
Дархан-Уул аймгийнхан архины эсрэг нэгдэцгээж байна. Тодруулбал, хувиараа хөдөлмөр эрхэлдэг долоон залуу нэгдэж “Бид гэрэлт ирээдүйн төлөө хамтдаа” ТББ-ыг байгуулж архины эсрэг үйл ажиллагаа явуулж байгаа юм байна. Тэд эхний ээлжинд архинаас гарах чин хүсэлтэй иргэдийг тусгай сургалтанд хамруулж, сэтгэл заслийн эмчилгээ хийж байгаа аж. Ингэснээр архинд донтсон, архитай багагүй хугацаанд “нөхөрлөсөн” иргэдийг нийгэмшүүлэх тал дээр дорвитой ажил хийгдэж байгааг тус ТББ-ын тэргүүн Н.Дашцэрэн онцоллоо.
Юутай ч тэд өнөөдөр Орхон аймгийг зорьж “Архигүй цагаан сар” тэмдэглэх уриалгаа хүргэхээр хөдөллөө. Харин өчигдөр эдгээр залуус дээр УИХ-ын гишүүн С.Ганбаатар, Х.Болорчулуун, Ц.Даваасүрэн нар очиж, энэхүү үйл ажиллагааг нь бүх талаар дэмжиж ажиллахаа мэдэгджээ.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (3)