тухай цуглуулсан материалыг Р.Чингэс шалгасан баримт бий. Ч.Сайханбилэгийн Засгийн газар 2014 оны 11 дүгээр сарын 21-нд байгуулагдсаны дараа 2014 оны 11 дүгээр сарын 26-нд Б.Хурц ТЕГ-ын даргаар, Р.Чингэс ЦЕГ-ын даргаар, Б.Билэгт ШШГЕГ-ын даргаар томилогдож, тун удалгүй АТГ-ын дарга Н.Ганболд гэнэт халагдах өргөдлөө өгч, 2015 оны 2 дугаар сарын 15-нд Улсын ерөнхий прокуророор М.Энх-Амгалан томилогдоно. Ийнхүү тагнах, мөрдөх, хянах, хорих бүх байгууллагын гэнэтийн шинэ томилгоо хийгдсэнээс хойш Т.Чимгээ, Б.Содномдаржаа нар дээр хийгдэж байсан гүйцэтгэх ажиллагаа илт идэвхжиж, 2015 оны 3 дугаар сард АТГ-ын ажилтан Амартүвшин Эрдэнэтэд очиж Б.Содномдаржааг олж гудамжинд өдөж зодоон үүсгэж, 3 дугаар сарын 28-нд Эрдэнэтийн цагдаа Б.Содномдаржаад эрүү үүсгэж, үүнээс 2 сарын дараа 5 дугаар сарын 13-нд Т.Чимгээг эмнэлэгт хэвтэж байхад түүний хашаанд хүний цогцос аваачиж хаяна.

БАРИМТ 16

АТГ болон тагнуулынхан Т.Чимгээ, Б.Содномдаржаа болон тэдний гэр бүл, хамаатан садныхан дээр бараг хоёр жил гүйцэтгэх ажиллагаа явуулсны эцэст 2015 оны 8 дугаар сарын 31-ний өдөр тэднийг сүр дуулиантай нэгжиж баривчилснаар зохиолын эхний хэсэг дуусна. Яг энэ өдөр буюу 2015 оны 8 дугаар сарын 31-нд дээр нэр дурдсан А.Ганхуягийг мөн баривчилж, Төв аймгийн мөрдөнд хорино. Ингэж садан төрлийн холбоотой гурван хүн “С.Зоригийг алсан” хэрэгт холбогдоно.

БАРИМТ 17

ШОРОН ДОТОРХ ЯРГАЛАЛ: Б.Хурц ТЕГ-ын дарга, Б.Билэгт ШШГЕГ-ын даргаар томилогдсоны дараа нэгэн хачирхалтай томилгоо хийгдэв. ТЕГ-ын ахлах дэслэгч цолтой, Шихихутуг сургууль төгссөн Үржнээгийн (Хурцын эхнэртэй овог нэгтэй) Отгонбаяр 2015 оны 1 дүгээр сарын 29-нд ШШГЕГ-ын Гүйцэтгэх (тагнах) хэлтсийн дарга болж, олон цол алгасаж дэд хурандаа болов. Шинээр ажил авч, цол нэмсэн Ү.Отгонбаяр ТЕГ-ын шууд удирдлага дор (ШШГЕГ-ын дарга Билэгт нь ТЕГ мэдэж байгаа гээд энэ асуудалд огт ойртдоггүй байсан гэдэг)

БАРИМТ 18

Төв аймгийн мөрдөнгийн 2000 оноос хойш ашиглагддаггүй байсан подвальд засвар хийлгэж, 5-6 хүн хорих өрөөнүүд бэлтгэж, тэнд бичлэг хийх тоног төхөөрөмж суурилуулж, хоёр давхарт нь подвальд зассан өрөөнүүдийг хянаж байх тусгай төхөөрөмж суурилуулсан. Гол үүрэг гүйцэтгэх албан тушаалтнуудыг томилж, ийнхүү яргалал үйлдэх газраа бэлтгэж дуусмагц 2015 оны 8 дугаар сарын 31-ний өдөр Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг хар масктай өвч зэвсэглэсэн тусгай албаныхан баривчилж, нууцаар Төв аймгийн мөрдөнд хорьсон, ар гэрийнхэн нь цөөнгүй хоног хөөцөлдсөн боловч эхний үед хаана хорьсныг хэлэхгүй байсан гэдэг. Ийнхүү цагдан хорьсон маргааш нь ялтан Ц.Амгаланбаатар, хүн амины хэрэгт 15 жилийн хорих ял шийтгүүлсэн ялтан Б.Итгэлтөгс, хянагч О.Бямбажав нарыг Б.Содномдаржаа дээр оруулж, С.Зоригийг алсан хэргийг хүлээлгэх гэж 6 хоног нойр хоолгүй яргалуулсан, энэ тухай бичлэг олон нийтэд нэгэнт ил болсон.

БАРИМТ 19

Ц.Амгаланбаатар нь “хэрэг хүлээ” гэж зодож жанчин дарамтлах, Б.Итгэлтөгс нь “хамаатан садангууд (Т.Чимгээ, Ц.Амгаланбаатар, А.Ганхуяг нар садан төрлийн холбоотой гэдгийг Б.Итгэлтөгс мэдэх ямар ч үндэсгүй, үүнийг тагнуулынхан зааж өгсөн) нийлчихээд чамайг гүтгэж байгаа учраас Амгаланбаатарын хэлснээр хэргээ хүлээ, хариу гүтгэ тэгвэл хөнгөн ял өгнө” хэмээн ухуулж сэнхрүүлэх, Б.Содномдаржаа эсэргүүцэл үзүүлбэл “номхруулах” хөдөлмөрийн хуваарьтайгаар уг яргалах ажиллагаанд оролцсон. 2015 оны 9 дүгээр сарын 1-нд Б.Содномдаржаа дээр оруулсан Ц.Амгаланбаатарыг 6 хоногийн дараа тэндээс гаргаж, Б.Итгэлтөгс нь ятгах ажлаа үргэлжлүүлэхээр үлдсэн.

БАРИМТ 20

Бүтэн 6 хоног бараг 150 орчим цаг яргалуулсны эцэст Б.Содномдаржаа нэг удаа өмгөөлөгчгүй мэдүүлэг өгөхдөө “Амгаланбаатарын дарамталж, Б.Итгэлтөгсийн ятгасны” дагуу хэрэг үйлдсэн гэж зөвшөөрсөн мэдүүлэг (2015 оны 9 дүгээр сарын 18-нд) өгсөн боловч дараагийн мэдүүлэгт үүнээсээ буцаж, хэрэг шийдвэрлэгдэж дуусах хүртэл энэ мэдүүлгээсээ буцаагүй. Яргалж байхдаа уух ус, эсхүл хоолонд нь сэтгэцэд нөлөөт бодис өгч бие нь муудсан тул олон хоног зөвхөн 00-д орохдоо ус ууж байсан гэж Б.Содномдаржаа ярьдаг бөгөөд энэ нь үндэслэлтэй байх магадлал өндөр. 

БАРИМТ 21

Т.Чимгээ ийнхүү хоригдож байхад том охин нь авто ослоор нас барсан бөгөөд мөрдөн байцаах хэлтсийн дарга О.Бархасбадь охиныг нь оршуулдаг өглөө буюу 2016 оны 8 дугаар сард Т.Чимгээ дээр мэдүүлэг авах нэрийдлээр очиж, “охин чинь нас барсан, өнөөдөр оршуулж байгаа, үйлийн үр чинь ингэж гарч байна” хэмээн хүний ёсноос гадуур сэтгэлийн дарамт үзүүлж байсан нь бий.

БАРИМТ 22

Т.Чимгээгийн нөхөр С.Бямбасүрэнг Төв аймгийн мөрдөнд 14 хоног цагдан хорьж, мөн л элдвээр сэтгэлийн дарамт үзүүлж байгаад мэдүүлэг авсан нь бий. Хэрэгт ямар ч хамааралгүй хүнийг эхнэрийг нь хорьж байсан газарт хорьж урьдчилан төлөвлөсөн мэдүүлэг авсан. Сэтгэл санааны дарамт шахалт үзүүлэх, хорих байрны стандартад үл нийцэх нөхцөлд хорьж биеийн шаналал үзүүлэх энэ бусармаг аргыг Б.Содномдаржаа, Т.Чимгээ нараас гадна Б.Булган, А.Ганхуяг, Ц.Амгаланбаатар нарт ч адилхан хэрэглэж байсан.

БАРИМТ 23

Ц.Амгаланбаатар мөрдөгчдийн хүссэн мэдүүлэг өгвөл сайн хоол өгч, кино үзүүлж гадуур зугаалуулж, хүсээгүй мэдүүлэг өгвөл “чамайг энд чинь ална, чиний хойноос хэн ч явахгүй, хүүхдийн чинь хурууг нэг нэгээр нь мөчилж өмнө чинь тавина” гэх зэргээр дарамталдаг байсан тухай тэр мэдүүлэг өгсөн.

БАРИМТ 24

Б.Булганыг 2015 оны 11 дүгээр сарын 13-нд ТЕГ дээр бүтэн өдөржин байцааж, орой нь гэрт нь хүргэнгүүт гэнэт баривчилж буцаан ТЕГ дээр авч ирж тусгай өрөөнд оруулж дээрээс нь Ц.Амгаланбаатарыг оруулахад тэрбээр сандал өшиглөж, хашхичиж, харааж “би Зоригийг алчихаад чамайг хүчиндсэн биз дээ, үнэнээ хэл” гэж дарамталсан бичлэг бий. Энэ үед мөрдөн байцаагч О.Бархасбадь хажууд нь байж, Ж.Мөнхгал нь Ц.Амгаланбаатарыг “00”-д ороход нь үг зааж өгч байсан гэдэг. А.Ганхуяг, Б.Булган нарыг 8-10 сар ямар ч халаалтгүй өрөөнд бүтэн намар, өвлийн турш хорьсон. Энэ бол ил далд явагдсан бүхий л хууль бус ажиллагааны өчүүхэн хэсэг. Үргэлжлэл бий.

image

Хууль зүй дотоод хэргийн сайд асан, ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж С.Зориг агсны хэргийн талаар "Хонгил үүссэн түүх ба яргын хэрэг" хэмээх нийтлэл бичжээ. Энэхүү нийтлэлийг 24 баримтыг хүргэж байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
NBA-ийн "Үнэ цэнтэй тоглогч"-оор хоёр жил дараалан сонгогдсон Шай Гилгеус-Александер гэж хэн бэ?
Есөн жилийн дараа Монгол бөхийн өргөөнд түрүүлж байгаа "Ганган Со"-гийн тухай 24 баримт
1924 онд Богд хааны голын ногоон ордныг түшиглэн анхны музейг нээснээр орчин цагийн Монголын музейн түүх эхэлсэн түүхтэй
Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (16)

  • Зочин (103.57.92.59)
    Новш
    2025 оны 05 сарын 31 | Хариулах
  • Vainius Janušauskas čiulpia Bybi +37068339669 . Vainius Janušauskas Pyderas +37069871707 . Vainius Janušauskas Gaidys +37060169996 . . (185.38.175.133)
    Airidas Janušauskas Gaidys .
    2024 оны 10 сарын 25 | Хариулах
  • Зочин (103.212.162.86)
    Элбэгдорж, Бат-Үүл хоёр Зоригийг алсан гэдгийг монголчууд бүгдээрээ мэддэг болчихоод байхад худлаа жүжиг тавихаа болимоор юм. Наад хоёроо шоронд хатаа. Эсвэл хуулиа шинэчлээд хоёр зандалчинг цаазаар ав. Наад 2 чинь ганц Зоригийг биш, Дашбалбар, хэргийг нь илчилнэ гэж ярьсан АН-ын ахмад гишүүн Цогтсайхан, Зоригийн хэргийг мөрдөж байсан бүх мөрдөн байцаагчдыг алсан цуст алуурчид. Элбэгдорж ерөнхийлөгч байхдаа шүүх засаглал атгадаг эрх мэдлээ ашиглаж хөдөөний хөөсөн мантуунуудыг хилсээр яллаж хорьсон. Эхнэр Булган нь алуулахаас айсандаа Батаа, Оюунаа гэдэг 2 хүн алсан гэж үлгэр зохиогоод хэргийг төөрөгдүүлсэн байдаг. Дараа нь Элбэгдорж их мөнгө өгөөд гадаадад гаргасан ч эргээд ирсэн. Одоо болтол хаана ч ямар ч ажил эрхэлж байгаагүй, хааяа шоудаад явж байдаг энэ авгай хэний мөнгөөр баян тансаг амьдардаг нь ойлгомжтой. Хүзүүгүйдорж ерөнхийлөгч байхдаа Зоригийг хэн алсныг ганцхан гэрч мэднэ. Тэр нь Зориг өөрөө гэж тэнэгтэж ярьсныг монголчууд мэднэ. Энэ 2 хутгалж байхыг авгай нь хараагүй байх
    2024 оны 03 сарын 28 | Хариулах
  • Зочин (192.82.74.98)
    Асуудал учир асуудал дотроо байдаг
    2021 оны 05 сарын 21 | Хариулах
  • Зураач (90.220.183.209)
    Энэ 3 Зоригийг алсан гэхэд үнэмших хүн бараг байдаггүй л юм даа..,
    2021 оны 05 сарын 16 | Хариулах
  • Irgen (182.216.159.68)
    Hurts erdenebat enhamgalan zorig shuugch elbegdorj nart ih asuudal bainaa..jinhene zahialagch ni todorhoi bolson yum bishuu...
    2021 оны 05 сарын 14 | Хариулах
  • Зочин (202.9.41.132)
    Алахын хувьд ял эдэлж буй 3 мөн гэж ойлгогдож байна. Харин одоо захиалагчийг л олох хэрэгтэй байна. Нямдорж өөрөө их сэжигтэй байна. Энэ хүн захиалагчийн талын хүн болж таараад байна. Захиалагчтай хэрэг гэдэг нь ойлгомжтой. Нэг хоёр хүн захиалсан үүнийг хэн нэг хүн зохион байгуулсан. Тэр зохион байгуулагч нь өөрийнхөө эргэн тойронд бохир юманд хутгалдах хүмүүсээ олно шүү дээ. Ийм л арга замаар Зоригийг алсан юм байна
    2021 оны 05 сарын 14 | Хариулах
  • Зочин (64.119.17.157)
    Нямдоржд одоо итгэх хүн байх уу алуурчид нь авах ёстой ялаа авсан л гэж ойлогдог
    2021 оны 05 сарын 14 | Хариулах
  • Төр (202.9.40.126)
    Нямдорж өөрөө бас гол зохиолчдын нэг биз дээ
    2021 оны 05 сарын 14 | Хариулах
  • ЗОЧИН (66.181.178.38)
    НЯМДОРЖИЙН ЭНЭ ЗОХИОСОН ҮЛГЭР ШИГ ЮМЫГ НЬ БАТ ҮҮЛ Л БИЧЭЭД ДЭЭРЭЭС НЬ КОМАНДЛААД МУНДАГДААД ТАГНУУЛЫХАН УТСАН ХҮҮХЭЛДЭЙ БОЛООД Л БИЕЛҮҮЛЭЭД БАЙСАН БОЛЖ ТААРАХ НЭЭ.
    2021 оны 05 сарын 14 | Хариулах
  • ЗОЧИН (43.228.130.188)
    нямдорж.батүүл хоёр л мэдэж байгаа юм бишүү энэ хоёрийг шалгах шаардлагатай юм шигээ
