Сар шинийн баяр болохтой холбогдуулан орон нутгаас нийслэлд ирэх тээврийн хэрэгслийн тоо ердийнхөөс 3-4 дахин нэмэгдэж, нийслэлийн төвийн бүсэд түгжрэл үүсдэг. Тиймээс замын хөдөлгөөний ачааллыг бууруулах, төвлөрлийг сааруулах зорилгоор тэгш сондгой дугаарын хязгаарлалтыг амралтын өдрүүдэд хэрэгжүүлэхээр болсон.Үүний дагуу өнөөдөр буюу 1 дүгээр сарын 25-ны бямба гарагт сондгой, 1 сарын 26-ны ням гарагт тэгш тоогоор төгссөн тээврийн хэрэгсэл тогтоосон бүсэд 10:00-20:00 цагийн хооронд замын хөдөлгөөнд оролцохгүй.
Харин энэ өдрүүдэд "Нарантуул" худалдааны төв рүү гэр хорооллын 11 чиглэлээс 22 буухиа автобус иргэдэд үйлчилнэ.
Н.Цолмон



















































