Автобусны тасалбарын үнийг 500 төгрөг болгоно гэж Том оврын автобус үйлчилгээ эрхлэгчдийн холбооноос мэдэгдсэн. Тэгвэл өнөөдрөөс автобусны тасалбарын үнэ 500 төгрөг болж нэмэгджээ. Төрөөс тухайн сард нь эсвэл жилд гарах алдагдлын зөрүүг татаас хэлбэрээр
олгоогүй учир 2009-2013 оныг хүртэл нийслэлийн нийтийн тээврийн аж ахуй
нэгжүүд нийт 26.3 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласан хэмээн үнээ нэмж байгаа. Кондукторуудын тайлбарлаж буйгаар байгууллагын захиргаанаас нь нэмэх тушаалыг өгсөн гэнэ. Харин нийслэлийн Тээврийн газар Том оврын автобус үйлчилгээ эрхлэгчдийн холбоо мэдээлэл хийснээр нийтийн тээврийн тасалбарын үнэ нэмэгдэхгүй гэдгийг албан ёсоор мэдэгдэж байгаа. Учир нь Том оврын автобус үйлчилгээ эрхлэгчдийн холбоо нь үнэ нэмэх эсэхээ нийтийн тээврийн газартай зөвлөлдөж байж шийддэг байна. Тийм учраас тус хоёр байгууллага өчигдөр зөвшилцөөд сарын дараагаас 500 төгрөгөөр үйлчилж эхэлнэ гэсэн шийдвэрт хүрсэн юм. Гэвч автобусныхан энэ хүсэлтийг хүлээж авалгүй ийнхүү
үнэ тарифаа нэмээд байна.
Т.Энхэлээ



















