    2021 оны 05 сарын 13 | Хариулах
  • иргэн (64.119.20.179)
    ЗААА ЕСТОЙ БУУ МЭД ДЭЭ. ХЭН Ч ЗОВ ХЭН Ч БУРУУ ЮМ.
    2021 оны 05 сарын 12 | Хариулах
  • Зочин (202.179.21.234)
    Er ni buduun haduunaar bodohod Bagabandi Elbegdorj 2 l holbootoi bolj taaraad bn
    2021 оны 05 сарын 12 | Хариулах
  • Зочин (202.9.46.72)
    батүүл зоригын алуурчдыг илрүүлсэн элбэгээ анддаа баярлалаа гэж байсан. өнөөдөр зоригыг алсан хүн шатааж алсан алуурчдыг нямдорж өмөөрч байна гэж байна.амгаланбаатар батүүлээс мөнгө авч содномдаржаа,чимгээ,паар, бид дөрөв с.зоригыг алсан гэсэн бүх шатны шүүх үнэн байна гээд хорин хэдэн жилийн ял өгсөн.ийм бол где батүүл. амгаланбаатар үнэн хэлсэн гэж байгаа бол батүүл,чимгээ,содномдаржаа шоронд байх ёстой.амгаланбаатар худлаа хэлсэн бол батүүл,чимгээ,содномдаржаа шоронд байх учиргүй.
    2021 оны 05 сарын 12 | Хариулах
  • Зочин (103.57.92.243)
    Он цаг өнгөрөх тусам хэргийн сэжүүрийг устгасан байдаг
    2021 оны 05 сарын 12 | Хариулах
  • Новшийн нөхөр (64.119.19.253)
    Энэ хэргийн захиалагч нь тодорхой юм шиг санагддаг. Яагаад хэргийг замхруулах гээд байдаг юм бол? Маш их хэмжээний том мөнгө үүний ард яваад байна даа.
    2021 оны 05 сарын 12 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    3 мин
  • СТАТИСТИК: Улсын начин цолтон бараг л багтаагүй улирлын чансааг тэргүүлж буй ШИЛДЭГ 24 бөх
    30 мин
  • Улаанбаатарт 24 градус дулаан байна
    31 мин
  • НӨАТ-ын сугалааны тохирол Лхагва гарагт болно
    16 цаг 13 мин
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
    16 цаг 49 мин
  • Олимпын таеквондогийн Ази тивийн АШТ эхлэхэд нэг хоног үлдлээ
    17 цаг 25 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх санхүүгийн салбарын төлөөлөлтэй уулзлаа
    17 цаг 47 мин
  • МУГТ М.Нандинцэцэг АНУ-ын Олимпын боксын хамгийн нэр хүндтэй тэмцээн "GOLDEN GLOVES"-д аваргалжээ
    18 цаг 55 мин
  • Хүнд хэлбэрийн Эбола вирусын тархалтын улмаас 90 орчим хүн нас бараад байна
    19 цаг 20 мин
  • Тайландын алдартай загвар өмсөгч, жүжигчин Дом Печтамронгчай 22 насандаа лам болохоор шийджээ
    19 цаг 32 мин
  • Иран засгийн газар иргэдээ зэвсэгт мөргөлдөөнд бэлтгэж, буу эзэмших сургалт орж байна
    19 цаг 56 мин
  • Нийслэлийн төвийн зургаан дүүргийн хэмжээнд 1436 ТҮЦ нүүлгэж, нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлөв
    20 цаг 18 мин
  • The Huns дахин шилдгүүдийн эгнээнд: PGL Astana 2026 тэмцээний үр дүн
    20 цаг 32 мин
  • CS2-д аваргын бөгжний уламжлал нэвтэрч The MongolZ анхны эзэд нь боллоо
    20 цаг 47 мин
  • Д.Трамп Иранд анхааруулга өглөө
    21 цаг 4 мин
  • NBA-ийн "Үнэ цэнтэй тоглогч"-оор хоёр жил дараалан сонгогдсон Шай Гилгеус-Александер гэж хэн бэ?
    21 цаг 23 мин
  • "Oklahoma City Thunder" багийн хамгаалагч Шай Гилгеус-Александер хоёр жил дараалан NBA-ийн MVP боллоо
    22 цаг 19 мин
  • Украины арми ОХУ-ын нийслэл Москва хотыг бөмбөгдөв
    22 цаг 49 мин
  • Нигерт явуулсан тусгай ажиллагааны үеэр "Исламын улс" бүлэглэлийн томоохон удирдагч алагджээ
    23 цаг 2 мин
  • Сүүлийн 7 хоногт бүртгэгдсэн 15 түймрээс 12 түймрийг бүрэн унтраалаа
    23 цаг 3 мин
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • Есөн жилийн дараа Монгол бөхийн өргөөнд түрүүлж байгаа "Ганган Со"-гийн тухай 24 баримт
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
  • Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх мэргэшлийн зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • Ираны талд тагнуул хийсэн хэрэгт буруутгагдаж буй бүсгүйн төлөө АНУ 200 мянган ам.доллараар амлаж байна
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
  • ОХУ-аас Киев хот руу агаарын халдлага үйлдсэний улмаас 24 хүн амиа алдаж, олон хүн гэмтжээ
  • Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
  • Д.Трамп Ираны эсрэг цэргийн ажиллагаагаа дахин эхлүүлж болзошгүй байна
  • МУГТ Л.Энхрийлэн шинэ жиндээ 318 байр ахиж дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж эхэллээ
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
  • О.Номинчимэг: Зарим суманд хүүхдүүд аймгийн төвөөс электрон тамхи авчирч, өдөрт мянган төгрөгөөр түрээслэн хэрэглэдэг тохиолдол хүртэл гарсан
  • Хилийн бүсэд зөвшөөрөлгүй нэвтэрч, хууль бус хайгуул хийсэн байж болзошгүй Монгол, Хятадын 9 иргэнийг саатуулжээ
  • Их Британийн Эрүүл мэндийн сайд Вэс Стритинг өөрийн хүсэлтээр ажлаа өгөв
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • Владимир Путин ирэх долоо хоногт БНХАУ-д айлчлахаар төлөвлөж байна
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
  • “Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр”-ийн нээлтийн ёслол өнөөдөр боллоо
  • НИТХ-ын ээлжит VII хуралдаанаар 28 асуудлыг хэлэлцэж байна
  • Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
  • Ихэнх нутгаар хуурайшилт их байна
  • ФОТО: 39 дэх удаагийн "Номын баяр"-аас онцлох гэрэл зургууд
  • МУГТ Л.Энхрийлэн шинэ жиндээ 318 байр ахиж дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж эхэллээ
  • Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
  • Нутгийн дийлэнх хэсгээр дуу цахилгаантай аадар бороо, уулаараа нойтон цас орно
  • ОХУ-аас Киев хот руу агаарын халдлага үйлдсэний улмаас 24 хүн амиа алдаж, олон хүн гэмтжээ
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
24 баримт
  • NBA-ийн "Үнэ цэнтэй тоглогч"-оор хоёр жил дараалан сонгогдсон Шай Гилгеус-Александер гэж хэн бэ?
  • Есөн жилийн дараа Монгол бөхийн өргөөнд түрүүлж байгаа "Ганган Со"-гийн тухай 24 баримт
  • 1924 онд Богд хааны голын ногоон ордныг түшиглэн анхны музейг нээснээр орчин цагийн Монголын музейн түүх эхэлсэн түүхтэй
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • 24 БАРИМТ: Номын баярыг зорьж ирсэн хүмүүсийн 95 хувь нь худалдан авалт хийдэг
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК