Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар нь шинээр ашиглалтанд орсон орон сууцны барилгын талбай, м2 нь өмчлөх эрхийн гэрчилгээ, гэрээнд заасан хэмжээнд хүрэхгүй байгаа талаарх хяналт шалгалтын ажлыг өнгөрсөн 12 сараас хийж байна. Нэр бүхий барилгын гүйцэтгэгч компаниуд ашиглалтанд хүлээн авч буй орон сууцны барилгын талбайн хэмжээг дутуу тооцон иргэдийг хохироож байгааг олж тогтоолоо.Тус хяналт шалгалтын дагуу иргэдийн өргөдөл гомдлыг барагдуулж байгаа тухай мэдээллийг долоо хоног бүр олон нийтэд өгч байгаа ч хохирсон иргэдийн тоо буурахгүй улам ч ихээр өсөх хандлагатай байна.
Иймээс нийт иргэддээ шинээр баригдсан орон сууц худалдан авч байгаа бол орон сууцны талбайн хэмжээг тооцох “MNS 6058:2009” Монгол Улсын стандартыг баримталсан хэмжээг хийлгэн гэрээнд тусгуулах, мөн орон сууцныхаа түлхүүрээ хүлээн авахын өмнө хэмжилт хийлгэхийг анхааруулж байна.
Д.Ундрах /24tsag.mn/




















































Сэтгэгдэл (1)