Монголчууд эх орондоо анх удаа автобус үйлдвэрлэжээ. Тус ажлыг “Эко бус” ХХК-ийнхан гүйцэтгэсэн бөгөөд өнөөдөр 11.00 цагт автобусны үйлдвэрийнхээ нээлтийг хийх гэж байна. Тус үйлдвэр Монголын анхны автобусны үйлдвэр гэдгээрээ түүхэн бас онцлогтой юм. Нээлтийн үйл ажиллагаа нэгдүгээр хорооллын Номин хотхонд байрлах “Эко бус” ХХК-ийн байранд болно. Өнөөдрийн байдлаар автобусны үйлдвэрт J-800 загварын дараачийн цуврал болох J-800T маркийн Евро-4 хөдөлгүүрийн стандартай, намхан шалтай, портал тэнхлэгтэй автобус үйлдвэрлэжээ. Нийтийн тээврийн салбарт шинэ технологи нэвтрүүлж, үйлчилгээний шинэ жишиг стандартыг тогтоож чадахуйц энэхүү автобус нь нийслэлийн нийтийн тээвэрт хэрэглэж буй автобуснаас олон давуу талтай. Мөн Монгол орны уур амьсгалын нөхцөлд нийцсэнээрээ онцлогтой аж.
Т.Хулан



















































