Улаанбаатар
Өнөөдөр / 2026.06.04
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Санаанаас гардаггүй “Шинэ мянган”-ы наадам: ГАЛ шараас үсэрсэн ОЧ "Хүй мандал"-ыг ТҮЙМЭРДСЭН түүх

2024-7-10
0
ЖИРГЭХ

Наадмын торгон дэвжээ хүлгийн тоос, хөлсний үнэрт бялуурч, налайн байх нь зөвхөн Монгол хүний зүрхийг бахдуулан жаргаадаг цорын ганц зохицол билээ. Монголчууд эртнээс найр наадам тэмдэглэж ирсэн түүхтэй улс. XIII зууны түүхэн сурвалж “Монголын нууц товчоо”-нд бичигдсэнээр наадам “хуран сар”-д буюу долдугаар сард болдог байсныг тэмдэглэн үлдээснийг харж болно. Чингисийн чулууны бичигт Чингис хаан Сартуул улсыг байлдан дагуулж буцах замд найрлахад Хасарын хүү Есүнгэ 500 алд газар харвасныг мөн тэмдэглэсэн. Тэгэхээр “Эрийн гурван наадам” гэдэг манай ард түмний баяр баяслын хамгийн томоохон уулзалт, арга хэмжээ байсан гэдэг нь илт. Гагцхүү өнөө цагт энэ чанараа алдалгүй, Үндэсний спортын гайхамшигт өвлөгдөн үлдсэн нь Мөнх тэнгэрийн ивээл бөлгөө. Түүхийн явцад цаг үеийн байдлаас шалтгаан өөр өөр нэршилтэйгээр зохион байгуулагдаж байв.

     Бид баяр наадмыг угтаж “Санаанаас гардаггүй Шинэ мянганы наадам” буюу 2000 оны наадмын тухай цуврал, дурсамж нийтлэлээ та бүхэнд хүргэж байгаа. Өмнөх нийтлэлд бид 2000 оны “Зургаан залуу заан”-ы тухай дурсамж нийтлэлийг уншигчдадаа хүргэсэн. Тэгвэл энэ удаад тус наадамд түрүүлсэн ах, дүү шарга азарганы тухай эгэл нэгэн бичвэрээр дурсамж амилуулж байна.

“Эрдэнийн чулуу шиг хос шарга

Энэ наадмын түрүү шарга

Эрдэнэчулууны унаган шарга

Эрсдэж хальсан хайран шарга

Алдар толгойг тойрсон шарга

Амгай тэнийтэл хадуурсан шарга аа

Ахин төрсөн дүү шарга

Ахын захиасыг даасан шарга аа

Уясан эзний найдвар шарга

Унасан хүүхдийн урам шарга

Уурга хэрэггүй баригдах шарга

Улсын наадмын түрүү шарга

Цагаан гүүний шарга унага

Цамцаа дэрвүүлэх хүүгийн шарга

Цайвар дэлтэй тод шарга

Цагийг эзэлсэн хурдан шарга” гээд л моринд хайртай түмний минь мэдэхийн дээдээр мэддэг нэгэн дуу буй.

"Хос шаргын тууль"

Batzaya Photography on Twitter: "Хос шарга. Есөн хөлт цагаан туг залдаг  морьдын хоёр нь. Хөөрхөн байгаа биз https://t.co/JvzmJ8KyfL" / Twitter

Амьдралд айдас нь үгүй дэврүүн явсан нэгэн залуу эр удам сайтай айлын охинтой ханилах суухаар шийдсэн 1980-аад оны дунд үе юмсанж. Түүнийг бид Монгол Улсын тод манлай уяач Эрдэнэбатын Эрдэнэчулуун гэдгээр нь мэднэ. Удам сайт өнөөх хүний бүсгүй үрийг Агваансамдангийн Агваанцэцэг гэнэ. Энэ бол 1986 он. Эхлэлээ тавьсан ч төгсгөлөө мэдээгүй залуу хосын амьдралд гай тохиож, эхнэр нь элэгний өвчнөөр өвдсөн нь зурагдсан мөнөөх тавилангийнх нь хамгийн хөндүүр хэсэг байв. Эмнэлгийн ажилчдын балгаар тариурын шар туссан нь мэдэгдэхгүй явсаар хүндэрчээ.

      Эрдэнэчулууны угсаа нь Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумтай нэр холбогдоно. Харин ээжийн талынхан нь Архангайн зүгийн хүмүүс, тэдэн дунд гойд сайн гэгчиг уяачид байсан гэх. Цусандаа эрдэмтэй хүний үр хэдий хотод төрж өсөн, жолоочийн мэргэжилтэй болсон ч өөрийн мэдэлгүй хурдан морь, адууны үнэнхүү хорхойтон болсон байжээ. Ингээд нэгэн мянга есөн зуун ерэн дөрвөн оны хавар Хэнтий аймгийн Галшар суманд хурдны удамтай адуу сонирхож, үнэ тохирч, сэтгэл шилбэл авчих санаатай тэр хавийн айлуудаар өөрийн анд Зулзага хочит Доржийн хамтаар бууж мордон хэд хоног гороолжээ. Айл амьтнаар бууж мордон явах үедээ өвчтэй эхнэртээ саамыг нь уулгая гэж сэтгээд Будаа нэрт нутгийн хүнээс хийц сайтай, биеэр жижиг сайхан цагаан гүүг авахаар үнэ тохирчээ. Будаа гэгч эр шууд өгөөд явуулчихсангүй. Эхэндээ үнэрхэх янзтай байхаар нь Эрдэнчулууны дагалдан явсан анд Дорж нь өөрийн адуунаас удам сайтай унагатай гүү өгье гэсэнд нааштайгаар шийдэгдэж байсан гэнэ лээ. Ингэж л Галшар нутгийн ганган цагаан гүү Төв аймгийн Сэргэлэн сумын даруухан хөндийд идээшлэх болсон хэрэг. Сайн эрийн ханиа гэх сэтгэл хожмын амьдралыг нь өөрчилсөн гэрэлт түүхийн эхлэл эндээс ундаргатай.

       Сүрэгт нийлснийхээ дараа жил өнөөх цагаан гүү нэгэн шарга зүсмийн унага төрүүлсэн нь “Ах шарга”. Эгэл биш адуу болохыг нь мэдсэн залуу уяач Эрдэнэчулуун эрхлүүлсээр хүнээс айж, бишүүрхдэггүй “эрхийн балай” болгочихсон гэдэг. Хэрэг явдал болгож, олж ирсэн цагаан гүүнийхээ саамыг эхнэртээ амсуулах тохиол ингэж л бүрдэж. Сайхан, залуу эхнэртээ саам амсуулъя гэтэл нялх шарга унаганы нялуун сүүнээс хороохыг хүсээгүй юм гэнэ лээ. Эх хүний уяхан сэтгэлээр учирлаж хэлээд өөр гүүний саам уусан нь шарга унаганд шандас тэгширсэн, сайн хүлэг болох хувь хүртээжээ. 1997 оны Улсын баяр наадмаар айргийн тавд хурдалсан шарга даага чинь энэ юм.

        Цагаан гүүний саамыг уугаагүй эхнэрийнх нь бие улам доройтсоор байж, эм тангаар торгоосоор байж. Хугас саам уугаагүй, хурдан шарга даагыг шүдлэн болохын цагт өөр нэгэн шарга унага дахин мэндэлжээ. Тэгэхээр 1998 он бол ах, дүү шаргын учирсан цаг хугацаа юм. Анхнаасаа л цагаан гүү, шарга унагануудтайгаа гэргий Агваанцэцэгийнх нь амь, оршихуйтай нарийн учраар холбогдсон мэт санагддаг.

 

Нулимс шиг холбоо төрсөн “Ах дүү шарга”

ХОС ШАРГА”-ЫН ЭЗЭН

За одоо бүгдээрээ Ардын хувьсгалын 79 жилийн ой, 2000 оны баяр наадмын соёолон насны морьдын уралдааныг эргэн дурсацгаая.

