
Ингэхдээ 53 малчныг улсын сайн малчин, нэг аж ахуй нэгжийг тэргүүний ферм, есөн аж ахуй нэгжийг тэргүүний тариаланч хамт олон, 15 иргэнийг тэргүүний тариаланчаар шалгаруулсан юм. Тэгвэл тэд шагналаа цагаан сараас өмнө Улаанбаатар хотод цуглан авах юм байна. Одоогоор шагнал гардуулах өдрийг товлоогүй аж.
Өмнө нь тухайн аймаг дүүргээс сонгогдсон гишүүд болон сайд нар хотонд нь очиж шагналыг нь гардуулдаг байсныг өнгөрсөн жилээс болиулж нийслэлд нэгдсэн журмаар олгодог болжээ.