
Орон сууц авсан иргэдийн тоо нэмэгдээд 17 мянга гаруй иргэн зөвхөн найман хувийн хүүтэй орон сууцны зээлд хамрагдаад байгаа гэсэн мэдээлэл байгаа юм. Тэгэхээр энэ жил татварын хөнгөлөлтөд хамрагдах иргэдийн тоо өсөх хандлагатай байгааг албаныхан хэлж байна. Хөнгөлөлт чөлөөлөлтөд хамрагдаж байгаа иргэдийн тоо жилээс жилд 10-аад мянга орчмоор нэмэгддэг гэдгийг тэд онцоллоо. Энэ жил ипотекийн зээл гарсны дагуу орон сууцны чөлөөлөлт эдэлж байгаа иргэдийн тоо нэлээд нэмэгдсэн бөгөөд иргэд чөлөөлөлтөд хамрагдахыг хүсвэл өөрийн харьяаллын татварын албанд материалаа бүрдүүлээд тайлангийн хамт өгөх ёстой аж. Энэ хугацаа нь 2014 оны хоёрдугаар сарын 15-ныг дуустал гэнэ. Татварын албад энэ сарын нэгнээс материалыг авч эхэлсэн байгаа аж.
Д.Дуулим