У

Улсын төсвийн хөрөнгөөр судалж тогтоосон газрын доорх усны нөөцийн хайгуул, судалгааны ажлын зардлыг эгүүлэн төлүүлэх журам баталлаа. Тус төлбөрийг жил бүр улсын төсвийн бүрдүүлэлтийн тооцоонд тусгаж байх юм. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан боловсруулсан Төрийн аж ахуйн үйл ажиллагааг хязгаарлах тухай хуулийн төслийг хэлэлцээд зарчмын хувьд дэмжиж, төсөл санаачлагчид уламжлахаар тогтлоо. Төрийн өмчит үйлдвэрийн газар, төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компани шинээр үүсгэн байгуулах, өөрчлөн байгуулах хэлбэрээр нэмж байгуулах, түүнчлэн хувийн хэвшилтэй хамтран байгуулсан төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд шинээр компани үүсгэх, эсхүл хувьцааг нь худалдан авах, өрийг хувьцаагаар солих замаар охин болон хараат компани бий болгох тохиолдлыг энэ хууль батлагдан дагаж мөрдөх хүртэл хориглохоор хуулийн төсөлд заажээ.