Монгол Улсын ШУА-ийн Философи, социологи, эрхийн хүрээлэнгээс Монголын нийгмийн өөрчлөлт нэг сэдэвт бүтээлийг шинэ оны өмнө эрхлэн гаргажээ.Уг номонд 1990-ээд оноос хойш Монголын нийгэмд гарсан эрх зүй, философи, улс төр, эдийн засаг, соёл, шинжлэх ухаан, боловсрол, гадаад харилцааны салбарт гарсан томоохон өөрчлөлтүүдийг оруулж, дүн шинжилгээ хийжээ. Номыг зохиоход Монголын шинэ Үндсэн хуулийн эцэг, Хөдөлмөрийн баатар Б.Чимид агсан, академич, эрх зүйч Ж.Амарсанаа, академич, философич Г.Чулуунбаатар зэрэг Монголын нэртэй эрдэмтэн сэхээтнүүд оролцжээ.
Номын "Монгол Улсын Гадаад харилцааны бодлогын өөрчлөлт шинэчлэл" гарчигтай 8 дугаар бүлгийг ГХЯ-ны Бодлого төлөвлөлт, судалгааны газрын зөвлөх, Др.Проф. Г.Төмөрчулуун бичжээ.



















































