БАРИМТ 1
Abbey Road бол The Beatles-ийн хамгийн сүүлд бичүүлсэн студийн цомог юм.
БАРИМТ 2
Тус цомог 1969 оны есдүгээр сарын 26-нд худалдаанд гарсан бөгөөд хамтлагийн уран бүтээлийн замналын төгсгөлийн үеийг тодорхойлсон бүтээлүүдийн нэг болжээ.
БАРИМТ 3
Харин The Beatles-ийн хамгийн сүүлд худалдаанд гарсан цомог нь Let It Be бөгөөд 1970 оны тавдугаар сард гарсан.
БАРИМТ 4
"Abbey Road" нь The Beatles-ийн 11 дэх студийн цомог юм.
БАРИМТ 5
Цомгийг тухайн үед EMI Studios гэж нэрлэгдэж байсан Лондонгийн студид голчлон бичсэн. Тус студи хожим цомгийн нэрээрээ Abbey Road Studios нэртэй болсон.
БАРИМТ 6
The Beatles 1962–1970 оны хооронд Abbey Road-д 210 дууныхаа 190-ийг бичүүлсэн гэж студийн албан ёсны түүхэнд дурддаг.
БАРИМТ 7
Abbey Road хийх үед дөрвүүлээ өмнөхөөсөө илүү нарийн найруулгатай, боловсруулсан дуугаралт бий болгохыг зорьсон.
БАРИМТ 8
Цомог нийт 17 дуутай
БАРИМТ 9
Цомгийн эхний дуу нь Paul McCartney-ийн “Come Together” юм.
БАРИМТ 10
George Harrison-ийн “Something” цомгийн хамгийн алдартай дуунуудын нэг болсон.
БАРИМТ 11
“Something” нь Harrison-ы The Beatles-д зориулан бичсэн хамгийн том хитүүдийн нэг
БАРИМТ 12
Here Comes the Sun” мөн George Harrison-ы зохиол бөгөөд цомгийн хамгийн их танигдсан дуунуудын нэг.
БАРИМТ 13
John Lennon-ийн “I Want You (She's So Heavy)” цомгийн хамгийн урт дуунуудын нэг бөгөөд төгсгөлд нь хөгжмийн давталт аажмаар таслагддаг.
БАРИМТ 14
Цомгийн хоёрдугаар талын “Golden Slumbers” → “Carry That Weight” → “The End” зэрэг дуунууд хоорондоо залгагдсан томоохон медли бүтээдэг.
БАРИМТ 15
Энэ медли нь Abbey Road-ын хамгийн онцгой бүтцийн шийдлүүдийн нэг болсон.
БАРИМТ 16
Түүхэн зургийг 1969 оны наймдугаар сарын 8-нд Abbey Road Studios-ийн ойролцоох явган хүний гарц дээр авчээ. Гэрэл зурагчин Iain Macmillan-д зураг авахад ердөө арван минут орчим хугацаа байсан гэж Abbey Road Studios мэдээлдэг.
БАРИМТ 17
Macmillan нийт зургаан зураг авсан бөгөөд тэдгээрийн нэг нь цомгийн алдартай нүүр зураг болсон. Зураг авах үед замын хөдөлгөөнийг цагдаа түр зохицуулж, хамтлагийг замын гарцаар хэд хэдэн удаа алхуулах боломж бүрдүүлжээ.
БАРИМТ 18
Өнөөдөр тэр явган хүний гарц нь The Beatles-ийн түүхтэй салшгүй холбоотой аялал жуулчлалын газар болсон. Дэлхийн олон орны хөгжим сонирхогчид Abbey Road-д очиж, цомгийн нүүрэн дээрх алхалтыг дуурайн зураг авахуулдаг.
БАРИМТ 19
Abbey Road бичлэгийн үеийн студийн технологи мөн анхаарал татдаг. Цомгийг EMI-ийн TG12345 хэмээх транзисторт mixing console ашиглан бичсэн. Энэхүү төхөөрөмжийг Studio Two-ийн control room-д 1968 оны арваннэгдүгээр сард суурилуулсан байжээ.
БАРИМТ 20
TG12345 нь тухайн үеийн дуу бичлэгийн технологийн хувьд шинэ үеийн төхөөрөмж байв. Abbey Road Studios-ийн мэдээлснээр уг төрлийн төхөөрөмжийг Abbey Road болон Pink Floyd-ийн The Dark Side of the Moon зэрэг алдартай цомгуудын бичлэгт ашигласан байна
БАРИМТ 21
Abbey Road Studios-ийн Studio Two нь The Beatles-ийн түүхтэй хамгийн нягт холбоотой өрөөнүүдийн нэг юм. Хамтлаг 1962 онд George Martin-тэй анхны demo бичлэгүүдийнхээ нэгийг энд хийснээр студитэй олон жилийн харилцаа нь эхэлсэн.
БАРИМТ 22
Abbey Road-ын бичлэгүүд нь зөвхөн дөрвөн хөгжимчин нэг өрөөнд тоглоод бичсэн энгийн бичлэг байгаагүй. The Beatles тухайн үеийн хязгаарлагдмал олон замт бичлэгийн төхөөрөмжийг ашиглан давхар бичлэг, overdub, олон төрлийн дуугаралтын шийдлийг туршиж байжээ. Abbey Road Studios-ийн түүхэнд тус хамтлаг ийм технологийг хөгжмийн бүтээлч зорилгоор эрчимтэй ашигласан тухай тэмдэглэсэн байдаг.
БАРИМТ 23
Abbey Road худалдаанд гарсныхаа дараа Их Британийн цомгийн чартад нэгдүгээр байрт орсон. Тус цомог нийт 81 долоо хоног чартад байснаас 17 долоо хоногт нь нэгдүгээр байр эзэлсэн. АНУ-д мөн нэгдүгээр байрт хүрч, анхны чартад байх хугацаандаа 11 долоо хоног тэр байр суурийг хадгалжээ.
БАРИМТ 24
Abbey Road-ийн түүхийн хамгийн сонирхолтой тал нь энэ цомог The Beatles-ийн төгсгөлийг илэрхийлсэн ч хамтлагийн хамгийн боловсронгуй студийн бүтээлүүдийн нэг болж үлдсэн явдал юм. Цомог гарсны дараа The Beatles дахин нэг цомог болох Let It Be-г гаргасан ч Abbey Road нь тэдний хамгийн сүүлд бичүүлсэн студийн цомог хэвээр үлджээ. Иймээс 1969 оны энэ бүтээлийг хамтлагийн студийн замналын төгсгөлийн цэг гэж үздэг.

















































