Өнөөдөр болох зарим үйл явдлыг танилцуулж байна.МН мэдээллийн төвд 11.00 цагт “Далай ээж Зоргол хайрхан” ХХКиас Цасан цагаан хийд барих гэж буйтайгаа холбогдуулж хэвлэлийн бага хурал зарлалаа.
12.00 цагт ”Монгол залуу хүн” ТББ-аас Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягт “Шантаршгүй монгол хүн” шагнал гардуулах талаар мэдээлэл хийнэ.
Мөн 11.00 цагаас МҮОНРТ-ийн олон нийтийн мэдээллийн төв дээр ”Унаган хүлэг” номын зохиогч Ш.Ганхуяг мэдээлэл хийнэ
МҮЭХ-ны байранд ”Хөдөлмөрийн хүний төлөө” дээд шагнал гардуулах ёслол 11.00 цагт болно.
АНУ-ын Калифорни мужийн Барын холбооны төлөөлөгчдийн Монголын хуульчдад зориулсан гурван өдрийн сургалт өнөөдөр 09:40 цагт Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн Хуульчдын танхимд эхэлнэ.




















































