Тэгш, сондгой дугаарын хязгаарлалт үйлчилж байгаатай холбогдуулан амралтын өдрүүдэд “Нарантуул” худалдааны төв рүү буухиа автобус үйлчилж байна. Буухиа автобус Орбит, Нарангийн гол, Баянхошуу, ХМК, Чингэлтэй, Дэнжийн 1000, Бэлх, Шархад, Улаанхуаран, Яармаг, Нисэх гэсэн 11 чиглэлээс 10-17 цагийн хооронд үйлчилгээнд гарч байгаа юм.
Мөн тэд тодорхой цагийн хуваарийн дагуу иргэдэд үйлчилж байгаа бөгөөд Нарантуул худалдааны төв рүү 10:00, 11:00,12:00,14:00,16:00 цагуудад явах бол 11:00, 12:00, 13:00, 15:00, 17:00 цагаас “Нарантуул” худалдааны төвөөс буцах юм.
Эдгээр автобусаар ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд үнэ төлбөргүй зорчихоос гадна том хүн 400 төгрөг, хүүхэд 200 төгрөгөөр зорчино.
А.Цолмон



















































