Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.13
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Савраа татаж мэддэггүй тэрбумтан улстөрч

2024-4-10
0
ЖИРГЭХ

БАРИМТ 1

Монгол Улсын Их Хурлын гишүүн Цогт-Очирын Анандбазар. Тэрбээр Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургууль, Москвагийн Удирдлагын академи, МУИС-ийн Хууль зүйн сургуулийг дүүргэсэн. 

БАРИМТ 2

Монголын “Соёлыг дэмжих клуб”-ийн ерөнхий нарийн бичгийн дарга, “НИК-ЭЛЧ” сонинд ерөнхий эрхлэгч, “НИК” ХХК-ийн харьяа “НИК-ТУР” ХХК-д ерөнхий захирал, “Сод Монгол групп” ХХК-ийн ерөнхийлөгч, ОХУ-тай хамтран ажиллах “Ажил хэргийн зөвлөл”, дэд ерөнхийлөгч, “Сод Монгол Боловсрол сан”-гийн тэргүүн, Монголын энх тайван найрамдлын байгууллагын дэд ерөнхийлөгч, Мал сүргийг гэмт халдлагаас хамгаалах Монголын нийгэмлэг ТББ-ын тэргүүнээр ажиллаж байсан.

БАРИМТ 3

2020 оны УИХ-ын сонгуулийн дөрөвдүгээр тойрог, Булган аймагт МАН-аас нэр дэвшин сонгогдсон. Тэрбээр англи, орос хэлтэй. 

БАРИМТ 4

Нийт 3,4 тэрбум төгрөгийн хадгаламжтай 7,6 тэрбумыг хол давсан үл хөдлөхийн үнэлгээтэй тэрбумтан улстөрч.

БАРИМТ 5

Тэрбээр “Эрдэнэт ойл” ХХК, “Сод Монгол газ” ХХК, “Бэрс-Дизайн” ХХК, “ШТС”ХХК, “Сайншанд Рефайнери” ХХК, “эс эм жи ойл энд газ” ххк, “Шинэ соёмбо” ххк, “Алханатрейд” ххк, “мэргэн ван” ххк, “сод монгол групп” ххк-д тус тус хувьцаа эзэмшдэг.

БАРИМТ 6

Тэрбээр төрийн соёрхолт яруу найрагч З.Доржийн зээ дүү юм.

БАРИМТ 7

Одоогоос хэдхэн жилийн өмнө энэ эрхэм “Би Булган аймгийн харьяат” гэж ярьдаг байв. УИХ-ын 2008 оны сонгуульд тухайн үеийн МАХН-аас Булган аймагт нэр дэвшихийг мөрөөдөж явахдаа булганчуудыг ийн хошгируулсан нь тэр. Гэвч мань эр “УИХ-ын гишүүн Э.Мөнх-Очиртой нударга зөрүүлж, бүр хутгалуулсан” гэх хэл үгэнд орооцолдмогцоо Булган биш, нийслэлийн Сонгинохайрхан дүүрэг рүү гүйдэлтэй болсон. Тэгмэгцээ сонгинохайрханчуудад “Би энэ дүүргийн нэгдүгээр хорооллын хүүхэд” хэмээн худал ярьсан байдаг. УИХ-ын сонгуульд өрсөлдөх нэр нүүргүй болмогцоо нийслэлийн ИТХ-ын сонгуульд өрсөлдөж, ийн худал залсан нь тэр шүү дээ. 

БАРИМТ 8

"Сод Монгол” группийн ерөнхийлөгч Ц.Анандбазар 2003 оны тавдугаар сард албадан саатуулагдаж, ШШГЕГ-ын харьяа Ганцхудагийн урьдчилан хорих төвд хоригдож байсан удаатай. Түүнийг Улсын мөрдөн байцаах газрын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэн ЦЕГ-ын гуравдугаар тасгийнхантай хамтран ажил дээрээс нь баривчилж байсан аж. Тухайн үед холбогдох эх сурвалжууд “Ц.Анандбазарыг рецедив гэмт хэрэгтнүүдтэй бүлэглэн бусдыг дарамталсан гэх хэрэгт сэжиглэн эрүү үүсгэн шалгаж байгаа” хэмээн тайлбарлаж байв.

БАРИМТ 9

МИАТ компанид шатахуун шахдаг нэгэн компанитай холбоотой асуудал эрхэм гишүүдийн эгдүүг хүргэв. Энэ бол 2010 онд болсон явдал. ОХУ-аас шатахуун импортолдог компаниудаас зөвхөн “Сод Монгол” групп МИАТ-д онгоцны шатахуун нийлүүлэх дархан эрхтэй нь УИХ-ын гишүүдийн уурыг хүргэжээ. Учир нь Ц.Анандбазар тэргүүтэй тус группийнхэн зах зээл дээр онгоцны шатахууны ханш тонн тутамд 710 ам.доллар байхад МИАТ компанид 1065 ам.доллараар шахдаг байж. Энэ явдлын талаар эрхэм гишүүд “Ц.Анандбазар орос түншүүдээрээ Эрдэс баялаг, эрчим хүчний яамныхныг дарамтлуулсан” хэмээн бухимдацгаасан удаатай.

БАРИМТ 10

Мөн тэрбээр нийслэлийн Баянзүрх дүүрэг дэх III төрөх газрын ойролцоо, бас Яаралтай түргэн тусламжийн төвийн хашаанд шатахуун түгээх станцаа байрлуулж, бөөн хэл ам болж байсан нь саяхан.

БАРИМТ 11

Ц.Анандбазар НИК ХК-ийн дэд захирал байхдаа “Чандмань холдинг” компанийн албан бланкийг ашиглаж, НИК ХК-аас шатахуун хүссэн тухай хуурамч албан тоот үйлдэж, дээрх компанийн захирал О.Бяруузаны гарын үсгийг хуурамчаар үйлдэн 91.5 сая төгрөгийн шатахууныг төрийн өмчит НИК ХК-аас авч “Сод Монгол”-ын данс руу хууль бусаар шилжүүлжээ.

БАРИМТ 12

Дорноговь аймгийн нефть хангах баазын нэрийг барьж, 2001 онд нэг сая 67 мянган төгрөгийн өртөг бүхий ажлын хувцсыг НИК ХК-ийн нэгэн ажилтанд үүрэг өгч, шатахуун түгээх станцдаа авч ашигласан нь тухайн үед нотлогдож байж.

БАРИМТ 13

“Сод Монгол” групп 2001-2002 онд татварт ногдох орлогоо нууж, 152 сая төгрөгийн орлогын албан татвараас зайлсхийсэн байна. Тус группийн ерөнхийлөгч Ц.Анандбазар 1999 оны арваннэгдүгээр сарын 23-нд “УБТЗ”-ын Хэрэг эрхлэх газраас “Сод Монгол” группийн авах ёстой 20 сая төгрөгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх замаар бусдад тулган шаардаж, шахалт үзүүлэн авч ашиглаж байжээ.

БАРИМТ 14

Мөн “Сод Монгол” группийн төлөх ёстой өрийг үгүй хийх, өрөө төлөхгүйн тулд дээрх өртэй тэнцэхүйц хэмжээний ашиг олох зорилгоор иргэн Р.Батбаярыг хүч хэрэглэн заналхийлж, айлган сүрдүүлсэн аж. 

БАРИМТ 15

Тэрбээр УИХ-ын 2012 оны сонгуульд Ардын намаас Дорноговь аймагт нэр дэвшихдээ Дорноговийн бүх сумын иргэдэд гурил тараасан удаатай. 

БАРИМТ 16

Тэрбээр Соёлын төв өргөөг луйвардан авч, “Сод Монгол” группийн эзэмшил хэсгийн подвалийг ухаж, суурь ханыг нь нураан даацын баганыг нь хөндөж гараж барьснаас болж Театрын музей нурахад хүрчээ. Тэр ч атугай “Өргөө” кинотеатрын салбарыг Мэдээлэл, технологийн үндэсний паркт байрлуулж, нүүрэн талын ханыг нь нураан төрийн өмчид хууль бусаар халдсан удаатай. Тэрбээр ТӨХ-ны дарга асан Д.Сугартай ах, дүүсийн харилцаатай гэдэгтээ эрдэж “Түрээсийн гэрээг та нартай биш, ТӨХ-той байгуулна” хэмээн паркийн удирдлагуудад пээдэлзэж байв. Энэ хар факт нь Ц.Анандбазарыг шүүхийн хаалга татахад хүргэж байсан. 

БАРИМТ 17

Бурханы шашинтай, хулгай гэж мэддэггүй гишүүн Ц.Анандбазар тендер авч “Эрдэнэс тавантолгой” ХК-д “Сод Монгол групп” ХХК-иараа 12 тэрбум төгрөгийн шатахуун шахсан баримтыг зарим эх сурвалж ил болгосон. Энэ талаар тэрбээр “...Эрдэнэс таван толгойгоос бэлэн мөнгө урсаж байдаг юм байналээ, энийг харсан ямар ч хүн хулгай хийхгүй сууж чадахгүй...” гэж хэлж байв. 

БАРИМТ 18

Хөгжлийн банкийг тоносон төрийн түшээдийн дуулианаас сэмхэн мултарч үлдсэн “сүйхээтэй” нэгэн бол УИХ-ын гишүүн Ц.Анандбазар. Тодруулбал, УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын “Сод монгол групп” ХХК Хөгжлийн банкнаас 2017 оны наймдугаар сарын 24-нд 669.8 сая иен буюу 17.4 тэрбум төгрөгийн зээл авсан. Улмаар энэ сарын эхээр найдваргүй зээлдэгчдийн дуулиан дэгдмэгц энэ зээлээ хаагаад, уснаас хуурай гарчихаад байгаа.

БАРИМТ 19

Хөгжлийн банкнаас 17.5 тэрбум төгрөгийн сард зээл авсанаас хэдхэн сарын дараа “Нью тур” ХХК-ийнхан “Бага тэнгэр” цогцолбор хотхоныг төвийн дулаан, цэвэр бохирын шугамд холбох ажил эхлүүлж, 2018 оны аравдугаар сард төвийн дулаан, цэвэр усны нэгдсэн шугамд бүрэн холбож дууссанаа зарлаж байжээ.

БАРИМТ 20

Ц.Анандбазар 2023 оны Намрын чуулганы 10 хуралдааны 7-д нь суугаагүй байна.

БАРИМТ 21

Түүнийг эмэгтэйчүүдэд бэлгийн дарамт үзүүлсэн гэх мэдээлэл гарсаныг уншигч та мэдэх биз ээ. Тухайн үед зарим иргэн хуулийн байгууллагад хандсанаар Ц.Анандбазарыг намын болон парламент дахь МАН-ын бүлгийн үйл ажиллагаанд оролцох эрхгүй болгож байв. Гэвч тэрбээр гэм буруугүйд тооцогдсон. 

БАРИМТ 22

2002 онд иргэн А.Лхагвасүрэнг хувийн шинжтэй маргаанаас үүдэн зодож хүндэвтэр гэмтэл учруулж байж. Тухайн үеийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263.2 болон 166.2-т зааснаар ял төлөвлөж 2003.10.5-ний өдөр Нийслэлийн прокурорын газарт шилжүүлж байсан байна. Мэдээж тодорхой шалтгааны улмаас хэргийг хэрэгсэхгүй болгож байсан түүхтэй. 

БАРИМТ 23

УИХ-аар нүүрсний хулгайг илрүүлэх асуудлаар ажлын хэсэг байгуулагдаж, ажлын хэсгийн нэг гишүүнээр Ц.Анандбазар томилогдсон. Гэтэл ажлын хэсэг ажлаа хийж эхлээ ч үгүй байхад, мань нөхөр өөрөө хулгай хийж байсан болох нь АТГ-ын мөрдөн шалгалтаар ил болоод нэр нь зарлагдчихав. Би хамгийн сүүлд долоодугаар ангидаа л гэргтээ нүүрс оруулж байснаа санаж байна гэж өөрийгөө хамгаалсан байр сууриа илэрхийлэхдээ хэлсэн байдаг юм.

БАРИМТ 24

Гэсэн тэрбээр 2024 оны УИХ-ын сонгуульд дахин Булган аймгаас нэр дэвшиж магадгүй байгаа юм. Түүний хамгийн алдартай 5 агшин

image

“24tsag.mn” сайт одоогийн УИХ-ын гишүүдийн 24 баримт болон тухайн гишүүний хамгийн алдартай 5 зураг, агшныг үсгийн дарааллаар цувралаар өдөр бүр хүргэж буй. Энэ цувралын дараагийн оролцогч УИХ-ын гишүүн Цогт-Очирын Анандбазар.

0
ЖИРГЭХ
Санал болгох
З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
Этгээд хоригтой 24 улс
24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (9)

  • DR. ADITYA (127.0.0.1)
    БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
    2024 оны 04 сарын 16 | Хариулах
  • DR. ADITYA (127.0.0.1)
    БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
    2024 оны 04 сарын 16 | Хариулах
  • DR. ADITYA (127.0.0.1)
    БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
    2024 оны 04 сарын 16 | Хариулах
  • Зочин (127.0.0.1)
    Харин ч жудагтай хүн санагдсан шүү
    2024 оны 04 сарын 14 | Хариулах
  • Зочиг (127.0.0.1)
    АЛТАНХУЯГААС УУШИГАА НЭХЭЦГЭЭЕ
    2024 оны 04 сарын 12 | Хариулах
  • zochin (127.0.0.1)
    buzar ny dalai
    2024 оны 04 сарын 11 | Хариулах
  • Зочин (127.0.0.1)
    Энэ хүчин хийсэн новшийг бол одоо шууд шорон руу нь явуулах хэрэгтэй.
    2024 оны 04 сарын 10 | Хариулах
  • Зочин (127.0.0.1)
    шуналдаа живчихсэн ...
    2024 оны 04 сарын 10 | Хариулах
  • зочин (127.0.0.1)
    иймэрхүү хулгайч хууран мэхлэгч нарыг сонгох уу мөнгө байвал болоо байхдаа эрдэнэтийн санхүүгийн ажилтанг гартаа оруулсан хүн гэсэн
    2024 оны 04 сарын 10 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    1 цаг 58 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    2 цаг 24 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    2 цаг 25 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    3 цаг 28 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    4 цаг 6 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    4 цаг 23 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    4 цаг 43 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    4 цаг 46 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    5 цаг 47 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    5 цаг 58 мин
  • Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
    6 цаг 51 мин
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
    6 цаг 54 мин
  • “УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
    7 цаг 11 мин
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
    7 цаг 55 мин
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
    8 цаг 42 мин
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
    8 цаг 57 мин
  • Шадар сайд Н.Номтойбаярын ширээний нүдэнд юу байгаа вэ?!
    9 цаг 38 мин
  • УИХ-ын гишүүн Х.Болормаа “Нээлттэй парламент” танхимд хоёр дахь удаагаа ажиллав
    10 цаг 2 мин
  • Монгол, Вьетнамын Засгийн газар хоорондын комиссын 20 дугаар хуралдаан боллоо
    10 цаг 6 мин
  • Шотландын Лох-Несс нуурт 500 жилийн дараа минжнүүд эргэн нутагшжээ
    10 цаг 11 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • Улаанбаатарт өдөртөө 3-5 хэм хүйтэн байна
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Этгээд хоригтой 24 улс
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Зос уулын орд зоосны нүхээр гоожоод дуусах вий!
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Монголд тоглолтоо хийх HWASA-гийн заавал сонсох шилдэг 10 дуу
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • "The MongolZ" өнөөдөр "IEM Beijing" тэмцээний шигшээд шалгарахын төлөө өрсөлдөнө
24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК