Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Д.Баттулга: Нэг ч хүний амь эрсдэхгүй болсон цагт барилгын осол буурлаа гэж хэлье

2014-1-21
0
ЖИРГЭХ

p18enbvhrs9sa1sej382rob7nn2Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл 2014 оны 1 сарын 20-нд хуралдаж, хуралдаанаар НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2013 оны 75 дугаар тогтоолоор баталсан “Барилга угсралтын үйл ажиллагаанд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагыг хангах асуудлыг зохицуулах нийтлэг журам”-ын хэрэгжилт, барилгын салбарт гарч буй зөрчил, урьдчилан сэргийлэх чиглэлээр хийсэн ажлын талаар холбогдох албаныхан мэдээлэл өглөө.
 
Нийслэлд үйл ажиллагаа явуулж буй барилгын захиалагч байгууллагууд болон гүйцэтгэгч компаниуд, төрийн хууль тогтоомжийг зөрчих, дур зоргоороо авирлах, үл тоомсорлох, хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны наад захын дүрэм, журмыг биелүүлдэггүй байдал хавтгайрч, газар авснаас эрдэнэт хүний амь нас хохирсон осол гарсаар байгаа юм. Тиймээс энэ байдлыг таслан зогсоохын тулд барилгын үйлдвэрлэлийн үйл ажиллагааны талаарх төрийн бодлогыг нийслэлийн нутаг дэвсгэрт хэрэгжүүлэх, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдарч ажиллах нөхцлийг хангах зорилгоор нийслэлийн Засаг даргын А/427 тоот захирамжийн дагуу “Барилга угсралтын үйл ажиллагаанд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудлыг зохицуулах нийтлэг журам” боловсруулж, НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2013 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 75 дугаар тогтоолоор баталсан.

Гэвч барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүд тус журмыг мөрдөж ажиллахгүй байгааг нийслэлийн Цагдаагийн газраас хэллээ. Нийслэлийн Цагдаагийн газрын мэдээгээр, нийслэлийн хэмжээнд баригдаж байгаа барилгууд дээр өнгөрсөн онд  129 гэмт хэрэг бүртгэгджээ. Энэ нь өмнөх онтой харьцуулахад 32 нэгжээр буюу 19.9 хувиар буурсан үзүүлэлт юм байна. Өнгөрсөн онд хөдөлмөр хамгаалал, эрүүл ахуйн журам зөрчигдснөөс 77 гэмт хэрэг бүртгэгдэж,  9 хүн нас барж, 44 хүн бэртэж гэмтжээ.  Барилга угсралтын үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллагууд нь аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан орон тооны ажилтан ажиллуулдаггүй, уг асуудлыг барилгын талбайн  инженерт хариуцуулж цалгардуулдаг, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн арга хэмжээнд зарцуулах хөрөнгийг хуульд заасан хувь хэмжээгээр төсөвлөж, зориулалтын дагуу зарцуулдаггүй, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зааварчилгааг ажилтанд нэр төдий өгч, гарын үсэг зуруулснаар хязгаарладаг, 1,3 метр түүнээс дээш өндөрт байрлаж буй ажлын байранд хамгаалалтын хаалт, хашлага, тор, саравч, шат хийдэггүй гэх мэт зөрчлүүдээс болж барилгын осол гарч байгаа нь тогтоогджээ. Түүнчлэн үйл ажиллагааг нь зогсоох тухай мэргэжлийн байгууллагын албан мэдэгдэл, шаардлага өгсөөр байтал үргэлжлүүлэн ажилладаг, тодорхой үр дүнтэй арга хэмжээ зохион байгуулдаггүй зэрэг ноцтой зөрчил дутагдал гарсаар байгааг цагдаагийн газраас мэдээллээ.

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дарга М.Ням-Очир барилгын салбарт 2013 онд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хяналтаар хийсэн ажлын тухай танилцууллаа. НМХГ-аас журмыг хэрэгжүүлэх, барилгын салбарт гарч буй нийтлэг зөрчлийг арилгуулах, үйлдвэрлэлийн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх зорилгоор барилга угсралтын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж байгууллагуудад хөдөлмөр хамгаалал аюулгүй байдлын холбогдох дүрэм, журам, стандартыг сурталчлах, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, хэрэгжилтийг шалгах гэх мэт ажлыг шат дараатайгаар зохион байгуулан ажиллажээ. Үүний үр дүнд өнгөрсөн онд үйлдвэрлэлийн ослын тоо өмнөх оныхоос 50 гаруй хувиар буурсан  үзүүлэлттэй байна.  Тодруулбал 2012 онд барилгын салбарт нийт 56 осол гарч 29 хүн нас барсан бол 2013 онд 29 осол гарч 14 хүн нас баржээ. Гэхдээ  цаашид Улсын байцаагчийн тавьсан шаардлагыг албадан биелүүлдэг хууль эрх зүйн орчинг бүрдүүлэх зайлшгүй шаардлагатай байгааг онцлож байлаа. Өнгөрсөн онд Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа зөрчснөөс хүний амь насанд хохирол учруулсан 11 байгууллагын барилгын ажлын тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх саналыг улсын байцаагчийн дүгнэлтийн хамт Барилга, хот байгуулалтын яаманд хүргүүлсэн ч одоогоор ямар нэг хариу ирүүлээгүй байна.

Мэдээллийг сонсоод, Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн дарга Д.Баттулга  “Барилгын салбарт гарсан ослын улмаас нас барсан хүний тоо өнгөрсөн оныхтой харьцуулахад 50 гаруй хувиар буурсан гэж байна. Гэхдээ нэг ч хүний амь нас эрсдэхгүй болсон цагт барилгын осол буурлаа гэж үзэх ёстой юм. Тиймээс нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс үйлдвэрийн ослыг бууруулах, хуулийн хэрэгжилтийг хангуулах, мөрдөгдөж байгаа хуулийн заалтуудад өөрчлөлт оруулах, эрх зүйн орчныг сайжруулах санал боловсруулах ажлын хэсэг байгуулж, цаашдаа зөвхөн барилгын осол гэлтгүй Улаанбаатар хотод гарч байгаа үйлдвэрлэлийн ослыг бууруулах, урьдчилан сэргийлэх чиглэлд онцгой анхаарал хандуулж ажиллах шаардлагтай байна” гэлээ. 

НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2013 оны 75 дугаар тогтоолоор баталсан “Барилга угсралтын үйл ажиллагаанд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудлыг зохицуулах нийтлэг журам”-аар нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй барилгын захиалагч, зөвлөх үйлчилгээ эрхлэгч, хөрөнгө оруулагч, барилгын ажил эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээд, барилгын ажилтан, түүнчлэн иргэдийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагыг хангах талаар ямар эрх эдэлж, үүрэг хүлээхийг нарийвчлан тогтоож өгснөөс гадна барилга угсралтын үйл ажиллагаанд оролцогчдын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага хангах талаар хуулиар зохицуулаагүй зарим асуудлыг энэ журмаар зохицуулсан юм гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
0
ЖИРГЭХ
Санал болгох
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    11 цаг 52 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    12 цаг 18 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    12 цаг 19 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    13 цаг 22 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    14 цаг 0 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    14 цаг 17 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    14 цаг 37 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    14 цаг 40 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    15 цаг 41 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    15 цаг 51 мин
  • Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
    16 цаг 45 мин
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
    16 цаг 48 мин
  • “УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
    17 цаг 5 мин
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
    17 цаг 49 мин
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
    18 цаг 36 мин
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
    18 цаг 51 мин
  • Шадар сайд Н.Номтойбаярын ширээний нүдэнд юу байгаа вэ?!
    19 цаг 32 мин
  • УИХ-ын гишүүн Х.Болормаа “Нээлттэй парламент” танхимд хоёр дахь удаагаа ажиллав
    19 цаг 56 мин
  • Монгол, Вьетнамын Засгийн газар хоорондын комиссын 20 дугаар хуралдаан боллоо
    19 цаг 59 мин
  • Шотландын Лох-Несс нуурт 500 жилийн дараа минжнүүд эргэн нутагшжээ
    20 цаг 5 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • Улаанбаатарт өдөртөө 3-5 хэм хүйтэн байна
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Этгээд хоригтой 24 улс
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Зос уулын орд зоосны нүхээр гоожоод дуусах вий!
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Монголд тоглолтоо хийх HWASA-гийн заавал сонсох шилдэг 10 дуу
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • "The MongolZ" өнөөдөр "IEM Beijing" тэмцээний шигшээд шалгарахын төлөө өрсөлдөнө
24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК