Гэр хорооллын дахин төлөвлөлтийн 2 дахь хэсгийн байршлыг нийслэлийн ИТХ-ын 2013 оны 12/43 тогтоолоор баталсны дагуу төслийн удирдах хороо эхний шалгуур хангасан 12 компанийг шалгаруулсан юм. Тэдгээр аж ахуйн нэгжүүдийг эцсийн байдлаар шалгаруулахдаа дахин төлөвлөлтийн төсөлд хамрагдаж буй тухайн хэсгийн иргэдээс санал хурааж сонгох бөгөөд өнгөрөгч бямба гарагт 5 хэсгийн 20 блокд төсөл хэрэгжүүлэх компанийг иргэд сонголоо. Санал хураалтад тухайн хэсэгт оршин суух иргэд 36-90 хувийн ирцтэйгээр оролцсон байна.
“Гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны журам”-ын дагуу иргэдийн 50 хувиас дээш саналыг авсан аж ахуйн нэгж төсөл хэрэгжүүлэгчээр шалгарна гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Жич: Гэр хорооллын дахин төлөвлөлтийн 2-р ээлжийн 8 байршлын 5 хэсэгт иргэдийн олонхийн саналыг авч төсөл хэрэгжүүлэгчээр шалгарсан аж ахуйн нэгжүүдийн нэрс болон санал хураалтын дүнгийн талаарх мэдээллийг хүснэгтээр танилцуулж байна.
ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭГЧ КОМПАНИУДИЙН САНАЛ АВАХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ МЭДЭЭ
| № | Байршил | Хэрэгжүүлэгч компани | Блокууд | Ирц | Дэмжсэн |
| 1 | Сүхбаатар дүүргийн 9, 10, 11, 12 дугаар хороо | “Заг” ХХК | Ё1 | 73% | 76% |
| К1 | 83% | 52% | |||
| Е | 90% | 92% | |||
| Л | 72% | 92% | |||
| Ш | 64% | 84% | |||
| 2 | Сүхбаатар дүүрэг 9, 10, 11, 12 | “Асар өргөө” ХХК | А | 62% | 83% |
| Б | 56% | 94% | |||
| Ж | 66% | 81% | |||
| М | 52% | 88% | |||
| О | 55% | 75% | |||
| Ө | 51% | 83% | |||
| 3 | Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо | “Моннис Урбан Девеломент” ХХК | Ё | 44% | 0% |
| Ж | 36% | 0% | |||
| З | 50% | 0% | |||
| И | 54% | 94% | |||
| 4 | Баянзүрх дүүргийн 14 хороо | “Моннис” ХХК | Е | 43% | 0% |
| “Бүрд” констракшн | Д | 60% | 84% | ||
| Г | 74% | 76% | |||
| 5 | Сонгинохайрхан дүүрэг 6-р хороо | “Хера пропертийз” ХХК | Б1 | 71% | 90% |
| В1 | 75% | 94% |



















































