
Махны үнэ өсчээ
Өнгөрсөн баасан гарагийн байдлаар томоохон худалдааны төвүүдэд нэг кг хонины /ястай/ мах дунджаар 7580 төгрөг, хонины цул мах 7450 төгрөг, үхрийн /ястай/ мах 8350 төгрөг, үхрийн цул мах 9840 төгрөг, адууны мах 6660 төгрөг, ямааны мах 5650 төгрөгийн үнэтэйгээр худалдаалагдаж байна.
Түүнчлэн хонины ястай махны үнэ өмнөх сарынхаас 8.9 хувь, үхрийн ястай мах 7.0 хувь, үхрийн цул мах 7.2 хувь, адууны мах 9.4 хувь, ямааны мах 8.9 хувиар өссөн бол өмнөх 7 хоногийнхоос хонины ястай махны үнэ 2.3 хувь, үхрийн ястай мах 4.2 хувь, үхрийн цул мах 2.6 хувь, адууны мах 1.5 хувь, ямааны мах 0.9 хувиар тус тус өсчээ.
Гурил будааны тогтвортой байна
Энэ сарын 8-ны байдлаар дээдийн дээд зэргийн савласан гурилын үнэ өмнөх сарынхаас 1.3 хувь, дээд зэргийн савласан гурил 2.7 хувь, 1-р зэргийн задгай гурил 1.3 хувиар өсч, 2-р зэргийн гурилын үнэ өөрчлөлтгүй байна. Өмнөх 7 хоногийнхоос дээд зэргийн савласан гурилын үнэ 0.4 хувиар өсч, бусад гурилын үнэ өөрчлөлтгүй байлаа. Мөн элсэн чихрийн үнэ өмнөх сарынхаас болон өмнөх 7 хоногийнхоос өөрчлөлтгүй байгаа бол цагаан будааны үнэ өмнөх сарынхаас болон өмнөх 7 хоногийнхоос өөрчлөлтгүй байна
Сэтгэгдэл (2)