
Үндэсний үйлдвэр эрхлэгчдээ дэмжих, тэдний бараа бүтээгдэхүүнийг зах зээлд таниулах зорилготой тус үзэсгэлэн худалдааг жил бүрийн сар шинийн өмнө зохион байгуулдаг уламжлалтай билээ. Мөн жижиг дунд бизнес эрхлэгчид бараа бүтээгдэхүүнээ үйлдвэрийн үнээр нь худалдаалахаас гадна хөдөө орон нутгаас ирсэн малчид төрөл бүрийн цагаан идээгээ зэх зээлийн үнээр нь борлуулах юм.
Хөдөлмөрийн яамнаас ҮХААЯ-тай хамтран Монгол улсын Засгийн газрын ивээл дор зохион байгуулдаг тус үзэсгэлэн худалдаа “Мишээл Экспо” төв болон “Дүнжингарав” худалдааны төв гэх хоёр томоохон цэгээс иргэдэд үйлчилнэ. “Мишээл Экспо” төвд энэ сарын 14-24-ны хооронд харин “Дүнжингарав” худалдааны төвд энэ сарын 14-30-ны өдрүүдийг дуустал үргэлжилнэ.