
Аяны хүрээнд нийтийн эзэмшлийн гудамж, зам талбай, гэр хорооллын гудамжуудын халтиргаа, гулгааг арилгах ажлыг эрчимжүүлж, аж ахуйн нэгж байгууллагуудыг орчныхоо 50 м хүртэлх газрыг хариуцан цас, мөсөө цэвэрлэхийг сануулан, цэвэрлээгүй аж ахуйн нэгжүүдэд хариуцлага тооцон ажиллажээ. Мөн Гэмтэл согог судлалдын үндэсний төвд хальтиргаанаас болж бэртэн эмчлүүлж байгаа иргэдээс халтирч унасан газрын байршлыг асуун дүүрэг бүрээр нэгтгэн гаргаж, тухайн хэсгийн цас, мөсийг цэвэрлэсэн байна гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.