
Өчигдөр цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт нийт 2246 гомдол, мэдээлэл бүртгэгджээ. Бүртгэгдсэн мэдээллээс 709 нь зөрчлийн шинжтэй, харин 116 нь гэмт хэргийн шинжтэй дуудлага байсан бөгөөд шуурхай ажиллагааны хүрээнд гурван хэрэг илрүүлж, өмнө нь үйлдэгдсэн 159 хэргийг нөхөн илрүүлсэн байна. Тодруулбал, хүүхэд болон гэр бүлийн хүчирхийллийн 72 дуудлага, 15 хулгайлах хэрэг, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил илэрч, 124 хүнийг эрүүлжүүлжээ.




























