Хамаг бүхэн тоосонд нь хийморио сэргээх гэж чуулдаг соёолон насны морьд гарааны зурхайгаас эргэж, газар газрын шилдэг уяачдын нэгэн насны хөдөлмөр үнэлэгдэх торгон мөч... Сугсарсан их тоосон дундаас сумран дүүлэх шарга үрээ бол Э.Эрдэнэчулууны итгэл, сэтгэлийг тээсэн эрэмгий шарга мөнөөсөө мөн. Санаж байгаа биз дээ. 

       Цайвар дэлтэй даруухан шарга үрээ зурхайн зүгт 300 орчим метр хол тасархай сумарч явснаа  хол саахалтын дайтай хадуурч, наадамч олны зүрхийг зүсэх шиг даялсан даа. Гэвч уралдах гэж, эзнээ баясгах гэж төрсөн эрэмгий шарга буцан уралдааны замдаа орон өмнөх морьдоо яах ийхийн зуургүй зүсэн өнгөрч, алс саахалтын зайд түрүүлж ирдэггүй юу. Дүү шарга нь шүдлэнгийн уралдаанд мөн л түрүүлж, Төв цэнгэлдэхэд ахтайгаа хамт цолоо дуудуулж явсан даа. Энэ бол Монголын морин уралдааны түүхэнд хамгийн тод үлдсэн үйл явдал билээ.

АМГАЛАН ТӨРИЙН АЖНАЙ ШАРГА

Нар шиг өндөрт нэр нь мандсан, наран шарга үрээгээ Э.Эрдэнэчулуун наадмын дараа Хэнтийн Галшарын томоохон наадамд сойв. Тэнд хамт очсон эхнэрийн нь бие дордож, эмнэлэг домлого болж аргагүйдэн явахдаа шарга үрээнийхээ уяаг алдагдуулснаа хожим мэджээ. Ингээд тэр наадмын тоосонд шарга үрээгээ алдсан байна. Гайхам хурдан шарга үрээ гартаам хөөрөгний өнгө шиг барайн хоцорсон гэнэ лээ.  Яагаад ч юм түүний эхнэр, шарга үрээ хоёрын хооронд амь залгасан алтан утас байсан мэт. Хурдан шарга үрээ ч үгүй болов. Удалгүй эхнэрийнх нь бие муудаж, Эрдэнэчулуун хамаг үнэтэй гэх бүхнээ худалдан, борлуулж, хамгаас онцолж ханилсан хайртай эхнэрийнхээ эмчилгээний зардалд нэмэр болгов. Хэдэн мянган ногоон цуглуулсан хүн чинь яаран эхнэрээ авч, Бээжин хотод хагалгаанд орсон нь амжилттай болжээ. Хань эрүүл, өөдөөс нь мишээж суухын жаргал жил хэртэй үргэлжилсэн нь гашуун.

Бөртийн үлдсэн дүү шарга сүргийн манлай болоод уджээ. Э.Эрдэнэчулуунд шарга азаргатай цөөн адуунаас нь өөр зүйл байсангүй. Тэр бүхнийг шаргадаа даатган найдсан гэмээр. Эхнэрээ дахин хагалгаанд оруулахын тулд дахиад л жар гаруй мянган ам.доллар цуглуулах хэрэгцээ тулгарав. Үйл лайтай орчлонгийн жам л гэлтэй түүх.

Тэр зун “Дүү шарга” азарга дөрвөн том наадамд түрүүлэв. Үндэсний их баяр наадам, Дорнодод болсон Зүүн бүсийн наадам, Их хурд, Алтан-Овооны наадам зэрэг хамгийн том бай шагнал бүхий дөрвөн уралдаанд магнайдаа тоос хүргэсэнгүй. Эзнийхээ итгэл найдварыг алдсангүй. Үнэхээр өрөвдөн, уяран хайлмаар. Эзнийхээ эхнэрийн өвчин зовлонг ялуулахын төлөө “үр хүүхэд нь мэт” зүтгэжээ. Үүнээс гайхамшигтай нь бий гэж үү. Хурдан шаргынх нь хондон хөлсөө цацлан олж ирсэн жип машин тэргүүтэн бай, шагналын мөнгө эмчилгээний зардлыг бүрдүүлжээ. Э.Эрдэнэчулуун ч Бээжинд эмчлүүлж явсан эхнэртээ баяр хөөртэй очиж, шаргынхаа ачаар ингэж чадлаа гэхэд нь хөөрхий тэр нь хөндүүр зүрхнийхээ гүнээс уяран хайлж, өрөвдөн энэрсэн юм гэдэг ээ. Хамгийн харамсалтай нь хагалгаанд дахин орсон ч, залуу сайхан тэр эмэгтэй 21-хэн хоногийн дараа бурхан болжээ.

Хорвоо орвонгоороо эргэсэн он жилүүд. Түүнд одоо довтолгон ирэх үнэнтэй нүүр тулахаас өөр зам үлдсэнгүй. Үрэгдсэнээс хоцорсон дүү шарга нь ч тийнхүү хөлс хүчээрээ амины төлөө зүтгэсэн, эзнийх нь эхнэр, ах шаргынх нь амлах сүүнээс хороогоогүй, сайхан бүсгүйг аварч чадаагүйдээ гашуудах мэт уяан дээрээ торойж үлдсэн гэдэг. Дүү шарга 2005, 2006 онд ихэд өвдөн, турж эцээд, уяулан уралдах ч сөхөөгүй, амьтай голтой байгаа нь их юм болжээ. Харин улирагч зуны улсын наадамд зовлон гунигаа мартсан мэт дахин цойлон түрүүлж эзнийхээ нурсан сэтгэлийг цомойлж болгосон юм даа. Хүлэг, хүн хоёрын гунигт эл түүхийг бид мартаж үл болно. Хойчийн бүхэнд сургамж болог ээ.

         Бүл айлаас бөх, морьд наадамд түрүүлсэн БҮТЭН түүх          

ХОС ШАРГЫН ТУУЛЬ

2000 оны тэрхүү наадамд “Ах шарга” түрүүлж, нэрт уяачийн хайрт эхнэрийн төрсөн дүү “жижиг” А.Сүхбат анхны түрүүгээ хүртэж, арслан цолонд хүрсэн юм. Нэгэн бүл айлын бөх, хүлэг хоёр төрийн наадмыг магнайлна гэдэг 1000 жилд нэг тохиох аугаа түүх юм даа. “Дүү шарга азарга амьдралынхаа туршид Монгол төрийн их баяр наадамд зургаан удаа түрүүлж, хоёр удаа айрагдсан юм.

 

Хайртай шаргыгаа Эрдэнэчулуун манлай сүүлд эцэг малаар наадагч “Мон-Уран”-ы Наранхүүд худалдсан ч өөрөө уяа сойлгыг нь тааруулсаар байв. Мөнгөтэй хүний гарт очсон хөөрхий шарга олон ч ээдрээг туулсан санагдана. Ямар сайндаа л Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж хүртэл шарга азаргыг унаж сонгуулийн сурталчилгаандаа ашиглаж явсан цаг ч саяхан.

Домог мэт түүхийн эзэн алдарт шарга азаргын тухай 24 баримт

Наадам бүхэнд “энэ л бөх түрүүлнэ дээ” гэдэг шиг шарга азарга эд үедээ наадам бүхэнд л олон түмэн ардын магнайг тэнийлгэдэг сэн. “909” номертэй Монгол Улсын тод манлай уяач Эрдэнэбатын Эрдэнэчулууны уяж хурдлуулсан шарга азарга "Хүй мандал"-ын өргөн дэнжийг хүнээр дүүргэдэг байсан сан. Ардын цэнгэл наадам, алтан түүхийн мөчлөгт амьтай бүхний самсааг шархируулах гэж, аанай эзнийхээ сэтгэлийг өргөх гэж, “ирэх гэж ирсэн” энгүй шарга азарганы эл түүхийг бид зуунаас зуунд, мянганаас мянганд магтан дуурьсгах болно.

Домог мэт түүхийн эзэн алдарт шарга азаргын тухай 24 баримт

Тэрээр одоогоос хоёр жилийн өмнө 24 насандаа “Ах шарга”-аа зорьж, ижил тэнгэрийн олон сүрэгтээ ижилдэн дасахаар нисэн одсон билээ. Ахынхаа гүйцээгээгүй түүхийг залгамжлан хурдалсан эгэл гүүний эгэлгүй шаргын удам тасраагүй цагт Монгол төрийн наадам мохошгүй, Монгол адууны ариун цус, улбаа дуусахгүй үргэлжилнэ.

Л.Сайнбаяр

0
ЖИРГЭХ
Санал болгох
Г.Баясгалан улс төрд үйлчлэх нь үү, Үндсэн хуульд үйлчлэх нь үү, харъя!
Одоогоос 59 мянган жилийн өмнөх неандерталь хүмүүс шүдээ эмчилдэг байсныг тогтоожээ
Ж.Алдаржавхлангийн “албатууд” аятайхан байгаарай!!!
М.Мөнхгэрэл: Хоёр өөр орчинд арав, хорин жил өсөж, төлөвшсөн хүмүүс гэр бүл болно гэдэг амар зүйл биш
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (17)

  • DR. ADITYA (197.211.61.29)
    БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000
    2024 оны 10 сарын 13 | Хариулах
  • DR. ADITYA (197.211.61.29)
    БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000
    2024 оны 10 сарын 13 | Хариулах
  • DR. ADITYA (127.0.0.1)
    БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
    2024 оны 07 сарын 15 | Хариулах
  • DR. ADITYA (127.0.0.1)
    БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
    2024 оны 07 сарын 15 | Хариулах
  • Зочин (127.0.0.1)
    Nomingiin bayrsaihanii naiz Nymdavaagiinhan er emgui hogiin hulgaich guuramch shorongiin horigdol
    2024 оны 07 сарын 11 | Хариулах
  • Зочин (127.0.0.1)
    SEXSDI80955877
    2024 оны 07 сарын 10 | Хариулах
  • Н.Хүслэн (202.126.89.45)
    Yostoi goy ym bna taalagdlaa
    2023 оны 07 сарын 16 | Хариулах
  • DR. ADITYA (197.211.53.117)
    БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
    2023 оны 06 сарын 20 | Хариулах
  • DR. ADITYA (197.211.53.117)
    БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
    2023 оны 06 сарын 20 | Хариулах
  • Зочин (66.181.161.127)
    1-рт 2000 оны наадмыг шинэ мянганы гэхгүй ээ. 2001 он нь шинэ мянганы эхлэл. 2-рт авилгачид, хулгайчуудын хөлд бузарлагдсан эрийн гурван наадам шинэ үеийн Монголчуудын үнэт зүйл байхаа больжээ. Жуулчдыг татах нэг програм л төдий. Тэнд өрсөлдөгчид жуулчдын нүдийг баясгах зан үйл л гүйцэтгэж байгаа хэрэг. Хэн цойлж ялгарна тэр шоуны баатар. Эх орондоо жуулчдын мөнгийг үлдээх албанд зүтгэгсэд. Өөр юу ч биш. Харин тархиараа бодож гараараа баялагийг бүтээгсэд шинэ үеийн баатрууд юм.
    2023 оны 06 сарын 14 | Хариулах
  • zochin (73.111.180.213)
    yax gej Elbeg -d unuulab
    2023 оны 06 сарын 13 | Хариулах
  • зочин (122.201.31.245)
    Элбэгдорж сайхан шаргыг гутааж, хятад хүн морь унасан мэт зохимжгүй харагдана.
    2023 оны 06 сарын 13 | Хариулах
  • Зочин (202.126.88.143)
    Ийм заваан хоосон магтаал, пялдага юм захиалгаар эрээчхээ больмоор юм, энэ тал бичээчдэд угаадасыг нь ахиухан өгвөл ямар л бол ямар ч үлгэрийг зовлонгүй зохионо доо
    2023 оны 06 сарын 13 | Хариулах
    • Ta nar vhsendee hordoo we myysain hogiin mori tamlagch nariin trollyyd bn shde
      2023 оны 06 сарын 13
  • Хүзүүгүй бузар (202.179.8.118)
    Хүзүүгүй бузрыг яах гэж зайдлуулдаг байна аа
    2023 оны 06 сарын 13 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Танилц: Энэ сард хүүхдийн мөнгө, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь
    13 цаг 1 мин
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
    13 цаг 30 мин
  • АН-ын шинэчлэлийн өнгө, олон нийтэд хүрэх дүр төрхийг тодорхойлсон П.Билгүүнийг нийслэлийн АН-ын ХЭГ-ын даргаар томиллоо
    13 цаг 44 мин
  • Тэргүүн Шадар сайд Ж.Энхбаяр: Бортээг ордод “Эрдэнэс Тавантолгой” ХК менежмент хийж, үндэсний компаниуд олборлолт явуулна
    15 цаг 14 мин
  • Ерөнхий сайд Н.Учрал: Бизнесийн эрх чөлөөний тухай хууль бол хөрөнгө оруулагч, хувийн хэвшилдээ орон зай нээж буй чөлөөлөлт юм
    15 цаг 58 мин
  • Э.Бат-Амгалан: Орон сууцжуулалтын банк байгуулагдсанаар арилжааны банкуудтай өрсөлдөөн үүсэхгүй
    16 цаг 24 мин
  • Ж.Энхбаяр: Бортээгийн ордыг “Эрдэнэс Тавантолгой” эдийн засгийн эргэлтэд оруулна
    16 цаг 34 мин
  • Б.Бат-Өлзийд Улсын арслан цол өгвөл О.Хангай Улсын аварга, Б.Орхонбаяр Улсын арслан цолоо хураалгана
    16 цаг 45 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Монголын волейболын холбооны удирдах зөвлөлийн гишүүд, ахмад үеийн гавьяатуудыг хүлээн авч уулзлаа
    17 цаг 2 мин
  • Аялал жуулчлалын салбарыг дэмжих хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөрт хийсэн шалгалтын дүн гарчээ
    17 цаг 3 мин
  • О.Батнайрамдал: Онтрэ-гийн хэлэлцээрийг ахалж байгаа Г.Дамдинням сайд зэсийн АМНАТ-аа өөрөө санаачлаад бууруулж байна
    18 цаг 1 мин
  • Германы хөлбөмбөгийг өөрчилсөн “Алтан гоол”-ын эзэн Марио Гёцегийн 24 баримт
    19 цаг 1 мин
  • Нидерланд улс 18 сая орчим хүн амтай ч 20 гаруй сая дугуйтай
    19 цаг 43 мин
  • ХХБ Азийн Хөгжлийн Банкны Худалдаа, нийлүүлэлтийн сүлжээний санхүүжилтийн хөтөлбөрт нэгдлээ
    20 цаг 12 мин
  • Энэ сарын 6, 7-ны өдрүүдэд "Талын салхи" олон улсын мото наадмыг зохион байгуулна
    20 цаг 19 мин
  • Төр нь бөхөө дагаж болохгүй
    20 цаг 34 мин
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
    20 цаг 55 мин
  • Дүүжин замын тээврийн 58 мм ган татлагыг холбож байна
    20 цаг 58 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    21 цаг 8 мин
  • ӨНӨӨДӨР: “Ассембляжийн онол ба Монголын нийгмийн өөрчлөлт” семинар болно
    21 цаг 27 мин
  • POETRY: Яруу найрагчдын үрсдээ бичсэн ХАЙР хүргэм шүлгүүд
  • Бурхан багшийн их дүйчэн өдөр хийж болох 10 ЦАГААН ХООЛ
  • Б.Бат-Өлзийд Улсын арслан цол өгвөл О.Хангай Улсын аварга, Б.Орхонбаяр Улсын арслан цолоо хураалгана
  • 1948 оноос хойш 4000 гаруй энхийг сахиулагч албан үүргээ гүйцэтгэх явцдаа амь насаа алджээ
  • ЦЭРГИЙН НААДАМ: Улирлын чансааг өнгөлж буй шилдэг 24 аймгийн цолтон
  • П.Сайнзориг нарын хууль батлагдвал цолонд нь өөрчлөлт орох 16 бөх
  • Бурхан багшийн НАЙМАН сургаал
  • ЦЕГ-ын Тэргүүн дэд даргаар цагдаагийн байгууллагад 18 жил ажилласан туршлагатай Ж.Батбаатарыг томиллоо
  • Хуримын зочдын МЭДВЭЛ ЗОХИХ бичигдээгүй дүрмүүд
  • Г.Баясгалан хуулийн ноён оргилыг нурааж орхилоо!
  • Лаосын агуйн аврах ажиллагаа: Цаг хугацаатай уралдсан тэмцэл
  • Төр нь бөхөө дагаж болохгүй
  • Монгол бөхийн ариун дэг ёсыг хуулиар ТОНГОРЧ болохгүй!
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • “Эрдэнэс Монгол” нэгдлийн аль ТӨК-ууд татан буугдах вэ?
  • Германы хөлбөмбөгийг өөрчилсөн “Алтан гоол”-ын эзэн Марио Гёцегийн 24 баримт
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Зургаадугаар сард цахилгаан хязгаарлах хуваарь
  • “Ойн салбар ба ногоон санхүүжилт” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
  • Т.Ням-Очир: Шатрын хөтөлбөрийг ЕБС-ын сургалтад нэвтрүүлэхийг зорьж байна
  • Хүүхдийн баяраар дараах байршилд авто зам хаана
  • ФОТО: "Dronecon 2026 х Bu air show”
  • Б.Пүрэвдагва: Нийслэл хүүхэд, залуусыг дэмжиж, хүн төвтэй хотын хөгжлийн бодлогыг хэрэгжүүлнэ
  • Бурхан багшийн их дүйчэн өдөр хийж болох 10 ЦАГААН ХООЛ
  • Дорноговьд уул уурхайн компаниудад төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийж байна
  • Орон нутагт улсын үзлэгийн хяналт шалгалт эхэллээ
  • Бурхан багшийн их дүйчин өдөр
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль болно
  • Бурхан багшийн НАЙМАН сургаал
  • ФОТО: Хүүхдийн баярын өнгөлөг агшнууд
  • POETRY: Яруу найрагчдын үрсдээ бичсэн ХАЙР хүргэм шүлгүүд
  • Монгол бөхийн ариун дэг ёсыг хуулиар ТОНГОРЧ болохгүй!
  • Б.Пүрэвдагва: Нэг дор 1000 хүүхэд хүлээн авах хүчин чадал бүхий дөрвөн улирлын хүүхдийн зусланг төр, хувийн хэвшлийн түншлэлээр байгуулна
  • Танилц: Энэ сард хүүхдийн мөнгө, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь
  • Г.Баясгалан хуулийн ноён оргилыг нурааж орхилоо!
  • Эрдэмтэд Номхон далайгаас "Microeledone galapagensis" гэх шинэ наймаалж илрүүлжээ
  • “Ойн салбар ба ногоон санхүүжилт” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
  • 1948 оноос хойш 4000 гаруй энхийг сахиулагч албан үүргээ гүйцэтгэх явцдаа амь насаа алджээ
  • Кенид сургуулиа галдан шатаасан хэргээр найман сурагчийг баривчилжээ
  • Өнөөдөр нийтийн тээврийн зургаан чиглэлд өөрчлөлт орно
24 баримт
  • Германы хөлбөмбөгийг өөрчилсөн “Алтан гоол”-ын эзэн Марио Гёцегийн 24 баримт
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • 1948 оноос хойш 4000 гаруй энхийг сахиулагч албан үүргээ гүйцэтгэх явцдаа амь насаа алджээ
  • Монголчуудын эрхэм хүн Д.Сумьяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • 1904 оны тавдугаар сарын 21-нд Европын долоон улс хамтран Олон улсын хөл бөмбөгийн холбоо (ФИФА)-г байгуулжээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК