Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.19
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Яармагийн гүүрний урт 483 метр бөгөөд дундаас нь 150 метр урт гүүр ор сураггүй алга болчихсон нь хачирхалтай

2025-4-30
0
ЖИРГЭХ

Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд цөөнгүй төсөл хөтөлбөрийг нийслэлийн төсвөөс санхүүжүүлэн хэрэгжүүлж байгаа билээ. Үүний хүрээнд Яармагийн гүүр буюу Наадамчдын авто замаас Энхтайваны өргөн чөлөө хүртэл 780 метр урт гүүр барих 78,9 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий тендерийг Нийслэлийн худалдан авах ажиллагааны газраас 2022 онд зарласан юм. Энэ тендерт 5 компани өрсөлдсөнөөс “Мотор сервис” ХХК шалгарчээ.

Харин 1,6 жилийн хугацаанд 4 хэсэг бүхий 780 метр урт гүүр барьж хүлээлгэж өгөх ёстой тус компани өнөөдрийн байдлаар 483 метр урт гүүр барьсан бөгөөд дундаас нь 150 метр урт гүүр ор сураггүй алга болчихсон нь хачирхалтай. Энэхүү зам, гүүрийн барилгын ажилд хяналт тавьж ажиллах ёстой Нийслэлийн замын хөгжлийн газрынхан ч бүхэл бүтэн 150 метр урт гүүр хаашаа алга болчихсоныг тайлбарлаж чадахгүй сууж байна. 150 метр урт гүүрийн төсөвт өртөг нь 17,7 тэрбум төгрөг бөгөөд энэ их мөнгө хэний гараар хаашаа орчихсоныг хариулах хүн байтугай харьяалах эзэн олдохгүй байгаа аж.

Нийслэлийн замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяр хоёр трасс давхцсан учраас энэ гүүр хийгдээгүй гэсэн утгагүй тайлбар хэлж сууна. Иймд Нийслэлийн дотоод аудитын албанаас дээрх бүтээн байгуулалттай холбоотой ажилд хяналт шалгалт оруулахад нэлээд олон зөрчил илэрсэн аж. Уг бүтээн байгуулалтын гэрээ болон санхүүжилтийг ажил үүргийн хуваарийн дагуу Нийслэлийн замын хөгжлийн газрын Зам барилга, инженерийн байгууламжийн хэлтсийн дарга Т.Батбилэг, мэргэжилтэн Ч.Батсайхан, нөгөө талаас “Мотор сервис” ХХК-ийн захирал Д.Доржбат нарт холбогдох ноцтой зөрчил илэрчээ. Онц их хэмжээний мөнгө буюу 741,7 сая төгрөгийг төсвөөс давхардуулан олгосон нь аудитын дүгнэлтээр тогтоогдсон байхад өнөөдрийг хүртэл эдгээр нөхдөд хариуцлага тооцохгүй яваа нь харамсалтай. Гэтэл бүр ч илүү ноцтой баримтууд илэрсээр байна. Нийслэлийн Замын хөгжлийн газрын Зам барилга, инженерийн байгууламжийн хэлтсийн дарга Т.Батбилэг нь хуурамч дипломтой болох нь илчлэгджээ. Тэрээр ШУТИС-ийг 2008 онд цахилгааны инженер мэргэжлээр бакалаврын зэрэгтэй суралцаж төгссөн хэмээн D200828037 дугаар бүхий бакалаврын дипломыг төрийн албанд ажилд орохдоо хавсаргаж өгчээ.

Харин энэхүү дипломын дугаараар ШУТИС-ийн төгсөгчдийн нэгдсэн сангаас мэдээллийг нь шалгахад Түмэн-Өлзий овогтой Өрнөх нь гидрогеологи мэргэжлээр суралцаж төгссөн болох нь батлагдаж байна. Энэ талаар ч Т.Өрнөхтэй манай сэтгүүлч холбогдож асуухад “Миний дипломын дугаар мөн байна, цагдаагийн байгууллагаас энэ талаар тодруулж асуусан, хуурамч дипломын асуудлыг цагдаагийнбайгууллага нь шийдээд өгөх байх” гэж хариулсан юм. Түүнчлэн ШУТИС-ийн Сургалтын бодлого, хөтөлбөрийн албаны дарга Д.Эрдэнэтуяа 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Замын хөгжлийн газарт илгээсэн албан бичигтээ “Төмөрхүүгийн Батбилэг нь D200828037 дугаартай бакалаврын диплом нь тус их сургуулийн төгсөгчдийн нэгдсэнд санд бүртгэлгүй болно” хэмээн тодорхойлж өгсөөр байтал хуурамч дипломтой хулхи нөхрийг өнөөдрийг хүртэл ажлаас нь чөлөөлөхгүй байгаагийн цаана хэн гэгч албан тушаалтан хамгаалж байгаа нь сонирхол татаж байна. Удирдлага дор нь ажиллаж буй этгээд хуурамч дипломтой эсэхийг Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяраас тодруулахад “Төрийн албаны зөвлөлөөр шалгагдаад ороод ирсэн хүнийг би яаж мэдэх юм, тэр олон хүний дипломыг би хуурамч эсэхийг би мэдэхгүй” гэж хэгжүүрхсэн билээ. Гэтэл түүнд 2024 оны 9 дүгээр сард ШУТИС-иас албан тоот ирсэн байсан бөгөөд мэдэхийн дээдээр мэдэж байсан нь гарцаагүй. Хуурамч дипломтой Т.Батбилэг болон хулхи хамтрагчаа хаацайлж суудаг Б.Одбаяр нарт хуулийн хариуцлага хэзээ тооцох вэ?

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
ЗҮРХ СУДАСНЫ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ШИНЭ ҮЕИЙН СУУРЬ ТАВИГДЛАА
УИХ: Төрийн худалдан авах ажиллагааны тухай хуулийг хэлэлцэнэ
Д.Цогтбаатар: Төр зөв хүндээ зөв цалингаа өгч чадахгүй байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Зочин (103.212.116.219)
    Хулгайдсан хэсгээ шороогоор далан овоолж бгаад дээр нь замаа тавьчихсан
    2025 оны 05 сарын 01 | Хариулах
  • Зочин (202.55.188.122)
    Гэр бүлээрээ хараал идсэн зобин нянбактер яаж бродюр сольж мөнгө цохьсон байлаа .Яг түүн шиг л мөнгө идсэн л байхад юүгээ гайхах вэ.Тун удахгүй хэдэн халтар төгрөг гэж үнднсний валютаа муулах биз
    2025 оны 04 сарын 30 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр”-т 16,500 гаруй хүн нэгдэж байна
    3 цаг 56 мин
  • “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2026” намрын баяр үргэлжилж байна
    4 цаг 4 мин
  • Оскарын алтан баримлыг үйлдвэрлэхэд ойролцоогоор 400 ам.доллар зарцуулдаг
    4 цаг 6 мин
  • Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлье
    4 цаг 10 мин
  • Явган хүний гарц руу ойртохдоо хурдаа хасаж, явган зорчигчид зам тавьж өгөх дүрэмтэй
    4 цаг 12 мин
  • Үс засуулбал хэл ам, хэрүүл тэмцэл ирнэ
    4 цаг 45 мин
  • Улаанбаатарт өдөртөө 18 хэм байна
    4 цаг 48 мин
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
    5 цаг 23 мин
  • Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
    20 цаг 51 мин
  • ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
    21 цаг 51 мин
  • Нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөг батлууллаа
    22 цаг 36 мин
  • Эбола вирусын улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 3269 хүрлээ
    22 цаг 40 мин
  • 17 настай Флойд Самба дебют тоглолтдоо хоёр гоол орууллаа
    22 цаг 49 мин
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
    23 цаг 36 мин
  • Малын хулгайн эзэн холбогдогчийг тогтоолоо
    Өчигдөр 14 цаг 14 мин
  • Европын холбоо Украинд зэвсгийн тусламж үзүүлэхээр төлөвлөж байна
    Өчигдөр 13 цаг 46 мин
  • 40 дэх удаагийн “Номын баяр” өнөөдөр эхэлж байна
    Өчигдөр 13 цаг 20 мин
  • Нийтийн тээврийн ЗҮ:1, ЗҮ:2, ЗҮ:3 чиглэлийг зогсооно
    Өчигдөр 13 цаг 10 мин
  • Орост дайн эхэлснээс хойших анхны парламентын сонгууль өрнөж байна
    Өчигдөр 12 цаг 33 мин
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
    Өчигдөр 12 цаг 26 мин
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
  • ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЛӨӨ
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
  • Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр тэргүүтэй далдакуудаас болж одоогийн нөхцөл байдал үүссэн
  • 1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
  • Орос, Украины дайн: Киев шинэ давшилт эхлүүлж, Москва дроны цохилтоо нэмэгдүүлэв
  • 2026 оны хамгийн их борлуулалттай 5 ном
  • С.Амарсайхан: С.Намсаманд надтай хамт “авлига хийе” гэж өрөөнд орж ирээд надад хөөгдөөд гарч байсан
  • Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
  • Хятад улс иргэдийнхээ гадаадад зорчих хөдөлгөөнд тавих хяналтаа чангатгалаа
  • 300 жилийн хаант засаг хэрхэн нуран унав: Оросын эзэнт гүрний төгсгөл
  • Сидни Суинигийн хагас нүцгэн бичлэг эмэгтэй тамирчдын УНДУЙЦЛЫГ хүргэв
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • Эхнэртээ 20 гаруй жил эм өгч мансууруулан бусад эрчүүдийн хамт хүчирхийлсэн эр БУРУУГАА хүлээлээ
  • Хууль зүйн сайдад дэмжигдсэн Г.Тэмүүлэн гишүүний хөрөнгө, орлогын мэдүүлэг
  • Хойд Солонгос ОХУын Украинд хийж буй дайн руу олон мянга цэргээ илгээнэ
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр тэргүүтэй далдакуудаас болж одоогийн нөхцөл байдал үүссэн
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • Болзооны аппликэйшнүүд “свайп”-аас татгалзаж, бодит уулзалтыг санал болгож байна
  • Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
  • С.Амарсайхан: С.Намсаманд надтай хамт “авлига хийе” гэж өрөөнд орж ирээд надад хөөгдөөд гарч байсан
  • 1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
  • Баавгай дайрвал амьд үлдэх 10 зөвлөгөө
  • Маклмор, Эд Ширан нар Палестинд олон сая ам.долларын хандив өргөнө
  • Б.Бат-Эрдэнэ: Бугуйлдаж барина гэдэг бол онигоо
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
  • ӨРӨӨ, НАМАГ, ШУВУУ, ЗӨГИЙ: Г.Хашбаатарын ТАВАН шүлгийн сюрриалист дотоод орон зай
  • А.Ариунзаяа: Төрийг хамгаалж явснаас биш түгжиж явсан удаагүй
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
  • PGL-тэй 2029 он хүртэл хамтран ажиллахаар болов
  • NO BRAND БОЛОН EMART CLUB – “УЛААНБААТАР ТҮНШЛЭЛ 2026” ОЛОН УЛСЫН ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦОНО
24 баримт
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК