
ШУТИС-ын удирдлагууд өнгөрсөн намраас сургуулийн дэргэдэх лицейгээ Шинжлэх ухааны технологийн ахлах сургууль болгон өөрчилжээ. Энэ дагуу өнгөрсөн хичээлийн жилийн эхэнд аравдугаар ангийн 300 гаруй хүүхдийг шинээр элсүүлсэн байна. Ингэхдээ хүүхэд бүрт "I pad" өгнө хэмээн ам гарч сургалтын төлбөр болгож гурван сая төгрөг авчээ. Гэвч өдгөө хүүхдүүд "I pad" бүү хэл тохилог анги танхим ч үгүй хохирч үлдсэн талаар эх сурвалж мэдээллээ. Харин ШУТИС-ын удирдлагуудын зүгээс "зарим нэг хүндрэлээс болж хүүхэд бүрт таблет олгох ажил удаашралтай байгаа" гэжээ. Тэгвэл "I pad"-аа хүлээж ядсан сурагчдын ар гэрийнхэн болоод сурагчид өдгөө ихэд гомдолтой байгаагаа олонд дэлгэж явна.
Д.Дуулим