
Хяналт шалгалтаар "Техтоник" ХХК, "Тайгам Алтай" ХХК-иуд нь Өрсөлдөөний тухай хууль, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах хуулийг тус тус зөрчиж, орон сууц худалдаалахдаа худалдан авагчдыг хууран мэхэлж, сууцны талбайг гэрээнд зааснаас дутуу тооцож өгсний улмаас иргэдэд их хэмжээний хохирол учруулсан нь тогтоогдлоо. Тиймээс зөрчил гаргасан дээрх газруудыг тус бүр 20 сая төгрөгөөр торгожээ. Улмаар удаа дараа зөрчлийг арилгах байцаагчийн албан шаардлага хүргүүлсэн ч иргэдийн хохирлыг нөхөн төлөхгүй байгаа тус газруудын барилгын тусгай зөвшөөрлийг түр түдгэлзүүлж өгөхийг ШӨХТГ-аас БХБЯ-нд албан бичиг хүргүүлжээ.



Д.Ундрах /24tsag.mn/