Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.16
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Х.Ганхуяг нарын өргөн барьсан хуулийн төсөл УИХ-ын босгыг давсан ч хамт өргөн барьсан гишүүдийг нь бухимдуулав

2021-10-10
0
ЖИРГЭХ

УИХ-ын чуулганаар хэлэлцсэн Хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн барьсан гишүүдийн талаарх мэдээлэл өдгөө олны анхаарлыг татаад буй. Тус хуулийн төслийг УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, Х.Булгантуяа, Д.Өнөрболор, П.Анужин нар өргөн барьсан билээ. Гэсэн ч Д.Өнөрболор, П.Анужин нар өргөн барьсан хуулийн төслийнхөө талаар ам нээгээгүй нь олны анхаарлыг татаж, хардлага төрүүлээд буй. Тэгвэл тэд цахим сүлжээгээр дамжуулан байр сууриа илэрхийлжээ. 

Д.Өнөрболор: Огт оролцоогүй хуулийн төслөөс болж иргэдийнхээ өмнө үндэстний дайсан болж байгаадаа харамсаж байна

Тодруулбал УИХ-ын гишүүн Д.Өнөрболор “Энэ хуулийн төслийг боловсруулах явцад санаачлагч гишүүдийн саналыг нэгтгэх нэг ч удаагийн хурал болоогүй. Тэр бүү хэл Эдийн засгийн байнгын хороогоор хэлэлцүүлэх гэж байгааг нь ч би мэдээгүй. Тус хуулийн төсөлд миний санал, санаачилга огт тусаагүй.

Ийм байхад тус хуулийг өргөн барьсан Х.Ганхуяг гишүүний санаатай үйлдэл гэж хардаж байна. Энэ хариуцлагагүй үйлдэлдээ тайлбар хийгээрэй. Огт оролцоогүй хуулийн төслөөс болж иргэдийнхээ өмнө үндэстний дайсан болж байгаадаа харамсаж байна. Цаашид энэ хуулийг засаж залруулахын төлөө, шаардлагатай бол буцаан татах санал гаргаж хүртэл ажиллана гэдгээ үүгээр мэдэгдье” гэжээ.

П.Анужин: Хөгийн, ядмаг байдлаар томъёолон оруулж ирсэн, “Хуулийн хулгай”-аа эргүүлэн тат

Харин УИХ-ын гишүүн П.Анужин "Эх орон, Газар шороо, Тусгаар тогтнол, Эв нэгдэл, Үнэт зүйлийнхээ төлөө үхтэл зүтгэнэ! Зүтгэсээр ч ирсэн!

Хууль боловсруулагч Х. Ганхуяг болон боловсруулалцсан гишүүдээ! Улсын аюулгүй байдал, тусгаар тогтнол, газар нутаг, эв нэгдэл, үндэсний язгуур эрх ашгийг хөндсөн, ноцтой зүйл заалтыг бусад хууль санаачлагчтай огт зөвлөхгүй, нэг ч хуралдаж танилцуулалгүй Сэм оруулж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх учир шалтгааныг явцуу, хөгийн, ядмаг байдлаар томъёолон оруулж ирсэн, “Хуулийн хулгай”-аа эргүүлэн тат!!!

Хуулийн өөрчлөлтийг дэмжих гарын үсэг зурахад эдгээр зүйл заалт чинь байгаагүй шүү!!! Тийм учраас би Хулгай гэж хэлнэ!

Хөрөнгө оруулалтыг бодож буй шиг чинь яаран дааран мөнгө төгрөгний босго, оршин суух эрх ямбаар оролдож сэргээхгүй!!! Төрийн тогтвортой нээлттэй бодлого, авилгагүй засаг, импорт экспортын оновчтой зохицуулалт, шударга шүүх, эрх зүйн найдвартай орчныг бүрдүүлэх гээд жинхэнэ өөрчилж болох эрх уг нь чамд надад байсан! Харамсалтай нь та, улсынхаа өнгө, хөгжлийг бодсон итгэлийг хөсөрдүүлж, ямар зүйл оруулах гэж буйгаа нэг ч хэлж хэлэлцэлгүй гэтэж мярайж, гэнэт оруулж ирлээ! Тийм ч учраас их хурлаар оруулж ирэхэд чинь миний бие саналаа өгөөгүй!!! Хэлэлцээд ч хэрэггүйг олон гишүүдэд уриалсан!

Дээлийн хээ, Араар тавилтын хууль санаачилсан гэх мэт хийгээгүй зүйлийнхээ төлөө гөрдүүлж ирэхдээ, Улс орны эрх ашиг хөндөөгүй аар саар асуудал учир тайлбар хийлгүй даваад ирлээ!!! Харин энэ асуудал бол гүлдийж, дуугүй сууж, эсвэл чиний хийсэн бурууг үүрэлцэж, чамайг утгагүй хамгаалж, өнөөг хүртэл буй болгосон Үнэ цэнээ гишгүүлэх Сэдэв биш!!!

Нэг талдаа үндэсний язгуур эрх ашиг хөндсөн, нөгөө талдаа итгэл эвдсэн энэ “Хог”- оо хэлэлцүүлэг ч хийлгэлгүй, түмний эе, төрийн нүүр баралгүй Хууль боловсруулагчийн хувьд эргүүлэн татвал монголын ард түмэн болоод итгэл өгсөн хувь хүн би баярлана!

Эцэст нь, надад итгэдэг бүхий л хүмүүст хандаж хариуцлагатай хэлэхэд, хуулийн өөрчлөлттэй холбоотой олны бухимдал дагуулаад буй зүйл заалтанд миний бие огт оролцоогүй, нэг үг, үсэг нэмээгүй гэдгээ чин шударгаар хэлье" хэмээсэн байна. 

Б.Баатар 

 

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Б.Хурцын эхлүүлсэн шинэ зам буюу “Их эвсэл”
П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (39)

  • Зочин (122.201.24.104)
    Хужаагийн үр сад толгойгоо өндийлгөж эхэллээ. Өөрсдөө гарын үсэг зурж баталгаажуулчхаад одоо муу аргаа хэрэглээд зайлсхийх гэж жинхэнэ хужаа аргаа хэрэглэж эхэллээ. Бүү эргэлз монголчуудаа. Тэд бол эх орноо худалдагсад
    2021 оны 10 сарын 13 | Хариулах
  • ZOCHIN (188.156.90.19)
    ANUJIND HAMGIIN IH HAMAATAI HUULI BOLSON BNA."DURVUN NUHRIIN, DURVUN UUR HUUHEDTEI" ERLIIZ,HURLIIZUUDED ZORULAGDSAN HUULI BNA.
    2021 оны 10 сарын 12 | Хариулах
    • Монгол
      Юу вэ, 3 өрөө байр өөртөө худалдаж аваад гэр бүлээрээ, үр удмаараа амьдар гэж хужаа нарт эх орноо худалдах гэж байгаа юм уу. Монголчууд үүний эсрэг тэмцэнэ шүү, бидний үр хүүхэд эх оронгүй үлдэх нь
      2021 оны 10 сарын 12
  • Зочин (202.9.46.219)
    Өөрсдөө тэр хүү хуулийн төсөлөө хамт өргөн барьчихаад одоо болохоор Х.Ганхуяг уруу буруугаа чихээд байхдаа яадаг юм вэ? Ханилж яваад ханиа...Унаж яваа морио гэх ч болж байна даа!!! Муухай хүмүүс байна даа!!!
    2021 оны 10 сарын 11 | Хариулах
    • Зочин
      Юу вэ, 3 өрөө байр өөртөө худалдаж аваад гэр бүлээрээ, үр удмаараа амьдар гэж хужаа нарт эх орноо худалдах гэж байгаа юм уу. Монголчууд үүний эсрэг тэмцэнэ шүү, бидний үр хүүхэд эх оронгүй үлдэх нь
      2021 оны 10 сарын 11
  • !!!! (49.0.137.164)
    Ene gurviin garaas yu ch garahgui sh dee ! Galzuu hunii nudtei gurvan hunees
    2021 оны 10 сарын 11 | Хариулах
    • Монгол
      Монголчуудаа бүгдээрээ эх орноо хамгаалж энэ тэнэг хуулийг эсэргүүцэхгүй бол нэг өдөр л хятадын харъяат болчихсон байх юм байна шүү
      2021 оны 10 сарын 11
  • Зочин (49.0.142.62)
    Анужин аниа яасан ч сүржин попордгиймдээ зайлуул. Тийм сүрхий эх орондоо хайртайн бол ажлаа сайн хийж унших ёстой юмаа цагт нь уншиж байгаач.
    2021 оны 10 сарын 11 | Хариулах
    • Энэ Ануужинг муулаад байгаа хүмүүс нэг их эх оронч шударгадаа биш хөөрхий энэ бүсгүйг аль ч талаараа гүйцэхгүй арчаагүйдээ л бухимдацгааж байгаа нь ойлгомжтой. Анужин бол хэр баргийн хүнд хүсээд ч олддоггүй үзэсгэлэн гоо, боловсрол, ухаан заяасан бүсгүй. Алдаа оноогүй хүн гээч нэгээхэн ч үгүй. Байгаагаараа байж бүр их гялалзаарай Ануужин гишүүн ээ. Амжилт.
      2021 оны 10 сарын 11
  • Зочин (202.21.108.35)
    Энэ хуулиа буцааж тат. Тусгаар тогтнолд аюул учруулна.
    2021 оны 10 сарын 10 | Хариулах
  • Зочин (66.181.161.48)
    ene anujin emgen hudlaa shv boon shunal
    2021 оны 10 сарын 10 | Хариулах
    • Энэ Ануужинг муулаад байгаа хүмүүс нэг их эх оронч шударгадаа биш хөөрхий энэ бүсгүйг аль ч талаараа гүйцэхгүй арчаагүйдээ л бухимдацгааж байгаа нь ойлгомжтой. Анужин бол хэр баргийн хүнд хүсээд ч олддоггүй үзэсгэлэн гоо, боловсрол, ухаан заяасан бүсгүй. Алдаа оноогүй хүн гээч нэгээхэн ч үгүй. Байгаагаараа байж бүр их гялалзаарай Ануужин гишүүн ээ. Амжилт.
      2021 оны 10 сарын 10
  • z (103.229.122.160)
    дамдинням, ганхуяг нарыг үтэр түргэн татаачээв улсын дайснууд байна шүү дээ
    2021 оны 10 сарын 10 | Хариулах
  • Zochin (66.181.181.251)
    Ene heden haltaisan baasnuud uursdiiguu hen geed bodcin toocoo hiine dee ta nartai muusain ninja nar gadni gar hul bolson hulgaichuud
    2021 оны 10 сарын 10 | Хариулах
  • ХУД (192.82.69.240)
    Ард нь казиногийн хууль, Амартүвшин гишүүн бгаа.
    2021 оны 10 сарын 10 | Хариулах
  • Зочин (122.201.31.25)
    Woow АНУЖИН АЖААГИЙН УУРЛАСАН ҮГ ЦААНАА Л ХУДАЛАА СҮРЖИН ЖҮЖИГ СОНСОГДООД БАЙХЧИНЭЭ
    2021 оны 10 сарын 10 | Хариулах
    • Энэ Ануужинг муулаад байгаа хүмүүс нэг их эх оронч шударгадаа биш хөөрхий энэ бүсгүйг аль ч талаараа гүйцэхгүй арчаагүйдээ л бухимдацгааж байгаа нь ойлгомжтой. Анужин бол хэр баргийн хүнд хүсээд ч олддоггүй үзэсгэлэн гоо, боловсрол, ухаан заяасан бүсгүй. Алдаа оноогүй хүн гээч нэгээхэн ч үгүй. Байгаагаараа байж бүр их гялалзаарай Ануужин гишүүн ээ. Амжилт.
      2021 оны 10 сарын 10
  • Зочин (103.212.118.18)
    Энэ Ганхуяг гэдэг нөхөр хятад хүн үү, хаанаас ийм юм төрд шургачихаад Монгол оронд гай тарих гээд байна даа_ Сонгогчид нь эртхэн татаж аваач ээ
    2021 оны 10 сарын 10 | Хариулах
  • Зочин (59.153.113.133)
    Ямарч тохиолдолд хуулийн хулгайн заалт оруулж ирээд шатахууны найрааг зогсоох хуультай харьцуулбал гэрлийн хурдтай хэлэлцүүлэгджээ. Их хурлыг тараах шалтгаан гэж байдаг бол энэ бол гарцаагүй ийм хэмжээний ноцтой зүйл байх шиг байна. Гэхдээ энэ заалтыг зөвхөн нэг улстай хамаатуулж яриад байгаа нь зохимжгүй байгаад байна.
    2021 оны 10 сарын 10 | Хариулах
  • Зочин (103.57.95.136)
    Gadnii hurungu orüülalt chini uul uurhaigaas uur yum baihgui Getel ter ni mongoliin gazar shoroog orvongoor ni erguuleed duusch baina Zaamart ochood har
    2021 оны 10 сарын 10 | Хариулах
  • Зочин (124.158.65.207)
    Мөнгөтэй хүнийг харддаг бүтэхгүй хүмүүсээр дүүрсэн. Мөнгөтэй байлаа гээд тэд дайсан юм уу. Солиорч байхын. Мөнгөтэй тэд Монголыг тоогоод ирэх юм уу. Өөрсдийгөө их юманд бодож солиорч байна. Гуйгаад ирэхгүй юмыг та нар гуйлгаж ирүүлэх үү. Хамгийг нь хөөгөөд явуулчихаад. Юм л бол хужаатай холбож ойлгохоо болино уу Одоо энэтхэг, турк, арабуудыг дууд. Хужаагаа хөө.
    2021 оны 10 сарын 10 | Хариулах
  • ЯАЖ (192.82.71.252)
    Х.Ганхуян гэж АН аас зугатаж МАН рүү яаж байгаад шууд ногоон гэрлээд УИХ гишүүнд өрсөлдөх эрхийг авсан шалтгааныг тодруулах л хэрэгтэй. Ямар их хүч энэ хүнийг МАН аас эрх өгөв . Бас маахны наймаачин АНУ эчин сайдын томилгоо авсан яаж ..................
    2021 оны 10 сарын 10 | Хариулах
  • Zochin (202.55.188.85)
    Тиймэрхүү хэмжээний мөнгөтэй гадны гарууд ихэвчлэн дунд гарын луйварчид л байдаг юм дөө. Улс орондоо нэр хүндгүй, багтаж суух газаргүй юмнууд л гадаад дотоод гарч аль сул дорой улс орон луу орж луйвар хийх зорилготой л орж ирдэг юм даа. Тэдэнд залилуулах этгээдүүдийн хамгийн эхний хохирогчид нь энэ хэд л байх болов уу даа.
    2021 оны 10 сарын 10 | Хариулах
  • Зочин (103.26.194.126)
    Ih hurliin jinhene luivarchin,avilgachin hulgaich bn ,huuli hyanaltiinhan ene nuhuriig shagaachaa,hugjliin banknaas olon terbum tugrug hussan nuhur shuu
    2021 оны 10 сарын 10 | Хариулах
  • Зочин (202.55.188.85)
    Ер нь мөнгөтэй харийнхан ирэх тусам одоо нэр төрөө баллан, махаа зулгааж олсон хөрөнгө мөнгийг нь ирээдүйд үр хүүхдүүдийг нь хөнгөхөн маллаад авчих залжингууд л орж ирэх юм даа. Хүүхдүүд нь миний аав, минии ээж монголын их хурлын гишүүн нэр төртэй хүн байсан юм гээд л уйлан дуулаад гуйгаад байдаг. Нөгөө хэдэн зальжингууд нь за чиний эх эцэг ямар байсан нь падлий алга дуугүй наад жорлонгоо угаа, наад байшинг чинь аав ээж чинь надад барьж өгсөн юм, харин одоо чиний эх эцгийн барьж өгсөн шавар тагзнууд нурж унах гээд байна, хурдан миний мөнгийг эргүүлж өг новшнуудаа гээд хүүхдүүдийг нь дарамтлаад сууж байх байлгүй. Эд нарын барьсан байшингууд ёстой чанар муутай одоо газар хөдлөлт ихэссэн өнөө үед жаахан чичрэх төдийд л цуураад нурж мэдэхээр юм билээ.
    2021 оны 10 сарын 10 | Хариулах
  • Эхорон (202.21.124.130)
    Хоолойг чинь хэрчинь шүү лаларууд минь Эх Орон газар нутаг Тусгаар тогтнолын төлөө бол -!!!!!
    2021 оны 10 сарын 10 | Хариулах
    • зочин
      ЭХ ОРОН ТУСГААР ТОГТНОЛЫН ТӨЛӨӨ...
      2021 оны 10 сарын 10
  • Галаа (64.119.17.191)
    Энэ 2 авгайн гарын үсэг мөн биздээ
    2021 оны 10 сарын 10 | Хариулах
    • алтанчимэг
      Хууль санаачлахдаа юу ярьж гарын үсэгээн зурсан улс вэ? Хэлэлцэхээр оруулсан хрйно нь бас юу хэлсэн юм бол? Цөмөөрөө нийлж хууль санаачилчихаад ард түмэнд ямар учиртай,ямар зорилготой хууль вэ гэдгээ тайлбарлаж шийдэж дуусаагүй байж цэвэр хүн болох гээд байгаа хоёр хүүхэн өөрсдийгөө ч мөн өөгүй толиндоо харна байгаа Та нарын юм шийддэг арга,эв нэгдэл чинь хэмхэрхий араг шиг л байна шүү!
      2021 оны 10 сарын 10
  • иргэн (66.181.161.92)
    дарханыхан энэ ганхуягыгаа татаачээ
    2021 оны 10 сарын 10 | Хариулах
    • Баясгалан
      Баянголоос гарсан сда шдээ Дарханаас дамдинняи гэж эргүү юм байна
      2021 оны 10 сарын 10
  • зочин (43.242.243.185)
    Босго давуулсан гишүүд нь хэн хэн бэ. Хамтран санаачилсан гэх гишүүд нь мэдэгдэл хийгээд байхаар гарын үсгийг нь нууцаар зурсан гэсэн үг үү. Бүүр толгой эргэчихлээ. Дээдчүүл хууль бус зүйл хийхэд тэнгэр таалаад татчихна, мань мэтийг нь загас хоп гээд л умхэчих юм байна л даа
    2021 оны 10 сарын 10 | Хариулах
  • ИРГЭН (59.153.85.210)
    ЭРГҮҮ МОНГОЛЧУУДАА ЭНЭ ХУУЛИЙГ САНААЧИЛСАН ГИШҮҮДИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХ ХЭРЭГТЭЙ ЭС БОЛ АДИЛХАН ТААР ШУУДАЙНУУД БОЛНО. ЭНЭ ГИШҮҮДИЙГ ТАТАХ НЬ БАЙТУГАЙ МОНГОЛ ОРНЫ ИРГЭНШЛЭЭС ХАС ЖАГСАЖ СУРАХ ХЭРЭГТЭЙ
    2021 оны 10 сарын 10 | Хариулах
  • иргэн (59.153.85.210)
    Энэ гарын үсэг зурсан гишүүдийг эргүүлэн татах нь зүйтэй шүү монголчууд минь.
    2021 оны 10 сарын 10 | Хариулах
  • иргэн (192.82.75.52)
    яах гэж гарын үсгээ зурсан хоёр гуниа бэ, олон нийт эсэргүүцэхээр жүж тавьж эд
    2021 оны 10 сарын 10 | Хариулах
  • Зочин (124.158.65.207)
    Хятадаас өөр орны иргэнд зориулав гэж хуулиа батлавал баян араб, туркэд хэрэгтэй хууль байсан юи
    2021 оны 10 сарын 10 | Хариулах
  • Э (192.82.72.231)
    Одоо худлаа жүжиглэж байна, ТЕГ ажилаа хийгээчээ,
    2021 оны 10 сарын 10 | Хариулах
    • Би
      Яг үнэн
      2021 оны 10 сарын 10
    • Монгол
      Яг үнэн
      2021 оны 10 сарын 10
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Хэнтий аймагт хүрэн баавгай 361 удаа үзэгдэж давхардсан тоогоор 375 толгой баавгай бүртгэгджээ
    3 цаг 2 мин
  • Монгол Улсад 958 мянган жуулчин иржээ
    4 цаг 15 мин
  • Улаанбаатарт 168,000 орчим эзэнгүй нохой, муур байна
    5 цаг 46 мин
  • Халтиргаа гулгаа үүсэж болзошгүй замууд дээр 41тонн давс, 2 тонн давс цацаад байна
    6 цаг 2 мин
  • ОХУ-ын тулаанч Сергей Билостенный PFL холбооны хүнд жингийн дэлхийн аварга боллоо
    6 цаг 9 мин
  • Аравдугаар сард гадаадын 3,646 иргэнд визийн зөвшөөрөл олгожээ
    6 цаг 44 мин
  • Шинэ дасгалжуулагчийн эхний сорилт эх орондоо...
    7 цаг 0 мин
  • Мэдэгдэл
    7 цаг 0 мин
  • Нийтийн тээврийн зарим чиглэлийг богино эргүүлж байна
    7 цаг 37 мин
  • Т.Сайфолла ДАШТ-ээс мөнгөн медаль хүртлээ
    8 цаг 0 мин
  • Израилын цэрэг газын зурваст хамас бүлгийн ахлах командлагчийг устгажээ
    8 цаг 25 мин
  • Дональд Трамп Путин, Ши Жиньпин нартай анх удаа гурван талт уулзалт хийнэ
    9 цаг 9 мин
  • Б.Хурцын эхлүүлсэн шинэ зам буюу “Их эвсэл”
    9 цаг 16 мин
  • Мексикийн хар тамхины нэрт толгойлогч, “боссуудын босс” хочит Мигель Анхель Феликс Гальярдо таалал төгслөө
    9 цаг 28 мин
  • Өөрийн барааг худалдаж авахыг хориглодог Өмнөд Солонгос наймаачин эр
    9 цаг 37 мин
  • Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
    9 цаг 53 мин
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    9 цаг 58 мин
  • Битүүний өдрийг бүх нийтийн амралтын өдөр болгох уу?
    10 цаг 13 мин
  • Төв аймгийн ихэнх сумдын нутгаар 0.2-3.0 мм нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна
    10 цаг 29 мин
  • Үйл явдал: Хил хамгаалах байгууллагад хүний эрхийн сургагч багш бэлтгэх сургалт болно
    10 цаг 32 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Этгээд хоригтой 24 улс
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
  • "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Дональд Трампын илгээсэн тусгай илч нар В.Путинтай уулзахаар Москвад ирлээ
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
24 баримт
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК