Өнөөдөр Монголын үйлдвэрчний эвлэлийн хорооныхон сэтгүүлчдэд мэдээлэл
өглөө. Тус хорооноос Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хууль болон
ҮЭ-ээс оруулах заалтуудын тухай ярьсан юм. Тэд эрүүл мэндийн даатгалын
Үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнд даатгуулагчийг төлөөлж гурван хүн орох
ёстой. Тодруулбал, даатгуулагчийг төлөөлөх чадавх бүхий улсын хэмжээний
бүтэцтэй, гурван талт улсын хэлэлцээрт орох эрхтэй ҮЭ-ийн гурван хүн
байх шаардлагатай гэж тэд үзэж буй аж. МҮЭХ-ынхон өөрийн хорооны
гишүүдийг оруулснаар хуулийн явц болон иргэнийг төлөөлж ажиллах нь илүү
болно гэж үзэж байгаа юм.Энэ долоо хоногт иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн хэлэлцүүлгийг байнгын хороогоор хийнэ. Гэтэл эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлд Монголын үйлдвэрчний эвлэлийн төлөөллийг оролцуулахгүй гэж буйд ҮЭ-ийнхэн дургүйцэж байгаа юм байна.
Мөн Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн хэлэлцүүлгийн явц, УИХ-ын гишүүдийн байр сууриас ажиглалт хийхэд даатгуулагчийн төлөөлөл нь хаанаас сонгогдох нь тодорхой бус, бүрхэг байгааг МҮЭ-ийн холбоо тодорхой болгох шаардлагатай гэж үзэж байгаа юм байна.
МҮЭ-ийн холбоо нь хөдөлмөр эрхэлж буй 450 мянган хүн, болон ахмад настнууд, бусад төлөөллийн хүмүүсийн эрх ашийг олон жил хамгаалан ажиллаж байгаа хамгийн том олон нийтийн байгууллага тул Иргэний Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнд зайлшгүй орж ажиллах ёстой. Иймд ЭМД-ын тухай хуулинд “Даатгуулагчдыг төлөөлж Үйлдэвчний эвлэлийг төлөөлсөн 3 хүн байх ёстой гэж Монголын үйлдвэрчний эвлэлийн ерөнхийлөгч Х.Амгаланбаатар хэлэв.
Т.Хулан




















































