
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч нийслэлийн хэмжээнд цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицеруудын бүртгэлийг энэ сарын 6-20-ны өдрүүдэд зохион байгуулах тухай захирамж гаргасан. Захирамжийн дагуу дүүрэг, хороодод цэргийн бүртгэлийг өчигдөр, өнөөдөр дүүрэг хороодод зохион байгуулж байна.
Бүртгэл маргааш дуусах бөгөөд цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицеруудын бүртгэлд хамрагдаж амжаагүй иргэд өнөөдөр 20.00 цагаас өмнө хорооныхоо байранд очиж бүртгүүлэх боломжтой юм байна.
Т.Энхэлээ