Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Цөмийн зэвсгээс ангид байх тухай хуулийн хэрэгжилт хэвийн байна гэж үзжээ

2014-1-21
0
ЖИРГЭХ

    indexАюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Цөмийн зэвсгээс ангид байх тухай Монгол Улсын хууль тогтоомжийн хэрэгжилтийг хэлэлцлээ. Тус байнгын хорооны 2014 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 01 тоот тогтоолоор Цөмийн зэвсгээс ангид байх тухай хууль, уг хууль батлагдсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай УИХ-ын 2000 оны 19 тоот тогтоол болон бусад хууль тогтоомжийн хэрэгжилтийг судлан, санал, дүгнэлт боловсруулан Байнгын хороонд танилцуулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан юм. Ажлын хэсэг боловсруулсан санал, дүгнэлтээ гишүүдэд танилцууллаа.

Цөмийн зэвсгээс ангид байх тухай Монгол Улсын хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах талаар холбогдох байгууллагууд арга хэмжээ авч ажилласан байна гэж ажлын хэсэг дүгнэжээ.

Монгол Улс “Монгол Улсын олон улсын аюулгүй байдал, цөмийн зэвсгээс ангид статус”-ын тухай НҮБ-ын Ерөнхий Ассамблейн тогтоолын заалтуудыг хэрэгжүүлэх талаар НҮБ-ын гишүүн орнуудтай, нэн ялангуяа цөмийн зэвсэгтэй таван гүрэнтэй нягт хамтран ажиллаж иржээ. Үүний үр дүнд 2012 онд цөмийн зэвсэгтэй таван гүрэн манай улсын цөмийн зэвсэггүй бүсийн статусыг хүлээн зөвшөөрч, хүндэтгэхээ мэдэгдэж, түүнийг зөрчихөд чиглэсэн аливаа үйлдэл хийхгүй байхаа зарласан байна.

2013 онд Дэлхийн ирээдүйн төлөө зөвлөл, Олон улсын Парламентын холбоо болон НҮБ-ын Зэвсэг хураах алба дэлхийн II дайнаас хойш энх тайвныг бэхжуулэхэд дөхөм үзүүлсэн зэвсэг хураах талаарх бодлого, үйл ажиллагаанаас Монгол Улсын хууль болон цөмийн зэвсгээс ангид байх төрийн бодлогыг өндрөөр үнэлж, “Хүндэтгэлтэйгээр тэмдэглэх” байранд шалгаруулснаа зарлажээ.

Шинжлэх ухааны академийн Орон орон, геофизикийн судалгааны төв тус улсын нутаг дэвсгэрт байрлаж байгаа цөмийн зэвсгийн туршилтуудыг хянах олон улсын болон АНУ-тай хамтран чичирхийлэлтэд хяналт тавих станцуудын хэвийн үйл ажиллагааг хангаж ажиллаж байгаа юм байна.

Ажлын хэсгээс Цөмийн зэвсгээс ангид байх тухай Монгол Улсын хууль тогтоомжийн хэрэгжилт хэвийн, ноцтой зөрчигдсөн зүйл, заалт үгүй байна гэж дүгнээд, олон улсын өнөөгийн байдал, Олон улсын Парламентын холбооны ассамблейн 120 дугаар тогтоолд нийцүүлэн УИХ-ын 2000 оны 19 тоот тогтоолд өөрчлөлт оруулж, зэвсэг хураах чиглэлээр бусад улстай хамтран ажиллах үүргийг Засгийн газарт өгөх заалт нэмэх нь зүйтэй гэж үзсэн байна. Түүнчлэн Байнгын хорооноос зарим арга хэмжээг авч ажиллах талаар Засмгийн газарт чиглэл өгөх нь зүйтэй гэж үзжээ.

Цөмийн зэвсгээс ангид байх тухай статусаа цаашид баталгаажуулах талаар цөмийн зэвсэгтэй таван гүрэн, цөмийн зэвсэггүй бүсүүдийн гишүүн орнууд болон бусад улс орон, олон улсын холбогдох байгууллагуудтай үргэлжлүүлэн хамтран ажиллах, холбогдох хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг судлан төсөл боловсруулж, УИХ-д өргөн мэдүүлэх чиглэл өгөхөөр саналдаа тусгасан байна. Мөн Монгол Улсын хил орчимд байрлаж буй хөрш орнуудын цөмийн байгууламжууд, тэдгээрийн аюулгүй ажиллагааны талаар судалгаа хийж, ҮАБЗ-д танилцуулах, Монгол Улсын төрийн далбаа бүхий түрээсийн хөлөг онгоцууд Монгол Улсын хууль, НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн 1540 тоот тогтоол болон олон улсын гэрээгээр хүлээсэн үүргийг хэрхэн хэрэгжүүлж буй талаар Байнгын хороонд мэдээлэл хийх чиглэлийг өгөхөөр тусгажээ.

Ажлын хэсэг санал, дүгнэлтээ танилцуулсны дараа УИХ-ын гишүүн Ц.Баярсайхан, цацраг идэвхт ашигт малтмалын хайгуул, олборлолтын лицензийн талаар тодруулсан. Тэрбээр олборлолт хийж эхэлсэн компани байгаа эсэхийг лавлаж байлаа.

Цөмийн энергийн газрын дарга Н.Тэгшбаярын хариулснаар Дорноговь, Дундговь аймгийн нутагт хайгуул хийх гол гол лицензүүд байгаа бөгөөд 1995 оны хуулиар олгогдсон 165 хайгуулын лицензийн 70 нь одоогоор хүчинтэй байгаа ажээ. Цацраг идэвхт ашигт малтмал ашиглах лиценз нэг байгаа ч уран биш, хүнд металиуд олборлох лиценз юм. Гэхдээ олборлолт хараахан хийгээгүй, асуудал шүүхийн шатанд яваа гэсэн хариултыг өгсөн юм.

Ажлын хэсгийн санал, дүгнэлтийг гишүүд сонсч, хэлэлцээд Засгийн газарт чиглэл хүргүүлэхээр тогтлоо гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
0
ЖИРГЭХ
Санал болгох
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    11 цаг 42 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    12 цаг 8 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    12 цаг 9 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    13 цаг 12 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    13 цаг 50 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    14 цаг 7 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    14 цаг 27 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    14 цаг 30 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    15 цаг 31 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    15 цаг 42 мин
  • Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
    16 цаг 35 мин
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
    16 цаг 38 мин
  • “УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
    16 цаг 55 мин
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
    17 цаг 39 мин
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
    18 цаг 26 мин
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
    18 цаг 41 мин
  • Шадар сайд Н.Номтойбаярын ширээний нүдэнд юу байгаа вэ?!
    19 цаг 22 мин
  • УИХ-ын гишүүн Х.Болормаа “Нээлттэй парламент” танхимд хоёр дахь удаагаа ажиллав
    19 цаг 46 мин
  • Монгол, Вьетнамын Засгийн газар хоорондын комиссын 20 дугаар хуралдаан боллоо
    19 цаг 50 мин
  • Шотландын Лох-Несс нуурт 500 жилийн дараа минжнүүд эргэн нутагшжээ
    19 цаг 55 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • Улаанбаатарт өдөртөө 3-5 хэм хүйтэн байна
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Этгээд хоригтой 24 улс
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Зос уулын орд зоосны нүхээр гоожоод дуусах вий!
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Монголд тоглолтоо хийх HWASA-гийн заавал сонсох шилдэг 10 дуу
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • "The MongolZ" өнөөдөр "IEM Beijing" тэмцээний шигшээд шалгарахын төлөө өрсөлдөнө
24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК