
Тэрээр залуучууд архи их ууж байгаад санаа нь зовнин ийм санаачилга гаргасан хэмээх тайлбарлаж байгаа бөгөөд удахгүй үүнийгээ ажил хэрэг болгох юм гэнэ.
Түүний санаачилгыг сонссон зарим нь түүнийг ганданд суудаг болоо юу? хэмээн шоолж байгаа бол хориглох хориг нь ихсээд байвал ардчилсан улс гэдэг утгаа алдана хэмээн эсэргүүцэх хүмүүс ч олон байна.
Тэгээд ч сар бүрийн нэгэнд архи худалддаггүй хууль цаасан дээр хэрэгжиж эхлээд багагүй хугацаа өнгөрсөн энэ үед түүний энэхүү санаачилга бүтэх эсэх нь бас л эргэлзээтэй юм.
Сэтгэгдэл (7)