Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн С.Нямжав, Улсын Дээд шүүхийн шүүгч Т.Уранцэцэг, Б.Цогт, Д.Ганзориг нар Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүх, Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1, 2 дугаар шүүхүүдийн шүүгч, ажилтнуудтай 2014 оны 1 дүгээр сарын 13-17-ны өдрүүдэд уулзалт-ярилцлага зохион байгуулж байна.Дээд шүүхийн шүүгчид тухайн шүүхүүдээр орж, ажил байдалтай нь танилцан, Шүүхийн тухай багц хуулийн хүрээнд шинэ зохион байгуулалтад шилжсэнтэй холбоотойгоор үйл ажиллагаа явуулахад учирч буй хүндрэл бэрхшээлийн талаар ярилцаж, санал бодлыг нь сонсож байгаа аж. Түүнчлэн Улсын Дээд шүүхээс баримталж буй бодлого чиглэлийн талаар шүүгч, ажилтнуудад танилцуулж байгаа юм байна.
Д.Ундрах /24tsag.mn/



















































