
Уулзалтын үеэр өнгөрсөн онуудад тус хэлтсээс хийгдсэн ажлуудын талаар дэлгэрэнгүй танилцуулаад, цаашид шинээр байгуулагдсан сургалтын төвийг түшиглэн 2014 онд хэрхэн хамтран ажиллах талаар санал солилцсон юм.
Уулзалтанд УЕПГ-ын Эрх зүйн туслалцаа, гадаад харилцааны хэлтсийн прокурор Г.Ганчимэг, УЕПГ-ын Эрх зүйн туслалцаа, гадаад харилцааны хэлтсийн ахлах реферант Г.Ууганболор болон Сургалт судалгааны төвийг төлөөлж Сургалт судалгааны төвийн төлөвлөлт хариуцсан хяналтын прокурор Ш.Сүхбат, Сургалтын төвийн менежир Ж.Ичинхорлоо нар байлцлаа.
Д.Ундрах /24tsag.mn/