
Нэг үеэ бодоход манай улсын иргэд монгол үйлдвэрлэлээ дэмжиж, монголчуудынхаа урласан зүйлийг хэрэглэдэг болоод байгаа. Тиймээс ч ямар нэг баяр наадам тэр дундаа сар шинээр үндэсний үйлдвэрлэгч компани, аж ахуй нэгжүүд өөрсдийн бүтээлүүдээрээ үзэсгэлэн гаргадаг. Тэгвэл үндэсний үйлдвэрлэгчид монгол дээлний загвартай өвлийн курткийг хүртэл урласан нь олны сонирхолыг татаад байна. Үнэ нь мэдэгдэхүйц өндөр үнэтэй ч өвлийн улиралд өдөр тутам ч хэрэглэж болох уг дээлийг сонирхох хүмүүс цөөнгүй байна. Түүнчлэн хүмүүсийн сонирхолыг татаад байгаа бас нэг зүйл бол бууз хэлбэртэй түлхүүр, утасны оосор. Үндэсний хоол болсон буузны хэлбэр дүрстэй түлхүүрний оосрыг хүртэл үндэсний үйлдвэрлэгчид маань урлаж чаджээ.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (4)