зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.16
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Та анх удаа орон сууц захиалах буюу худалдаж авах гэж байна уу?

2014-1-23
0
ЖИРГЭХ
  Хүний үндсэн гол хэрэгцээ буюу анхдагч хэрэгцээ нь амьдран суух орон сууц байдаг бөгөөд хүн орон сууцтай болсоноор даарах хүйтэн, халах аюулаас ангижирч, ая тухтай, аюулгүй амьдрах нөхцөл бололцоотой болж, үл хөдлөх хөрөнгө эзэмших, өмчлөх үндсэн эрх нь баталгаатай болдог билээ.
 шөхтг222   Хүний үндсэн гол хэрэгцээ буюу анхдагч хэрэгцээ нь амьдран суух орон сууц байдаг бөгөөд хүн орон сууцтай болсоноор даарах хүйтэн, халах аюулаас ангижирч, ая тухтай, аюулгүй амьдрах нөхцөл бололцоотой болж, үл хөдлөх хөрөнгө эзэмших, өмчлөх үндсэн эрх нь баталгаатай болдог билээ.

Сүүлийн үед орон сууцны хэрэгцээ улам өсөн нэмэгдэхийн хирээр үнийн хөөрөгдөл, барилгын чанарын асуудал тойрсон эцэс төгсгөлгүй маргаан газар авч эцэст нь иргэд хохирох явдал маш ихээр гарах болжээ. Иймд анх орон сууц захиалан бариулах гэрээ хийх болон худалдан авах гэж байгаа ард иргэдэд зарим зүйлийг анхааруулах, мэргэжлийн тусалцаа үзүүлэх зорилгоор дараах зөвлөмжийг өгч байна. Анх удаагаа орон сууц авах нь тийм ч амаргүй байдаг.

 А. Орон сууц захиалан бариулахаар гэрээ хийх гэж байгаа бол:

    Тухайн барилгын газар олголтын захирамж, гэрээ, гэрчилгээ хүчин төгөлдөр эсэх, техникийн нөхцлийг холбогдох байгууллагуудаас бүрэн авсан байдлыг нэгбүрчлэн нарийвчлан үзэх, эдгээр бичиг баримтын аль нэг нь дутуу байвал шалтгааныг сайн тодруулах;
    Барилгын зураг төслийг батлагдсан зургийн даалгаврын дагуу боловсруулсан байдал, хуулийн дагуу зураг төсөлд бүрэн магадлал хийгдсэн эсэхийг үзэж, гаргасан дүгнэлтүүдтэй нь танилцах;
    Барилга угсралтын ажлаа эхлэхдээ холбогдох төрийн байгууллагаас зөвшөөрөл авсан эсэх;
    Захиалагч, гүйцэтгэгчийн эдийн засгийн чадамж, дадлага, туршлага зэргийг нарийвчлан судалж мэдсэн байх; Тухайлбал урд нь барьж ашиглалтад оруулсан орон сууцны барилгын одоогийн чанар байдал, оршин суугчдын санаа бодлыг судалж мэдэх;
    Гүйцэтгэгч, захиалагч байгууллагын өр, авлагын тухай ерөнхий мэдээллийг харъяа татварын албанаас лавлах; Энэ тухай лавлаж мэдэхийг санхүүгийн чадвартай аж ахуйн нэгж, байгууллагууд санал болгодог.
    Барилга угсралтын ажлын чанар байдлын талаар зураг төслийн  зохиогч болон мэргэжлийн хяналтын байгууллагаас албан ёсоор өгсөн дүгнэлт, албан шаардлага, санал, зөвлөмж гарсан эсэхийг тодруулах, байгаа бол түүнтэй нарийвлан танилцах;
    Барилгын ажлын явц, чанар байдлын талаар тодорхой мэдээллийг зураг төслийн болон мэргэжлийн хяналтын байгууллагаас лавлаж тодруулах, зөвөлгөө авах;
    Мөн өөрийн ах дүүгийн болон найз нөхдийн хүрээн дэх барилгын мэргэжилтэй хүнийг газар дээр нь ирүүлж, үзүүлж харуулан мэргэжлийн зөвөлгөө, тусламж авах;
    Захиалагч, хөрөнгө оруулагч нь тухайн барилгын газрын зөвшөөрөл, техникийн нөхцөл олгогдоогүй, зураг төсөл нь боловсруулагдаж дуусаагүй орон сууцны барилгад иргэдээс хөрөнгө төвлөрүүлэхийг хуулиар хориглосон байдгийг онцгой анхаарах;
    Захиалагч, хөрөнгө оруулагч нар дуусаагүй барилгадаа хөрөнгийн үнэлгээ хийлгэж, түүнийгээ барьцаалан банкнаас зээл авсан байдаг тул энэ талын мэдээллийг банкуудаас лавлаж мэдэх;
    Орон сууц захиалж гэрээ байгуулахдаа албан ёсны захиалагч хэн болохыг нарийвчлан тогтоож, зөвхөн түүнтэй гэрээ байгуулах;
    Гэрээ байгуулахдаа захиалагчийн санал болгож буй гэрээний төслийн заалт бүрийг нарийвчлан судалж, гэрээлэгч талуудын эрх, үүрэг адил тэнцүү хадгалагдаж байгаа эсэх, хүлээх хариуцлага аль хир тодорхой тусгагдсан зэргийг хуулийн мэргэжилтнээс зөвөлгөө авч, гэрээнд нэмэлт оруулах шаардлагатай эсэхээ шийдэх;
    Захиалагчийн санал болгож байгаа гэрээний төслийг сайн судлахгүйгээр шууд гарын үсэг зурж баталгаажуулах нь  танд эцэст нь эрсдэл авчрах өндөр магадлалтай гэдгийг онцгой анхаарах; Ийм тохиолдол амьдрал дээр маш их гарч байна.
    Гэрээнд заасан орон сууцны талбай бодит байдал дээрээ зөрүүтэй байгаа талаар сүүлийн үед маргаан их гарч байна. Иймд тухайн барилгыг барьж байх явцад буюу дотор ханын өрлөг өрөгдөх болон хана цутгасан үед зураг төсөл зохиогч, захиалагч, гүйцэтгэгчийг байлцуулан хэмжилт хийж, гэрээнд заасан талбайн хэмжээг баталгаажуулж авах;
    “Орон сууцны барилгын доторх сууцны талбай тооцох аргачлал” MNS 6058:2009 стандарт 2010 оноос эхлэн мөрдөгдөж байгаа тул гэрээнд заасан талбайн хэмжээг уг стандарт дагуу тооцсон эсэхийг нарийвчлан шалгах;
    Та баригдаж байгаа барилгаас орон сууц худалдан авахаар захиалагчтай гэрээ байгуулсан бол барилгын ажлын явц, чанар байдалд хяналт тавих үүрэгтэй, бас эрхтэй. Шаардлагатай гэж үзвэл энэ эрх, үүргээ зураг төсөл зохиогч болон мэргэжлийн хяналтын байгууллагатай хамтран хэрэгжүүлэх;
    Барилгад хэрэглэж байгаа материал, хийц, бүтээцийн чанар зураг төсөл болон хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа стандартын шаардлага хангаж байгаа эсэхэд захиалагч, гүйцэтгэгч, зураг төсөл зохиогчийн зүгээс гаргасан баталгаа, дүгнэлт, лабораторийн шинжилгээний дүнг шаардаж үзэх;
    Барилгыг ашиглалтад өгөхийн өмнө тухайн барилгын талаар өөрийн санал, дүгнэлт, анхаарах асуудлын талаар барилга хүлээж авахад оролцдог холбогдох байгууллагуудад хүргүүлж арга хэмжээ авахуулах;
    Орон сууц захиалсан бусад иргэдтэй нийлж төлөөний хүмүүсээ сонгон улсын комиссын бүрэлдэхүүнд оролцуулж болох эрх зүйн үндэс байгааг анхаарах,
     Улсын комисс хүлээж аваагүй буюу комисс ажилласан ч акт баталгаажаагүй байхад захиалагчийн шахалт, хүсэлтээр орон сууцандаа орохгүй байх шаардлагатай. Мөн төлбөр тоцоогоо ч дээрх асуудал эцэслэн шийдэгдсэний дараа дуусгах талаар онцгой анхаарах;

 Б. Баригдаж дууссан барилгаас орон сууц худалдаж авах гэж байгаа бол:

     Баригдаж дууссан барилгаас орон сууц худалдаж авах тохиолдолд эхний ээлжинд барилгыг хүлээж авсан тухай улсын комиссын актыг эх хувиар нь үзэх, тухайн орон сууцны барилгад өмнө нь орсон оршин суугчдын санал зөвлөмжийг авах;
     Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ нь гараагүй орон сууцыг иргэд хоорондоо худалдах, худалдан авах ажиллагаа нилээд явагдаж байгаагаас эцэст худалдан авсан тал хохирох асуудал гарсаар байна. Ийм үйлдэл хийхгүй байх нь зүйтэй. Учир нь өмнө нь бас нэг иргэнд худалдсан байх магадлал их байдаг.  
     Худалдан авч байгаа орон сууцны талбайг “Орон сууцны барилгын доторх сууцны талбай тооцох аргачлал” MNS 6058:2009 стандартын дагуу нарийвчлан хэмжиж хоёр тал баталгаажуулсан байвал зохино.
    2010 оноос өмнө ашиглалтанд орсон хуучин орон сууцны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээн дээр бичигдсэн талбай “Орон сууцны барилгын доторх сууцны талбай тооцох аргачлал” MNS 6058:2009 стандартын дагуу бодож гаргасан талбайгаас ямагт их байдаг тул төлбөрийг гэрчилгээн дээрх талбайгаар бодож хийхгүй байх.
    Аюулгүй байдлаа бодолцож үзэх нь зүйтэй. Хэдийгээр байрны өнгө үзэмж таалагдаж байсан ч аюулгүй байдлыг тань хангаж чадахгүй бол яарах хэрэггүй. Аюулгүй байдал гэдэгт орчин тойрны тохижилт, албан байгууллага, хөршүүд зэрэг болно. Баар цэнгээний газрууд олонтой газар амьдрах нь аюултай биш гэж үү.
    Орон сууцандаа амьдарч байхдаа ямар ашиглалт, үйлчилгээ авч байхаа урьдаас мэдэж авах хэрэгтэй. Хариуцах эзэнгүй байр аваад дараа нь хэцүү байдалд орсон тохиолдол урьд өмнө их гарч байсан.
    Гэрээ байгуулаад хоёр тал баталгаажуулсан тохиолдолд Иргэний хуулийн дагуу та хуулийн этгээд болно. Нэгэнт гэрээ байгуулсан тохиолдолд гарсан маргаан эцэстээ ихэвчлэн хууль, шүүхийн шатанд шийдэгдэхээр асуудал хүндэрч маш их цаг хугацаа зарж, сэтгэл санаагаар хохирох явдал гарч байгааг анхаарах шаардлагатай.

 В. Банкны зээлэнд хамрагдах гэж байгаа бол:

    Зээл авах банкаа зөв сонгосон байх нь хамгийн эхний асуудал.
    Банкны зээлэнд хамрагдах гэж байгаа бол зээлийн хүүг сайн судлах шаардлагатай. Үндсэн зээлийн төлбөрөөс зээлийн хүүгийн төлбөр ямагт их байдаг тул нарийн тооцоо хийх шаардлагатай. Гол нь гэрээний хугацаанд нийт шаардагдах санхүүжилтийн мөнгийг өөрөө санхүүжүүлэх боломжтой, чадвартай байх ёстой. Өөрөөр хэлбэл зээлээ эргэн төлөх тогтмол орлоготой байна гэдгээ сайн тооцоолсон байх шаардлагатай.
    Хамгийн чухал нь та өөрт хэрэгцээтэй байгаа хэмжээгээр зээл хүсэх хэрэгтэй. Учир нь хэрэгцээнээс илүү зээл нь эргээд дарамт болдог бол дутуу хүссэн зээлээр та хүсэж төлөвлөсөн зүйлээ хийж чадахгүйд хүрнэ.
    Өөрийнхөө талаар болон эрхэлдэг бизнесийнхээ талаар дэлгэрэнгүй мэдээлэл, шаардлагатахй баримт бичгүүдийг зээлийн ажилтанд үнэн зөв гаргаж өгөх хэрэгтэй. Дутуу ташаа мэдээллээс болж зээлийн шийдвэр буруу гарч болзошгүй гэдгийг анхаарвал зохино.
    Зээлийн хүсэлт, өргөдлийн маягтыг гаргацтай үнэн зөв, тодорхой бөглөх хэрэгтэй. Ойлгомжгүй асууж тодруулах зүйл байвал зээлийн эдийн засагчаас та илэн далангүй асууж мэдэж авах нь чухал.
    Танаас зээлийн эдийн засагч нэмэлт материал шаардаж магадгүй. Учир нь банк таны хэрэгцээг хангах зорилгоор зээлийг шийдвэрлэж олгохын төлөө ажиллаж байгаа учир та нэмэлт материалуудыг гаргаж өгөх хэрэгтэй.
    Зээлийн гэрээнд гарын үсэг зурахаасаа өмнө гэрээний заалт нэг бүрийг нарийвчлан уншиж, ойлгомжгүй зүйлээ тодруулах шаардлагатай:

 

Г. Захиалгаар бариулсан орон сууцандаа гэрчилгээ авах гэж байгаа бол:

  Гэрчилгээ гаргуулахад дараах материалуудыг бүрдүүлнэ. Үүнд:

 Бүртгүүлэхийг хүссэн өргөдөл
    Орон сууц захиалгаар бариулах гэрээ
    Барилга хүлээж авсан улсын комиссын акт
    Хот төлөвлөлтөөс өгсөн албан ёсны хаягийн хуулбар
    Өмчлөгчдийн иргэний үнэмлэхний хуулбар
    Төлбөр тооцоо дууссан албан бичиг /эх хувь/
    Гэрэл зураг /цонх харагдах байдлаар/
    Тухайн давхарын план зураг
    Мэдүүлэг бөглөх

 Орон сууцны үнийн дүнгийн 0,01%-иар тооцож тэмдэгтийн хураамж банкинд тушаана. Үйлчилгээ үнэ төлбөргүй. Бүртгэлийн газар материалыг хүлээж авсанаас хойш 14 хоногийн дотор шийдвэрлэж өгнө.

 Энэхүү зөвлөмжийг анхааралтай судлаж, орон сууц  худалдан авах, захиалахтай холбоотой асуудлаа нухацтай, нягт нямбай шийдэж байхыг иргэд та бүхнээс хүсэж байна.
Д.Ундрах/24tsag.mn/

 
0
ЖИРГЭХ
Санал болгох
ХХБ-ны Хуримтлалтай Монгол-2025 аяны 11-р сарын азтай 50 харилцагч тодорлоо
Нэгдүгээр тойрог зам төсөл хэрэгжсэнээр хотын төвөөр дамжих транзит тээврийн урсгал саарна
“Гермес” худалдааны төвийн нүхэн гарцын туннелийн их биеийн бүтээцийг түлхэх технологиор хийж дууслаа
Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн Нийслэлийн түргэн тусламжийн төвд ажиллаж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Монгол хүний дэглэсэн бүжиг дэлхийн тайзнаа
    1 мин
  • “Щелкунчик – Цөмөгч цэрэг ба хулганы хаан” хүүхдийн жүжгийг үзэгчдийн хүсэлтээр хоёрхон удаа толилуулна
    3 цаг 2 мин
  • ХЗБХ: Улсын ерөнхий прокурорын орлогчоор М.Чинбатыг томилохыг дэмжив
    3 цаг 10 мин
  • Голомт банк Монголын Волейболын Холбоотой хамтран ажиллах гэрээг үзэглэлээ
    3 цаг 17 мин
  • ХХБ-ны Хуримтлалтай Монгол-2025 аяны 11-р сарын азтай 50 харилцагч тодорлоо
    3 цаг 20 мин
  • Монголчууд ой тогтоолтын ДАШТ-ээс 66 медаль хүртэж "Дэлхийн аварга" боллоо
    3 цаг 25 мин
  • Нэгдүгээр тойрог зам төсөл хэрэгжсэнээр хотын төвөөр дамжих транзит тээврийн урсгал саарна
    3 цаг 48 мин
  • “Гермес” худалдааны төвийн нүхэн гарцын туннелийн их биеийн бүтээцийг түлхэх технологиор хийж дууслаа
    6 цаг 4 мин
  • РОЙТЕРС: “Рио Тинто”-гийн эсрэг 1.32 тэрбум ам.долларын нэхэмжлэлийг “Русал”-ын талд шийдвэрлэв
    6 цаг 11 мин
  • ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГАД БҮРТГЭГДСЭН 6 ГЭМТ ХЭРЭГ ТУТМЫН 1 НЬ СОГТУУГААР ҮЙЛДЭГДЭЖ БАЙНА
    6 цаг 47 мин
  • Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн Нийслэлийн түргэн тусламжийн төвд ажиллаж байна
    7 цаг 17 мин
  • СХД-ийн 32 дугаар хороонд 280 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад орууллаа
    8 цаг 6 мин
  • Монос, Офицер, МИТС-ийн олон түвшний уулзварын загвар зураг батлагдаад байна
    8 цаг 10 мин
  • Улаанбаатар хот агаарын бохирдлоор эхний тавд бичигддэг байсан бол энэ жил 19-д жагсаж байна
    8 цаг 49 мин
  • Хүүхдийн тусламжийн 108 утсанд долоон хоногийн хугацаанд 1575 дуудлага иржээ
    10 цаг 58 мин
  • Г.Шийрав: Хагас коксон түлш хоёр үзүүлэлтээр өмнөх хатуу түлшнээс сайн байна
    11 цаг 13 мин
  • Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
    11 цаг 21 мин
  • Улаанбаатарт өдөртөө -10 хэм хүйтэн байна
    11 цаг 25 мин
  • С.Наранцогтыг Монголбанк руу дэвшүүлэх нь Д.Амарбаясгаланг Г.Занданшатар гөрдсөн гэсэн үг үү?
    11 цаг 28 мин
  • 2025 онд биднийг үүрд орхисон Монгол алдартнууд
    11 цаг 44 мин
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • “Хэмнэлт” ярьдаг Г.Занданшатарын Засгийн газар хэмнэх ч мөнгөгүй болжээ
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • 2025 онд биднийг үүрд орхисон Монгол алдартнууд
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • Б.Жавхлан: АН-ын бүлэг "Татварын өршөөл үзүүлнэ" гэж мэдэгдсэнээс хойш татвар төлөлт дээр асуудал үүссэн
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
  • Өнөөдөр тодрох “Бөртэ чоно-2025” наадмын шилдгүүд
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
  • ТАНИЛЦ: "Бөртэ Чоно 2025" наадмаар шилдэг 24 амжилтыг мялаажээ
  • Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж байна
  • РОЙТЕРС: “Рио Тинто”-гийн эсрэг 1.32 тэрбум ам.долларын нэхэмжлэлийг “Русал”-ын талд шийдвэрлэв
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • “Хэмнэлт” ярьдаг Г.Занданшатарын Засгийн газар хэмнэх ч мөнгөгүй болжээ
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • РОЙТЕРС: “Рио Тинто”-гийн эсрэг 1.32 тэрбум ам.долларын нэхэмжлэлийг “Русал”-ын талд шийдвэрлэв
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • Австралид 16-аас доош насныханд TikTok, Facebook, YouTube, X, Reddit зэргийг хориглож эхэллээ
  • Төрийн банк “Ногоон ирээдүй” бондын төлбөрийг амжилттай төллөө
  • Барселона vs Айнтрахт Франкфурт: Удаан хугацаанд мартагдахгүй тулаан
  • Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа
  • УИХ-ын өнөөдрийн чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
  • 2025 онд биднийг үүрд орхисон Монгол алдартнууд
  • Г.Шийрав: Хагас коксон түлш хоёр үзүүлэлтээр өмнөх хатуу түлшнээс сайн байна
24 баримт
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК