Улаанбаатар
Өнөөдөр / 2026.10.29
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Хөшигний ард: Мянганы сорилтын сангийн гүйцэтгэх захирлын томилгооны эргэн тойронд

2022-11-25
0
ЖИРГЭХ

АНУ-ын Мянганы сорилтын сангаас Монголд 350 сая ам.долларын хөтөлбөр хэрэгжүүлэх болсныг хүн бүр мэдэх байх. Харин Улаанбаатар хотын усан хангамжийг шийдвэрлэх зорилготой энэ төслийн ажил хөшигний ард тун ярвигтай нөхцөлд орсныг тэр бүр дуулаагүй биз. Тиймээс улс төр, бизнесийн бүлэглэлүүдийн овоо хараанд орчихоод буй Монголын Мянганы сорилтын сангийн өнөөгийн бодит байдлын талаар цухас өгүүлье.

Энэ байгууллага одоо “эзэн”-гүй байгаа. Ц.Элбэгдоржийн шадар туслахаар ажиллаж байсан Э.Содонтогосыг Монголын Мянганы сорилтын сангийн гүйцэтгэх захирлын албан тушаалаас чөлөөлөөд багагүй хугацаа өнгөрч байна. Тиймээс л энэ байгууллагын даргын төлөөх марафонд улс төр, бизнесийн бүлэглэлүүд хүч хаян уралдаж эхэлжээ. 350 сая ам.доллар захиран зарцуулах нэгдүгээр гарын үсгийн төлөөх өрсөлдөөн гэхээр танд бага ч атугай төсөөлөгдөх биз ээ. Америкийн талаас шинэ Гүйцэтгэх захирлын сонгон шалгаруулалт зарласан бөгөөд 100 гаруй хүн өрсөлдсөн юм байна. Ингэхдээ маш өндөр босго тавьж өгсөн байгаа юм. 12 жил төрийн болон бизнесийн удирдах албан тушаал хашсан, жилийн төсөв нь 10 сая ам.доллараас багагүй төсөлд оролцож байсан гэхчилэн уртаас урт, өндрөөс өндөр шалгуур тавьсан байна. Гэвч монголчууд юуг л бол юуг л будилуулж орхидог зангаараа энэ шалгаруулалтыг ч бусниулж дөнгөжээ.

Зарчимч, авлигаас ангид, АНУ-ын татвар төлөгчдийн мөнгө гэж ярьдаг Америкийн талынхан ч энэ бүхнийг мэдсэн ч мэдээгүй юм шиг өнгөрөх гэж байгаа бололтой. Өөрөөр хэлбэл, Гүйцэтгэх захирлын сонгон шалгаруулалтад нэгдүгээр байр эзэлсэн хүнээс энэ бүхэн илт тодорхой болсон юм байна.

100 гаруй хүнээс сонгон шалгаруулалтад нэгдүгээр байр эзэлсэн хүн нь Энхтүвшингийн Энхгэрэл гэх эмэгтэй. Ажлын туршлага, амьдралын түүхийг нь судлахад тун сонирхолтой нэгэн аж. Тайваньд төгссөн, УИХ-ын гишүүн М.Батчимэг агсны туслахаар дөрвөн жил ажиллаад Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн Тамгын газарт мэргэжилтнээр хэсэг ажилласан намтартай. Мөн тэр Э.Содонтогосыг Монголын Мянганы сорилтын сангийн гүйцэтгэх захирлаар ажиллах хугацаанд эхлээд мэргэжилтэн, дараа нь Тамгын газрын дарга гээд дөрвөн жил гаруй ажилласан байгаа юм. Хамгийн ноцтой нь, Америкийн тал Э.Содонтогосыг чөлөөлөх болсон үндэслэл нь Монголын Мянганы сорилтын сангийн компанийн засаглал нь ялзарсан, албан тушаалтнууд нь эрх мэдлээ хэтрүүлдэг, удирдлагын багийн ёс зүйн доголдол зэргийг үндэслэл болгосон байдаг. Гэтэл шинэ гүйцэтгэх захирлын сонгон шалгаруулалтад нь ялчихаад байгаа хүн нь өмнөх удирдлагын багийнх нь “гол тоглогч” буюу Тамгын газрын дарга нь байгаа юм. Эндээс нэг ойлгомжгүй асуулт гарч ирж байна. Үнэхээр Э.Содонтогос дээр өгүүлсэнчлэн алдаа дутагдал гаргаж халагдав уу, аль эсвэл улс төр, бизнесийн бүлэглэлүүдийн шахалтаар ажлаа өгөв үү гэсэн асуулт. Америкийн талын үзсэн шиг ажлын доголдол гаргасан бол Удирдлагын багийнх нь гол хүн Гүйцэтгэх захирлын сонгон шалгаруулалтад түрүүлэх нь байтугай орох ч ёсгүй баймаар юм.

12 жилийн удирдах ажлын туршлага зэрэг албан тушаалд тавигдах шаардлагыг огт хангаагүй хэрнээ Э.Энхгэрэл яаж энэ шалгаруулалтад тэнцэв ээ. Гол учир нь, тэр бол бизнесийн хоёр ч том бүлэглэлийн сойсон нэр дэвшигч байх магадлалтай ажээ. Э.Энхгэрэл 2021 оны 12-р сарын 14-нөөс хойш “Голомт сан”-гийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаа юм байна. Энэхүү сан нь нэг хувьцаа эзэмшигчтэй ашгийн төлөө бус сан бөгөөд Данзандоржийн Баясгалангийн нэр дээр бүртгэлтэй байдаг юм байна.

Өөрөөр хэлбэл, Голомт банкны эзэн Г.Баясгалангийн байгуулсан санд яг одоо гүйцэтгэх захирлын албан тушаал хашиж байгаа аж. Харин нөгөө талдаа Э.Энхгэрэлийг энэ албан тушаалд зүтгүүлж буй хүн нь УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил гэх яриа байна. АН-аас сонгогдсон УИХ-ын гишүүний туслах, АН-аас сонгогдсон Ерөнхийлөгчийн Тамгын газарт мэргэжилтэн, АН-ын угшилтай бизнесмэнийн ажилтан эмэгтэйг МАН-ын Ц.Мөнх-Оргил зүтгүүлж буй нь угтаа авцалдаагүй сонсогдож мэднэ. Гэвч мөнхийн эрх ашиг гэж байхаас мөнхийн дайсан гэж үгүй гэдгээр Ц.Мөнх-Оргилд Э.Энхгэрэлийг зүтгүүлэх бодитой шалтгаан байгаа гэх.

УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргилыг бүгд МCS-ийн гэж хаягладаг. Ийм агуулгатай мэдээ, мэдээлэл өмнө нь зөндөө л гарч байв. Тэгвэл 350 сая ам.доллар гэдэг асар их мөнгө. Жижиглэн худалдааны салбарт хүртэл CU-г оруулж ирж ТҮЦ-нүүдтэй өрсөлдөж буй МCS-ийнхэн ийм хэмжээний мөнгөний хажуугаар зүгээр сууна гэж үгүй л болов уу. Тиймээс л өмнө нь Гадаад харилцааны сайдаар ажиллаж байсан Ц.Мөнх-Оргил нь Э.Энхгэрэлийг Монголын Мянганы сорилтын сангийн гүйцэтгэх захирлаар томилуулах гэж зүтгүүлж буй гэх юм. Үнэн эсэхийг нь мэдэхгүй ч хардаж болох л үндэслэл. 

Нэг тийм онигоо байдаг даа. Үхрийн хулгайч цагдаад мэдүүлэг өгөхдөө “Уяаны үзүүрт үхэр байсныг мэдсэнгүй” гэж. Тэгвэл Э.Энхгэрэлийн уяаны үзүүрт чухам хэн байна вэ. MCS үү, Голомт уу. Эсвэл энэ хоёрын эрх ашгийг тэр хангаж чадах ганц хүн юм болов уу?

Б.Дорж

0
ЖИРГЭХ
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (30)

  • William (197.211.59.130)
    Сайхан мэдээ, шинэ он гарлаа, та санхүүгийн түвшингээ өөрчлөх боломж хайж байна уу, сайн сайхан амьдрахын тулд мөнгө хэрэгтэй байна уу, та нэг бөөрөө 800 000 доллараар зарж, эрүүл хэвээр байх боломжтой, fortis-тэй холбоо бариарай. эмнэлэг drmax.hospital@gmail.com тэд танд хамгийн сайн анхаарал халамж тавьж, таныг ирэхээс өмнө мөнгөнийхөө талыг төлж, хагалгааны дараа бид танд төлөх үлдэгдлийг төлж, өнөөдөр тэдэнтэй холбогдож, ядуурлаас үүрд ангид байх болно drmax.hospital@gmail.com
    2022 оны 12 сарын 07 | Хариулах
  • Уншигч (66.181.187.117)
    Содонтогос гайхалтай орчуулагч. Маргах зүйлгүй. Ёс суртахуун, ёс зүй гэдэг нь ямар гэдгийг ажилтнууд нь бүгд мэднэ. Яагаад ажлаасаа гарсныг нь бас ойр тойрны хүмүүс мэднэ. Гэхдээ Содонтогосоос айгаад нүүрэн дээр нь хэлж чадахгүй. Тэр хүмүүсийг ч буруутгахад хэцүү, бүгд амьдралтай даа
    2022 оны 12 сарын 02 | Хариулах
  • DR. PRADHAN (102.89.40.122)
    БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
    2022 оны 11 сарын 29 | Хариулах

  • Зочин (202.126.90.53)
    Нөгөө Энхжаргал сонгогдоод байсан яасан бэ ?
    2022 оны 11 сарын 28 | Хариулах
  • Зочин (202.131.240.147)
    Тэр том эдийн засаг, улс төрийн эрх ашгийг нь мэдэхгүй юм. Хувь хүнийх нь хувьд мэдлэг, чадвар, ёс зүй өндөртэй, шударга, зарчимч эмэгтэй гэдгийг ам бардам хэлж чадна. Өндөр дуутай, хатуу үгтэй биш ч бусдыг гайхалтай манлайлж, удирдаж ажиллаж чаддаг хүн шүү.
    2022 оны 11 сарын 28 | Хариулах
    • МСС
      Өөрөө өөртөө сэтгэгдэл бичихээ болиочээ ккк
      2022 оны 11 сарын 28
  • Зочин (202.131.240.147)
    Манайхан юугаа ч мэдэхгүй байж ийм сэтгэгдэл бичихээ болимоор юм. Энэ эмэгтэйн мэдлэг чадварын зах зухаас ч болов мэддэг болчихоод дараа нь шүүмжлэх хэрэгтэй л дээ. Монголын Мянганы сорилтын санг удирдаад явах бүрэн чадвартай хүн шүү.
    2022 оны 11 сарын 28 | Хариулах
  • Zochin (103.10.23.226)
    Сүүлийн үед Голомтгүй юм гэж байхаа больжээ. Хаа л том мөнгө байна тэр болгонд гар дүрдэг болжээ. Том харилцагчдынх нь нэг нь ЭТТ, дээр нь төмөр замын төсөл өөр юу юу ч билээ. Одоо тэгсэн сангийх нь удирдагч гэж 1 хүүхэн АНУ-ын төслийг удирдах юм гэнээ. Бүүр нэг хаана идэж уух боломж байна тэнд л Голомтын нэр дуулддаг болж дээ. Ганболд хамаг хорыг нь найруулдаг гээд байдаг байх шүү.
    2022 оны 11 сарын 27 | Хариулах
  • Zochin (124.158.109.214)
    Dandaa khen negnii sugand khavchuulagdaj anidarch irj dee zailuul. Nasan uud boltloo ingej amidarna l gej bodoj bgaa um bailhdaa khuurkhii. Udakhgyi dee. Kkk
    2022 оны 11 сарын 26 | Хариулах
  • Зочин (202.126.88.226)
    За ер нь бол манайхан болж бүтэж байгаа нэгнээ унагаж өөрийнхөө хүнийг тавих гэж сошиалаар муулдаг аргатай. Энэ мэдээний ард мэдээж тодохой зорилго байгаа. Ер нь дотроо ажиллаж байгаад шатлан дэвшинэ гэдэг ур чадвартай хүн л байж таарна. Гаднаас тооноор орж ирэгсэд бол худ худ.
    2022 оны 11 сарын 26 | Хариулах
  • Иргэн (202.9.46.7)
    Энэ бодвол өрсөлдөөд бараагүй хэн нэгнийх нь ядарсан арга бх даа. Энхгэрэлийг дэмжиж байна, чи чаднаа, үзүүлээд өг энэ шээс нь гоожих гээд байгаа хүмүүст
    2022 оны 11 сарын 26 | Хариулах
  • Зочин (202.126.90.112)
    Мөнх-Оргилд 2008 оны үйл явдлаас хойш итгэхээ больсон.
    2022 оны 11 сарын 26 | Хариулах
  • Зочин (202.126.89.87)
    Хамт ажиллагсдынхаа хүндэтгэлийг хүлээсэн, хэл ус, мэдлэг чадвар өндөртэй, ёс зүйн болон хүн ёсны мэдрэмж сайтай мундаг эмэгтэй шүү дээ.
    2022 оны 11 сарын 26 | Хариулах
    • Kkkk batchimegiin tuslah bhdaa ulsiin nuuts zadalchaad hamt ajillaj bsn huuhnee 13 jiliin yald unagasan buzar hujaa daa ene enkhgerel gegch chin
      2022 оны 11 сарын 26
  • Зочин (59.153.115.124)
    Гадны зээл, тусламжийг зүгээр ном журмаар нь ашиглаад, хийж чадах хүнийг ажиллуулж болдоггүй юмуу. Дандаа идэж уух юмны төлөө дайтаж байх юм.
    2022 оны 11 сарын 25 | Хариулах
  • Zochin (66.181.161.27)
    Munkh-Orgil ugaasaa huviin ashig sonirhol ihtei sh dee. Er n ingehed Ikh Khurliin gishuun baih hugatsaandaa neg ch gesen huuliin tusul urgun barisan yumu? Ikh hurliin gishuun bolchood iim l yum hj suudag bololtoi. Ene songogdson hvniih n social dahi medeelliig n harhad ajlin turshlaga n iim alban tushaald arai l tentsehgui hvn baih shg bhin. Ingeed baihaar ene uls chn yaj ch hugjihuv dee
    2022 оны 11 сарын 25 | Хариулах
  • Зочин (202.9.40.6)
    амеркийн бууны нохдууд их л жүжиг тавьж байна даа, наад улс чинь дэлхий дээрх буурай улсуудыг зажилахгүй зальгиж орхидог шүү, нээх их баярлаад байх үндэс харагдахгүй л байна, матрын амнаас гараад барын аманд оров доо нөхдүүд минь
    2022 оны 11 сарын 25 | Хариулах
  • Зочин (192.82.67.160)
    Gadnii tusluudiin hurtel songon shalgaruulaltiig hurtel ingej uls turjuuleed baihaar manaid itgeh gadnii uls company uldeh boluuda
    2022 оны 11 сарын 25 | Хариулах
  • Зочин (192.82.67.160)
    Мянганы сорилтын сангийн нэг том төслийг MCS авсан гэсэн. Тэгэхээр яалт ч үгүй холбоотой л байж таарлаа
    2022 оны 11 сарын 25 | Хариулах
  • Зочин (192.82.84.146)
    Монголбанкинд байсан Энхжаргал болсон биздээ.. юу бичээд байна
    2022 оны 11 сарын 25 | Хариулах
  • Зочин (192.82.73.114)
    Өлөнгүүд ямарч үед өлөн хэвээрээ гэж. Үрж дуусгахгүй хөрөнгө хураагаад үр шимийг нь үзэх болов уу
    2022 оны 11 сарын 25 | Хариулах
  • Zochin (66.181.187.45)
    Kkk. Ene khyykhniig khalit medne sh dee. Khynii urdaas yg ch duugarch chaddaggyi l khyn dee. Uuriiguu chadna l gej bodoj baigaa um baikhdaa tiim tom alban tushaald ochood khuurkhii zailuul.
    2022 оны 11 сарын 25 | Хариулах
  • Зочин (202.126.89.129)
    Манай Энхгэрэл сайн захирад болно, амжилт шүү андаа
    2022 оны 11 сарын 25 | Хариулах
  • Зочин (192.82.64.217)
    Иймэрхүү чухал албан тушаалтан сонгон шалгаруулахдаа УИХ-ын гишүүн, дарга нар нь завааруулж өөрийн хүнээ тавихаа хэзээ болих юм болдоо.
    2022 оны 11 сарын 25 | Хариулах
  • Зочин (202.131.242.132)
    Monkh-Orgiliin bodit nuur tsarai ene l de.
    2022 оны 11 сарын 25 | Хариулах
  • Zochin (202.126.90.160)
    Нууц ноёнтон нь өөрийхөө дохио зангаагаар хөдлөх хүнээ томилж байгаа юм байхдаа. Гадны хөрөнгө оруулагчдын итгэлийг эргүүлж олж авна л гээд байсан даа уул нь. Хувийн битгий хэл Засаг төрийнхөө түвшинд ингээд байхаар яаж гадныхан манайд итгэх вэ дээ хөөрхий.
    2022 оны 11 сарын 25 | Хариулах
  • Zochin (202.131.225.242)
    Ene Munkh-Orgil gej neg usukhiin ulun n' arilaagyi khogiin gar bnaa. Chimeegyi tsarailchikhaad.
    2022 оны 11 сарын 25 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Шатахууны үнэ өссөний улмаас дэлхийг тойрон аялаж байсан тансаг хөлөг онгоц аяллаа зогсоожээ
    1 цаг 35 мин
  • Испанид хоёр хурдны галт тэрэг мөргөлдсөний улмаас 68 хүн амиа алджээ
    1 цаг 42 мин
  • ХХААХҮ-ИЙН САЙД Ц.ИДЭРБАТ БНСУ-ААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД ЧОЙ ЖИН ВОНЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАЖ, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАЛ СОЛИЛЦОВ
    2 цаг 37 мин
  • “Нэткапитал финанс корпораци ББСБ” ХХК хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас (ХБҮЦ 2.0) гаргана
    2 цаг 48 мин
  • Өнөөдөр Абу Дабигийн гранд сламд АНЭУ-ын нэр дээрээс Б.Нармандах -66 кг, Б.Хорлоодой -52 кг, О.Оюунчимэг -57 кг жинд тус тус барилдана
    4 цаг 20 мин
  • Дональд Трамп, Барак Обама нар Конгрессын хяналтыг гартаа авахаар ӨРСӨЛДӨЖ байна
    4 цаг 36 мин
  • Өнөөдөр Монголын таван бөх дэлхийн аваргад барилдана
    4 цаг 46 мин
  • Монголын хөрөнгийн бирж үнэт цаас болон уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны тоймыг тусад нь хүргэж эхэллээ
    4 цаг 47 мин
  • "Рапорт Ёндон” гэж олноо хүндлэгдсэн хурандаа генерал Жамсрангийн Ёндон
    5 цаг 12 мин
  • Эмэгтэй чөлөөтийнхний ДАШТ-ий 19 жил тасраагүй медалийн буухиаг залгуулсан Э.Даваанасан гэж хэн бэ?
    5 цаг 26 мин
  • Баавгай машинд өөрийгөө түгжиж, доторх салон болон эд ангийг нь сүйтгэсэн тохиолдол гарчээ
    5 цаг 36 мин
  • Долоон сартай Ж.Бямба-Очирт туслах хандивын аян өрнүүлж байна
    5 цаг 47 мин
  • Имартын 7 дахь салбар Уранган төвд 10-р сарын 29-нд нээгдэнэ
    20 цаг 14 мин
  • Ерөнхийлөгчийн айлчлалаар хувийн хэвшлүүд 95.5 сая ам.долларын гэрээ байгууллаа
    Өчигдөр 13 цаг 48 мин
  • Жүдо бөхийг Японы сурган хүмүүжүүлэгч, тулааны урлагийн мастер Жигоро Кано 1882 онд үндэслэжээ
    Өчигдөр 12 цаг 19 мин
  • “Сүүлчийн бороо” мета драмын жүжгийг үзэх 8 шалтгаан
    Өчигдөр 12 цаг 10 мин
  • АЛТАН ЦОМ: Бүрнээ аваргын ахалсан "Ажнай" багийн бүрэлдэхүүн
    Өчигдөр 11 цаг 41 мин
  • Хамтын нөхөрлөлийн дээд хэмжээний уулзалтаар боолчлолын түүхэн шударга бус явдлын асуудлыг хэлэлцэнэ
    Өчигдөр 11 цаг 20 мин
  • Зөвшөөрлийн зөвлөлийн анхдугаар хуралдаанаас гарсан зөвлөмжийн хэрэгжилт, үр дүнг танилцуулж, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцлээ
    Өчигдөр 11 цаг 06 мин
  • Хятад улс К.Мбаппег уучлалт гуйхыг шаардаж, Испанийн Ла лигийн тоглолтуудыг телевизээр дамжуулахыг ХОРИГЛОВ
    Өчигдөр 10 цаг 27 мин
  • Эмэгтэй чөлөөтийнхний ДАШТ-ий 19 жил тасраагүй медалийн буухиаг залгуулсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Чөлөөт бөхийн ДАШТ-д зодоглох Монголын 23 бөх
  • "The MongolZ"-ыг аварч байгаа nin9 буюу Г.Есөнтөмөр гэж хэн бэ?
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Э.Батмагнайгаар ахлуулсан “М-Си-Эс Энержи” багийн НАЙМАН хүчтэн
  • АЛТАН ЦОМ: Гавьяатаар ахлуулсан "Эв Монгол" багийн НАЙМАН бөх
  • АЛТАН ЦОМ: Бүрнээ аваргын ахалсан "Ажнай" багийн бүрэлдэхүүн
  • АЛТАН ЦОМ: “АПУ Скайтел” багийн Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нараар манлайлуулсан НАЙМАН БӨХ
  • ОХУ Украинд халдан довтолсноосоо хойш анх удаа ДАШТ зохион байгуулах эрхээ авлаа
  • Энэ жилийн “Алтан цом-2026–2027” тэмцээний талаар таны мэдэх ёстой бүх зүйл
  • АЛТАН ЦОМ: Өнгөрсөн улирлын аварга “Хатант интернэшнл” багийн НАЙМАН бөх
  • АЛТАН ЦОМ: Ховд, Булганыхан багтсан "Ховд дэвжээ" багийн НАЙМАН бөх
  • Тамхинаас гарах тухай хачирхалтай 10 баримт
  • NBA-ийн сонин хачин: Энтони Эдвардс 45 оноо авч, Лейкерс Лебронгүй эхний ялалтаа авлаа
  • Халх Нөмрөгөөс 57 зүйлийн хөхтөн амьтан, 263 зүйлийн шувууд Хятад руу дайжсан уу?
  • ДАШТ: МУГТ Д.Отгонжаргал, Э.Даваанасан, Б.Хулан, Т.Энхжин нарын дөрвөн БҮСГҮЙ барилдана
  • Г.Занданшатарын довтолгоонд МАН дотроосоо хагарах уу?
  • АЛТАН ЦОМ: “Увс нуур” багийг төлөөх НАЙМАН хүчтэн
  • Трамп төрийн дууллын үеэр хүндэтгэл үзүүлээгүй хэмээн Леброн Жеймсийг уучлал гуйхыг шаарджээ
  • В.Зеленский: Хэрэв бид ОХУ-д тавьсан хориг арга хэмжээг цуцалбал тэднийг улам хүчирхэг болгоно
  • ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН АХЛАХ АНГИЙН 300 СУРАГЧ САНХҮҮГИЙН БОЛОВСРОЛ ОЛГОХ ӨДӨРЛӨГТ ХАМРАГДЛАА
  • Эмэгтэй чөлөөтийнхний ДАШТ-ий 19 жил тасраагүй медалийн буухиаг залгуулсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Чөлөөт бөхийн ДАШТ-д зодоглох Монголын 23 бөх
  • Г.Занданшатарын довтолгоонд МАН дотроосоо хагарах уу?
  • ОХУ Украинд халдан довтолсноосоо хойш анх удаа ДАШТ зохион байгуулах эрхээ авлаа
  • "The MongolZ"-ыг аварч байгаа nin9 буюу Г.Есөнтөмөр гэж хэн бэ?
  • The MongolZ багийн шинэ бүрэлдэхүүн хэрхэн VRS оноо цуглуулав
  • УБЦТС ТӨХК зөвшөөрөл олголттой холбоотой хялбаршуулж, ил тод, шуурхай болгосон үйлчилгээнүүдээ танилцууллаа
  • NBA-ийн сонин хачин: Энтони Эдвардс 45 оноо авч, Лейкерс Лебронгүй эхний ялалтаа авлаа
  • Б.Цогтгэрэл: Ээжийгээ зодож, дүүтэйгээ шүүхдэлцдэг нөхөрт мэдээлэл өгдөг сайд дарга нар мэдээллийн чанартаа анхаар
  • Пари Сен-Жермен болон "Алтан бөмбөг"-ийн 70 жилийн ой
  • “Alien”, “Top Gun” киноны жүжигчин Том Скерритт 93 насандаа таалал төгсжээ
  • ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН АХЛАХ АНГИЙН 300 СУРАГЧ САНХҮҮГИЙН БОЛОВСРОЛ ОЛГОХ ӨДӨРЛӨГТ ХАМРАГДЛАА
  • АЛТАН ЦОМ: Гавьяатаар ахлуулсан "Эв Монгол" багийн НАЙМАН бөх
  • Энэ жилийн “Алтан цом-2026–2027” тэмцээний талаар таны мэдэх ёстой бүх зүйл
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Э.Батмагнайгаар ахлуулсан “М-Си-Эс Энержи” багийн НАЙМАН хүчтэн
  • В.Зеленский: Хэрэв бид ОХУ-д тавьсан хориг арга хэмжээг цуцалбал тэднийг улам хүчирхэг болгоно
  • Трамп төрийн дууллын үеэр хүндэтгэл үзүүлээгүй хэмээн Леброн Жеймсийг уучлал гуйхыг шаарджээ
  • АЛТАН ЦОМ: “АПУ Скайтел” багийн Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нараар манлайлуулсан НАЙМАН БӨХ
  • Халх Нөмрөгөөс 57 зүйлийн хөхтөн амьтан, 263 зүйлийн шувууд Хятад руу дайжсан уу?
  • “Задлаагүй захиа” кино олон улсын наадмын гранпри шагнал хүртлээ
24 баримт
  • "Рапорт Ёндон” гэж олноо хүндлэгдсэн хурандаа генерал Жамсрангийн Ёндон
  • Эмэгтэй чөлөөтийнхний ДАШТ-ий 19 жил тасраагүй медалийн буухиаг залгуулсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Тамхинаас гарах тухай хачирхалтай 10 баримт
  • "The MongolZ"-ыг аварч байгаа nin9 буюу Г.Есөнтөмөр гэж хэн бэ?
  • Монгол улсын төрийн дууллыг хэн зохиосон бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК