
2013 онд Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт иргэдээс хамгийн их гомдол,санал ирүүлсэн байгууламжаар Баянгол дүүргийн I хороонд байрлалтай “Богд Ар” хороолол, Эко констракшны барилгууд нэрлэгджээ.
Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас “Богд Ар” хорооллын нийт 17 барилгад шалгалт хийхэд ашиглалт, чанарын шаардлага хангахгүй байгаа зөрчлүүдийн 53 орчим хувийг барилгын дээвэр, 47 хувийг нь цэвэр усны шугам сүлжээ, агаар сэлгэлт, цахилгаан шугам сүлжээний асуудал эзэлсэн байна.Эдгээр барилга байгууламжийн инженерийн шугам сүлжээ, дээврийн засварын
ажилд хэрэглэсэн материалууд нь чанарын шаардлага хангаагүйгээс гадна
тухайн ажлыг гүйцэтгэхдээ технологийн алдаа гаргаснаас ашиглалт,
эдэлгээний хугацаанаас өмнө гэмтэл согог гарсан байжээ.
Д.Дуулим
Сэтгэгдэл (1)