Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ц.Элбэгдорж: Бүтээгчдээ, үйлдвэрлэгчдээ дэмжиж байж Монгол Улс хөгжинө

2014-1-16
0
ЖИРГЭХ

    2014-01-16medee_bigМонголд анх удаа “Экобус” ХХК автомашины үйлдвэр байгуулж байгаль орчинд ээлтэй Евро-4 стандарт бүхий том оврын автобус үйлдвэрлэж эхэллээ. Тус үйлдвэрийн нээлт өнөөдөр болов. “Экобус” ХХК-г “Номин Холдинг” ХХК-ийн хөрөнгө оруулалтаар байгуулжээ. Уг автомашины үйлдвэрт үндэсний стандартын шаардлага хангасан Евро-4 стандартын байгаль орчинд ээлтэй J-800 цувралын эко дизель хөдөлгүүртэй утаагүй автобусыг үйлдвэрлэж эхлээд байна. Автобусны урд хаалганы хэсэгт төлбөрийн цахим карт унших боломжийг шийдэж өгчээ. Үйлдвэр жилдээ 120 ширхэг автобус үйлдвэрлэх хүчин чадалтай юм байна.

“Экобус” ХХК-ийн автомашины үйлдвэрийн нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхийлөгчийн зөвлөх Л.Эрхэмбаяр нар оролцлоо.

Автомашины үйлдвэрийн нээлтэд зориулж Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэлсэн үгэндээ “Би ойрын хэдэн жил мундаг ажил хийсэн дүр эсгэж тууз хайчилсангүй. Харин энэ үйлдвэрийн нээлтэд ирье гэж бодож ирлээ. Яагаад ингэж бодсон бэ гэвэл монголчууд өөрсдөө үйлдвэрлэж байж, хийж бүтээж байгаа хүмүүсээ дэмжиж байж хөгжилд хүрнэ. Энэ бол эцсийн үнэн юм.

Бид хувцас хунар, идэж уухаасаа авахуулаад хэрэглэдэг бүх зүйлээ гаднаас авна гэсэн сэтгэхүйтэй байсан. Гэтэл Монголдоо үйлдвэрлэх, Монголдоо угсрах боломж байгаа юм. Энд нэг зүйлийг хэлэхэд дэлхийн өндөр нэр хүндтэй автомашины үйлдвэрүүд эхлэхдээ үүнээс багаар, зүгээр л гаражид, хоёр гурван хүнтэй ажлаа эхэлж байсан байдаг. Тэгээд дэлхийн брэнд болтлоо цаашаа явсан байдаг юм. Өнөөдрийн энэ түвшин, автобусыг үйлдвэрлээд, угсраад гаргаж байгаа байдлыг үзэхэд монголчуудад наад зах нь хот суурин газраа явах автобусыг хэд хэдэн төрлөөр нь угсарч үйлвэрлэх боломж байгаа юм.

Энд би нэг сайхан мэдээ дуулгахад нэг газар ийм автобус угсарна гэдэг бол цаанаа маш олон ажлын байрыг бий болгож байдаг. Энэ автобусанд орох дулаалга, шил, цонх гээд ажлын байрууд гарч ирнэ. Миний авч байгаа мэдээллээр ирэх жил энэ автобусыг үйлдвэрлэх, угсрахад Монголын 20-иод үйлдвэр оролцох юм байна. Бид шилийг нь хийдэг болчихно. Бидэнд мотороос бусдыг нь хийх боломж байгаа. Төмрийнхөө нөөцийг ашиглаад сайн чанарын төмөр эндээ гаргаж чадах юм бол, сайн чанарын хуванцар, хатуу материал гаргаж чадах юм бол энэ автобусны өчүүхэн бага, үнэхээр шаардлагатай хэсгийг л гаднаас аваад бусдыг нь бүгдийг дотооддоо үйлдвэрлэх боломж байна. Ингэж Монголын үйлдвэрлэл цаашаа явах юм.

Хэдэн жилийн өмнө Цахилгаан тээвэр компани троллейбус үйлдвэрлэж байна гэж ярьдаг байсан. Яг иймэрхүү маягаар бидний үйл ажиллагаа шат шатаар цаашаа ахиж явах ёстой. Машин үйлдвэрлэлийн салбарт өнөөдөр гараагаа эхэлж байгаа, тодорхой хэмжээгээр угсралт явуулах гэж оролдож байгаа цөөн тооны компани гарч ирж байна. Эдгээр компаниуд чанар, үр ашгаараа уралдаад гарч ирэх юм бол бид нэмүү өртөг шингэсэн автобус, машиныг гаднаас өндөр үнээр худалдаж авдаг биш, эх нутагтаа үйлдвэрлээд нийлүүлэхэд өрсөлдөх чадвартай болно. Энэ боломжийг бид Монголын төрийн бодлогоор дэмжих ёстой.

Саяхан би Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүдтэй ярьж байсан. Одоо бол бид гаднаас оруулж ирж байгаа том оврын автобусыг татвараас чөлөөлж өгч байгаа. Тэгвэл автобус угсрахад шаардлагатай, гаднаас оруулж ирж байгаа тоног төхөөрөмжийг татвараас чөлөөлөөд өгөх юм бол дотооддоо үйлдвэрлэж байгаа автобусны үнэ өрсөлдөх чадвартай болж гарч ирэх юм. Монголд өөрийн хийсэн МОНЭЛ компьютерийг аль 1990 онд угсарч байсан. Одоо өөрийн хийсэн, Монголдоо угсарсан цахилгаан бараа, техник хэрэгслийг хэрэглэх боломж бүрдэж байгаа юм. Үүнийг төрийн бодлогын зүгээс, Ерөнхийлөгч нь, Ерөнхий сайд нь, Засгийн газар нь, УИХ нь, ард нийтээрээ, бүгдээрээ дэмжих шаардлагатай. Энэ дэмжлэгийг харуулж, ийм дэмжлэг байх ёстой гэдгийг үзүүлэх гэж өнөөдөр би энд ирээд байна.

Бид бүтээгчдээ дэмжиж байж, үйлдвэрлэгчдээ дэмжиж байж л Монгол Улс хөгжинө. Сайн сайхан зам дээр гарна гэж бодож байна. Дотооддоо юмаа үйлдвэрлээд дотоодынхоо хэрэгцээг хангая. Болж өгвөл экспортод гаргая. Гаднаас хүний хийсэн юмыг худалдаж авахад хамаг валют, хамаг улсынхаа баялгийг зардгаа больё. Энэ үйлдвэр үүнийг гаргаж, үзүүлж байгаа анхны эхлэл болж гарч ирж байгаа нь бүр сайн. Манай инженерүүд үүнд оролцоод, гаргаж байгаа утаа, гаргадаг хорт бодис нь гаднаас оруулж ирж байгаа бусад автобуснаас бага байхаар зохион байгуулж байгаа бол бүр сайн. Монголын өвлийн хүйтэн, замын түгжрэл хүнд шүү дээ. Энэ бүхэнд нийцсэн шатахуун бага зарцуулдаг, гаргадаг  хог хаягдал нь бага байдаг талаас нь авч үзвэл зүгээр. Дараа нь автобусны засвар үйлчилгээг Монголдоо хийх боломжтой болно гэж бодож байгаа. Ямар нэг эвдрэл, хүндрэл үүснэ гэж бодоход Монголдоо засварлаад явах боломж бүрдэх юм. Энэ боломж бүхнийг бид дэмжих ёстой.

Ийм санаачилга гаргаж, ийм үйлвэрлэл, ийм бүтээн байгуулалт хийж байгаа хүн бүхнийг, аж ахуйн нэгж бүхнийг Монголын төр, ард түмэн, татвар төлөгчид, жирийн иргэд бүгдээрээ дэмжих ёстой гэдгийг энд би хэлэх гэсэн юм. Саяхан Засгийн газраас сайхан шийдвэр гарсан. Монголын төрийн нэрээр, Засгийн газрын нэрээр авч байгаа янз бүрийн зээл, босгож байгаа бонд бүхнийг үйлдвэрлэлд зориулъя гэсэн. Удахгүй УИХ-аар Өрийн удирдлагын тухай хууль хэлэлцэнэ. Оруулж ирж байгаа зээл, мөнгөө юунд зарцуулах юм бэ гэдгээ тохирч авъя гэж байгаа юм. Бид аль жилийн өмнө л ҮАБЗ дээр ярьж шийдсэн. УИХ энэ асуудлыг завсарлахаасаа өмнө ярих байх гэж найдаж байгаа.

Миний ганцхан шаардаж байгаа шаардлага бол олон улсын хэмжээнд хүрсэн,  банкнаас, санхүүгээс хүлээн зөвшөөрөгдсөн, ТЭЗҮ нь бүрэн гарсан, ашигтай гэдэг нь ойлгомжтой байгаа ийм үйлвэрлэлийг дэмжихэд л Монголын Засгийн газар авч байгаа бондоо, зээл, хөнгөлөлттэй мөнгөө аж ахуйн нэгжүүдэд өгөх хэрэгтэй. Үндэснийхээ аж ахуйн нэгжүүдийг дэмжих хэрэгтэй. Цаашдаа янз бүрийн нэрээр тэр бондыг нэрлэх шаардлагагүй. Сая Засгийн газраас шийдвэр гарсан. Одоо “Чингис”, “Самуурай” гэж нэрлэхгүй. Үйлдвэрийг дэмжих, үйлдвэржилтийн бонд гэдэг нэртэй болж байгаа. Тэр мөнгийг цаашдаа зөвхөн үйлдвэр, үйлдвэрлэлд оруулах хөрөнгө оруулалт, баялаг бүтээж байгаа зүйлд л зарцуулъя. Төрийн нэрээр, ард түмний нэрээр л авч байгаа, ард түмэн эргэж төлөх л мөнгө шүү дээ. Иймэрхүү байдлаар манай улсын бодлого, төр, засгийн бодлого зөв болж явах юм бол Монгол Улс хөгжиж дэвжихэд бэлэн байна.

Ингээд энэ үйл ажиллагаанд оролцсон нийт хамт олон, энэ санаачлагыг гаргаж байгаа аж ахуйн нэгж, үүн дээр ажиллаж байгаа манай залуучууд, гаднын мэргэжилтнүүд, энэ бүхнийг бий болгоход оролцсон та бүхэнд баяр хүргэе. Та бүхний алтан шар зам, ажил үйлс өөдрөг байх болтугай. Та бүхэнтэй Монголын төр байнга хамт байх болно гэдгийг хэлье. Баярлалаа” гэв.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Монгол хүн (103.26.194.234)
    Сайхан хэлжээ.Даан ч оройтож хэлсэн байна.Гэхдээ бас ч яахав 23 жил идээд, уугаад,доороо хий эргэсэн дугуй одоо л нэг урагшлах нь дээ.Харин өрсөлдөж байна гээд нэгнийгээ битгий татаад унагачихаасаа,хөгжлөө гээд дураараа үнээ нэмээд ард түмнээ битгий шулаасаа ХҮНИЙ НОМТОЙ л амьдрахсан бүгдээрээ. Та нартаа амжилт хүсэе.
    2014 оны 01 сарын 19 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    12 цаг 2 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    12 цаг 28 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    12 цаг 29 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    13 цаг 32 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    14 цаг 10 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    14 цаг 27 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    14 цаг 47 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    14 цаг 50 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    15 цаг 51 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    16 цаг 2 мин
  • Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
    16 цаг 55 мин
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
    16 цаг 58 мин
  • “УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
    17 цаг 15 мин
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
    17 цаг 59 мин
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
    18 цаг 46 мин
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
    19 цаг 1 мин
  • Шадар сайд Н.Номтойбаярын ширээний нүдэнд юу байгаа вэ?!
    19 цаг 42 мин
  • УИХ-ын гишүүн Х.Болормаа “Нээлттэй парламент” танхимд хоёр дахь удаагаа ажиллав
    20 цаг 6 мин
  • Монгол, Вьетнамын Засгийн газар хоорондын комиссын 20 дугаар хуралдаан боллоо
    20 цаг 9 мин
  • Шотландын Лох-Несс нуурт 500 жилийн дараа минжнүүд эргэн нутагшжээ
    20 цаг 15 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • Улаанбаатарт өдөртөө 3-5 хэм хүйтэн байна
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Этгээд хоригтой 24 улс
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Зос уулын орд зоосны нүхээр гоожоод дуусах вий!
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Монголд тоглолтоо хийх HWASA-гийн заавал сонсох шилдэг 10 дуу
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • "The MongolZ" өнөөдөр "IEM Beijing" тэмцээний шигшээд шалгарахын төлөө өрсөлдөнө
24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК