
Дэлхийн 170 гаруй оронд сайн дурынхан Донорын цусаа бэлэглэх үйл
ажиллагааг нэгэн зэрэг зохион байгуулж байна. Энэхүү арга хэмжээнд манай улс ч мөн нэгджээ. Цусаа бэлэглэх үйл ажиллагаа өнөөдөр 11:00 цагт Цус сэлбэлт, судлалын үндэсний төвд эхлэсэн бөгөөд одоог хүртэл үргэлжилсээр байна. Тус донорын үйл
ажиллагаанд оролцохыг хүссэн хүн бүрт нээлттэй бөгөөд иргэдийг сайн дураараа уг буяны үйл ажиллагаанд оролцохыг тус үйл ажиллагааг зохион байгуулж буй газраас уриаллаа.
Т.Энхэлээ