Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ажилчдаа үндэслэлгүй халсан удирдлагууд халааснаасаа мөнгө гаргадаг болно

2014-1-18
0
ЖИРГЭХ
Хууль бус томилгоо, бүтцийн өөрчлөлт зэргээс  шалтгаалж хүмүүс ажлаасаа үндэслэлгүйгээр халагддаг. Тэгвэл халагдсан иргэд өдгөө хууль зүйн зөвлөгөө, өмгөөлөл ихээр авч, шүүхийн байгууллагад хандах нь олширчээ.
дээд шүүх.1    Хууль бус томилгоо, бүтцийн өөрчлөлт зэргээс  шалтгаалж хүмүүс ажлаасаа үндэслэлгүйгээр халагддаг. Тэгвэл халагдсан иргэд өдгөө хууль зүйн зөвлөгөө, өмгөөлөл ихээр авч, шүүхийн байгууллагад хандах нь олширчээ.  Учир нь ажлаас халж буй ажил олгогчид тухайн ажилтанг хөдөлмөрийн хуулинд заагаагүйгээр буюу хууль бусаар халдаг учир халагдсан ажилтан шүүхэд хандахад ялах нь их байдгийг албаныхан хэлж байна. Харамсалтай нь ялаад ажилдаа ороход магадгүй зарим нэг хүндрэл, дарамт шахалт гарах эрсдэлтэй байдаг нь нууц биш юм.

Ер нь байгууллага, аж ахуй нэгжүүдийн удирдах ажилтнууд хөдөлмөрийн хуулиа сайн судлаагүйгээс иргэдийг хохироох үзэгдэл байнга шахуу гардаг аж. Тэр дундаа сонгуулийн үеэр, улс төрийн томилгооны үеэр иргэдийг ажлаас нь үндэслэлгүй халж оронд нь өөр хэн нэгэн этгээдийг томилох тохиолдол гарсаар байдгийг хууль, шүүхийнхэн дуу нэгтэйгээр хэлж байгаа юм.

Тэгэхээр албан тушаалын томилгоо, сонгуулийн үеэр төрийн албаныхны халаа сэлгээ их байдаг гэдэг дээр иргэд маань дүн шинжилгээ хийх цаг хэдийнэ болжээ. Тиймээс ямарваа байгууллагад ажиллаж байгаа хэн ч байсан хөдөлмөрийн тухай хуулиа судалж, адаглаад хөдөлмөрийн гэрээнийхээ нэг хувийг өөртэй хадгалж байх шаардлагатай юм.

 Цөөхөн хэдэн тоо баримт дурдахад л Дээд шүүх 9 жилийн хугацаанд төрийн албанаас үндэслэлгүй халагдсан гэсэн нэхэмжлэлтэй нийт 308 хэргийг хяналтын шатны журмаар хянан шийдвэрлэснээс 68 хувьд нь буюу 210 хүний нэхэмжлэлийг хангаж, ажилд нь эгүүлэн тогтоох шийдвэр гаргаж, зөрчигдсөн эрхийг нь хамгаалж ажилласан байдаг.

Харин ажлаас үндэслэлгүй халагдсан эдгээр хүмүүсийн зарим нь л ажилгүй байсан хугацааны нөхөн олговор авах нэхэмжлэлийн шаардлагыг дахин шүүхэд гаргасан аж. Улмаар шүүхээс 101 хүнд нийт 209 сая 101 365 төгрөгийг төсвөөс гаргуулж, олгуулахаар шийдвэрлэжээ.

Ийн иргэдийн ажилгүй байсны нөхөн олговрыг буцаан олгодог ч тухайн ажил олгогчийн халааснаас тус мөнгийг гаргадаггүй нь учир дутагдалтай гэдгийг албаныхан хэлж байна. Тиймээс ажлаас ажилчдаа үндэслэлгүй халдаг удирдлагуудаас нь ажилгүй байсан хугацааны нөхөн олговрыг олгуулж байх нь чухал юм.

Цаашид төрийн албан хаагчийг ажлаас үндэслэлгүй халсан тохиолдолд ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөх олговрыг төрийн байгууллагаас буюу төсвөөс гаргахаар хуульд заасныг өөрчилж, хууль бусаар төрийн албан хаагчийг ажлаас халсан албан тушаалтнаас гаргуулж байх эрх зүйн зохицуулалтыг холбогдох хуулиудад оруулах шаардлагатай байгааг албаныхан хэлж байна. Энэ санаачлага удахгүй хэрэгжинэ гэдэгтэй иргэд ч итгэлтэй байна.

Төрийн байгууллагынхны хууль бус халаа сэлгээ, ажлын  байрнаасаа шалтгаангүйгээр хөөгдөх зэрэг асуудлаар цуврал материал хүргэх болно.
Д.Ундрах /24tsag.mn/
0
ЖИРГЭХ
Санал болгох
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Зочин (203.169.54.13)
    Болж байна ш дээ.
    2014 оны 01 сарын 21 | Хариулах
  • Зочин (203.169.54.13)
    Маш зөв ш дээ. Хурдан хэрэгжээсэй
    2014 оны 01 сарын 20 | Хариулах
  • Зочин (103.23.51.4)
    yg zov ajlaas halj bgaa humuusiin karmaanaas mongo gargaad ehelvel shal oor iz zov zuil devshuuljee
    2014 оны 01 сарын 18 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    11 цаг 52 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    12 цаг 18 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    12 цаг 19 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    13 цаг 22 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    14 цаг 0 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    14 цаг 17 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    14 цаг 37 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    14 цаг 40 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    15 цаг 41 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    15 цаг 52 мин
  • Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
    16 цаг 45 мин
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
    16 цаг 48 мин
  • “УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
    17 цаг 5 мин
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
    17 цаг 49 мин
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
    18 цаг 36 мин
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
    18 цаг 51 мин
  • Шадар сайд Н.Номтойбаярын ширээний нүдэнд юу байгаа вэ?!
    19 цаг 32 мин
  • УИХ-ын гишүүн Х.Болормаа “Нээлттэй парламент” танхимд хоёр дахь удаагаа ажиллав
    19 цаг 56 мин
  • Монгол, Вьетнамын Засгийн газар хоорондын комиссын 20 дугаар хуралдаан боллоо
    19 цаг 59 мин
  • Шотландын Лох-Несс нуурт 500 жилийн дараа минжнүүд эргэн нутагшжээ
    20 цаг 5 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • Улаанбаатарт өдөртөө 3-5 хэм хүйтэн байна
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Этгээд хоригтой 24 улс
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Зос уулын орд зоосны нүхээр гоожоод дуусах вий!
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Монголд тоглолтоо хийх HWASA-гийн заавал сонсох шилдэг 10 дуу
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • "The MongolZ" өнөөдөр "IEM Beijing" тэмцээний шигшээд шалгарахын төлөө өрсөлдөнө
24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК