Токио-2020, Парис-2024 хоёр зуны олимп дараалан “Үндэсний шигшээ баг”-ийг ахлан ажилласан МУГД, МУГТ Х.Болдбаатар ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгчээ. Учир нь амласан зорилт болох олимпын аваргыг дахин төрүүлэх, олимпын наадмын алтан медаль Монгол улсдаа авчрах зорилго, ажлын үр дүнгээ хангалтгүй хэмээн үзсэн байна. Ингээд албан ёсоор ахлах дасгалжуулагчийн ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ Монгол жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч Х.Баттулгад хүргүүлжээ.
Сэтгэгдэл (121)