Улаанбаатар
Өнөөдөр / 2026.10.03
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Түүхэн амжилтуудын эзэн, багаасаа тодорсон бөх Б.Лхагвадорж гэж хэн бэ?

2023-12-06
0
ЖИРГЭХ

Өчигдөр болсон Алтан цомын D хэсгийн эхний барилдаанд Өвөрхангай-Хөвсгөл аймгийн багууд хоорондоо оноолт таарч, 19:6 харьцаатайгаар Өвөрхангай аймгийн багийн ялалтаар өндөрлөлөө. Тус барилдаанд ганцаараа ТАВ давсан Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын харьяат Улсын начин Б.Лхагвадоржийг онцолж байна.


Тэрбээр Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110,111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд тав давж, Улсын начин цол хүртсэн билээ.

Тэр 1998 оны гуравдугаар сарын 05-нд Өвөрхангай аймгийн Нарийнтээл суманд төрж өсжээ. Түүний биеийн өндөр 185 см, биеийн жин 125 кг юм. Б.Лхагвадорж үндэсний бөхөөс гадна самбо, жүдо, жиү жицүгээр хичээллэдэг.

Анх 2015 онд 17 насандаа Өвөрхангай аймгийн баяр наадамд аймгийн харцага О.Бундхоролоор найм даван түрүүлж аймгийн арслан цолоо хүртэж байсан нь түүхэн амжилтуудын нэг.  Тэрбээр таван жилийн ар дээр аймгийн арслан цолоо дахин баталж “Хурц” чимэг хүртсэн.

Дархан аварга Сүхбатын нэрэмжит “Ирээдүйн аварга” шагналыг 2019 онд хүртэж байв. Б.Лхагвадорж нь “Их Монголын Хүчтэн” дэвжээ, “Алдар” спорт хороо, “Макс” групп, Зэвсэгт хүчний 310 дугаар ангийн харьяат бөх юм.

Багаасаа бөхийн спортод хорхойссон Б.Лхагвадорж 2012 онд Гавьяат дасгалжуулагч Ц.Шийрэвийн шавь болж, өдгөө амжилтын төлөө хамтдаа зүтгэж явна. Хөдөлмөрийн баатар, Ардын багш, Гавьяат дасгалжуулагч Ч.Насантогтохын нэрэмжит жүдо бөхийн өсвөр үеийн тэмцээн 2011 оны намар Өвөрхангай аймагт болсон юм. Ц.Шийрэв багш эл тэмцээнд шавь нараа дасгалжуулан оролцох үеэр Б.Лхагвадоржийн ах түүнтэй уулзан, дүүгээ шавь оруулжээ. Улмаар дараа жилийнх нь Цагаан сарын дараа Б.Лхагвадорж хотод ирснээр тэд багш, шавь болсон гэдэг. 

Тэрбээр НАЧИН цол хүртэхдээ дараах бөхчүүдийн давжээ.

  • Нэгийн даваанд Сумын заан Л.Жамсран /Увс аймаг/
  • Хоёрын даваанд Аймгийн заан Ч.Энхзаяа /Хөвсгөл аймаг/
  • Гурвын даваанд Улсын начин Л.Шинэбаатар /Архангай аймаг
  • Дөрвийн даваанд Улсын начин Б.Даваа-Очир /Хөвсгөл аймаг/
  • Тавын даваанд Улсын начин Э.Ванданцэрэн /Архангай аймаг/

Залуу начин аймаг, цэрэгт нэг ч түрүүлж үзээгүй. Харин нэг удаа үзүүр булаасан нь 2022 оны хоёрдугаар сард болсон Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын харьяат, улсын өсөх идэр начин Цэгмэдийн Улаанхүүгийн нэрэмжит барилдаан юм. 

Тэрбээр мөн 14 насандаа Дундговь аймгийн Дэрэн сумын баяр наадамд түрүүлж, Сумын заан цолтон болсон нь Монгол үндэсний бөхийн түүхэн амжилтуудын нэг. Түүнчлэн Улсын баяр наадмын хүүхдийн барилдаанд 2012-2014 онуудад түрүүлж бас нэг түүх бичжээ. 

Л.Сайнаа

0
ЖИРГЭХ
Санал болгох
Монголын жүдочид Азийн наадмаас 7 медаль хүртлээ
Азийн наадмын дэвжээнд түрүүлсэн Монголын НАЙМАН жүдоч
Хятадын бөх өрсөлдөгчөө хазаж Азийн наадмаас хөөгдлөө!
Modun Wolves U15 баг олон улсын тэмцээнүүдэд амжилттай оролцож байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (66.181.189.215)
    No doping!
    2023 оны 12 сарын 06 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Хавайн 550 жилийн настай алдарт хадат нуман хаалга нурж, бүрэн алга болжээ
    5 цаг 52 мин
  • ОХУ-ын Сибирийн бүсэд баавгай суурьшлын бүс рүү орох нь ихсэж, 16 хүн амиа алдаад байна
    5 цаг 58 мин
  • Монголын жүдочид Азийн наадмаас 7 медаль хүртлээ
    6 цаг 8 мин
  • Азийн наадмын дэвжээнд түрүүлсэн Монголын НАЙМАН жүдоч
    6 цаг 16 мин
  • ИРГЭДЭЭ БУХИМДУУЛАХГҮЙ, ХҮНД СУРТАЛ ҮЗҮҮЛЭХГҮЙ ШАТАХУУН ТҮГЭЭХИЙГ ЕРӨНХИЙ САЙД АЖ АХУЙН НЭГЖҮҮДЭД АНХААРУУЛАВ
    Өчигдөр 17 цаг 42 мин
  • Шилдэг ахлагч нар 30 кг хүртэлх ачаатайгаар 15 км марш үйлдлээ
    Өчигдөр 17 цаг 31 мин
  • Эрдэмтэд 324 сая жилийн өмнөх эртний шавжийн шинэ төрөл зүйл илрүүлжээ
    Өчигдөр 17 цаг 19 мин
  • “ӨСВӨР ҮЕ – БИДНИЙ ИРЭЭДҮЙ” НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО
    Өчигдөр 16 цаг 36 мин
  • Чикагогийн түүхий эдийн бирж (CME) болон PhillipCapital групптэй хамтран түүхий эдийн фьючерсийн зах зээлийн воркшоп зохион байгуулна
    Өчигдөр 16 цаг 24 мин
  • 2026 он гарснаас хойш байгаль орчны салбарт 2,800 нь урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийжээ
    Өчигдөр 16 цаг 19 мин
  • Далай доор бүхэл бүтэн тив нуугдаж байсныг та өмнө нь мэддэг байсан уу?
    Өчигдөр 15 цаг 56 мин
  • Монгол үндэсний хувцасны гайхамшгийг Вена хотын тайзнаа танилцууллаа
    Өчигдөр 15 цаг 44 мин
  • Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Дэлхийн хүнсний өдрийн арга хэмжээнд оролцлоо
    Өчигдөр 15 цаг 42 мин
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
    Өчигдөр 15 цаг 34 мин
  • Хятадын бөх өрсөлдөгчөө хазаж Азийн наадмаас хөөгдлөө!
    Өчигдөр 14 цаг 56 мин
  • Modun Wolves U15 баг олон улсын тэмцээнүүдэд амжилттай оролцож байна
    Өчигдөр 14 цаг 17 мин
  • Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр нийт 2434 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
    Өчигдөр 13 цаг 57 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Орхон аймгийн иргэдтэй уулзлаа
    Өчигдөр 13 цаг 44 мин
  • МАН 2.82 тэрбум, АН 2.17 тэрбум төгрөгийн төрийн санхүүжилт авчээ
    Өчигдөр 13 цаг 08 мин
  • Г.Дамдинням: Засгийн газар бензин зардаггүй, бодлогын дэмжлэг л үзүүлдэг
    Өчигдөр 12 цаг 50 мин
  • Найранд дуулахад "хамгийн сайхан" 24 дуу
  • Монголд уулнаас бууж, суурьшлын бүсэд ойртож буй хүрэн баавгайн тухай 24 баримт
  • О.Цогтгэрэл: Ажилтай, орлоготой, эрүүл, боловсролтой, аюулгүй "Дархан" хотыг хамтдаа дахин бүтээе
  • С.Зоригийн хойноос эмгэнэсэн 28 жил
  • Хүний зүрх үр хөврөл бүрэлдэж эхэлснээс хойш ойролцоогоор 3 долоо хоногийн дараа цохилж эхэлдэг
  • 2005.09.30-нд Монголын энхийг сахиулагчдын түүхэнд юу болсон бэ?
  • 66 жилийн өмнөх энэ өдөр цацагдаж эхэлсэн алдар "Цахиур чулууныхан" цувралын тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Кофе хоёрдугаар хэлбэрийн чихрийн шижин үүсэх эрсдэлийг бууруулдаг
  • Хуримын зочдын МЭДВЭЛ ЗОХИХ бичигдээгүй дүрмүүд
  • МҮБХ наадмаар ирж барилдаагүй, орхиж явсан 51 бөхөөс тайлбар авахаар албан шаардлага хүргүүлжээ
  • Playlist: Өвөө, эмээдээ зориулах НАЙМАН дуу
  • БАРИМТ: 12 жилийн дараах жүдо бөхийн Азийн наадмын алтан медалийн эзэн К.Ёолк
  • ӨНӨӨДӨР: Иргэд УИХ тарахыг шаардаж мэдээлэл хийнэ
  • Б.Дашпүрэв: Энгийн АИ-92 шатахуун бүр ор тас тасарсан зүйл байхгүй
  • АНУ-ын Дээд шүүх Криста Пайкийн цаазаар авах ялыг гүйцэтгэх замыг нээлээ
  • МОНГОЛ, ЯПОНЫ ЭДИЙН ЗАСГИЙН ТҮНШЛЭЛИЙН ХЭЛЭЛЦЭЭРИЙН ҮР ӨГӨӨЖИЙГ НЭМЭГДҮҮЛНЭ
  • Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • В.Путин: Калининградад халдвал ОХУ бүх төрлийн зэвсэг ашиглана
  • Монголыг төлөөлөн "Miss Grand International 2026"-д оролцож буй хятад бүсгүй Amber Yuhan гэж хэн бэ?
  • No Brand Модны 2-т шинэ салбараа нээнэ
  • Найранд дуулахад "хамгийн сайхан" 24 дуу
  • Израил руу нисэж явсан онгоцны нисгэгчид нэгнээ хутгалж, зорчигчид таслан зогсоожээ
  • С.Зоригийн хойноос эмгэнэсэн 28 жил
  • Өмнөд Солонгос АНУ-д 200 тэрбум ам.долларын эрчим хүчний хөрөнгө оруулалт хийнэ
  • 24 БАРИМТ: Кофе хоёрдугаар хэлбэрийн чихрийн шижин үүсэх эрсдэлийг бууруулдаг
  • 66 жилийн өмнөх энэ өдөр цацагдаж эхэлсэн алдар "Цахиур чулууныхан" цувралын тухай 24 баримт
  • No Brand Модны 2-т шинэ салбараа нээнэ
  • Марокко улс түүхэндээ анх удаа эмэгтэй Ерөнхий сайдтай боллоо
  • АНУ-ын Дээд шүүх Криста Пайкийн цаазаар авах ялыг гүйцэтгэх замыг нээлээ
  • 2005.09.30-нд Монголын энхийг сахиулагчдын түүхэнд юу болсон бэ?
  • ӨНӨӨДӨР: Иргэд УИХ тарахыг шаардаж мэдээлэл хийнэ
  • 2026 оны Нобелийн энх тайвны шагналд хэн тодрох вэ?
  • Playlist: Өвөө, эмээдээ зориулах НАЙМАН дуу
  • О.Цогтгэрэл: Ажилтай, орлоготой, эрүүл, боловсролтой, аюулгүй "Дархан" хотыг хамтдаа дахин бүтээе
  • Б.Дашпүрэв: Энгийн АИ-92 шатахуун бүр ор тас тасарсан зүйл байхгүй
  • Хуримын зочдын МЭДВЭЛ ЗОХИХ бичигдээгүй дүрмүүд
  • Монголд уулнаас бууж, суурьшлын бүсэд ойртож буй хүрэн баавгайн тухай 24 баримт
  • МОНГОЛ, ЯПОНЫ ЭДИЙН ЗАСГИЙН ТҮНШЛЭЛИЙН ХЭЛЭЛЦЭЭРИЙН ҮР ӨГӨӨЖИЙГ НЭМЭГДҮҮЛНЭ
  • Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт "1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг зохион байгуулж байна
  • AIC STEPPE ARENA- МӨСӨН ӨРГӨӨ 5 НАС ХҮРЛЭЭ
24 баримт
  • БАРИМТ: 12 жилийн дараах жүдо бөхийн Азийн наадмын алтан медалийн эзэн К.Ёолк
  • С.Зоригийн хойноос эмгэнэсэн 28 жил
  • 24 БАРИМТ: Кофе хоёрдугаар хэлбэрийн чихрийн шижин үүсэх эрсдэлийг бууруулдаг
  • 66 жилийн өмнөх энэ өдөр цацагдаж эхэлсэн алдар "Цахиур чулууныхан" цувралын тухай 24 баримт
  • 2005.09.30-нд Монголын энхийг сахиулагчдын түүхэнд юу болсон бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК