
Маргааш 10.00-15.00 цагт "Хууль бус агнуурыг бууруулах эрх зүйн орчинг шинэчлэх" сэдэвт талуудын хэлэлцүүлэг БОНХЯ-ны Хаан танхимд болно. Хэлэлцүүлгээр хууль бус агнуурыг бууруулах бодлогын шинэчлэл хийх шаардлага, хууль бус агнуурыг бууруулах бодлогын өнөөгийн байдал, “Галт зэвсгийн тухай хууль”-ийн шинэчилсэн найруулгын төслийн давуу болон сул тал, агнуурын бүс нутаг ба хувийн хэвшлийн оролцоо зэрэг асуудлыг хөндөн ярилцах юм. БОНХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын 2013 оны 11-р сарын 13-ны өдрийн А-296 тоот тушаалаар Хууль бус агнуурыг бууруулах эрх зүйн орчин шинэчлэл хийх эрх бүхий ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байгаа юм.
Д.Дуулим