Нийтийн тээврийн газар автобусны тасалбарын үнээ 100 төгрөгөөр нэмээд байгаа. Тэгвэл үүний дараахан “Цахилгаан тээвэр” ХХК троллейбуснууд тасалбарын үнээ 200 төгрөгөөр нэмсэн нь иргэдийн дургүйцлийг хүргээд байгаа юм.Ийн үнээ нэмэх болсоноо бүгд л төсвийн алдагдал, угаасаа алдагдалтай ажиллаж байсан гэх мэтээр тайлбарлаж байгаа. Тэгвэл сар шинэ болох гэж байгаа эдгээр өдрүүдэд гэнэт ухаарсан юм шиг үнээ нэмж, иргэдийн нуруун дээр ачаа үүрүүлж байгаад иргэд бухимдаж байна. Иргэд "Үнээ нэмж байгаа бол үйлчилгээгээ сайжруулах хэрэгтэй. Ядаж цагаан сар өнгөрөөд үнээ нэмэхгүй" гэцгээж байгаа юм.
Тэгвэл энэ талаар "Цахилгаан тээвэр" ХХК-ийнхнаас тодруулахад "Яг 400 төгрөг болгох уу эсвэл 300 болгох уу гэдгийг албан ёсоор шийдээгүй. Удирдлагуудаас албан ёсоор шийдвэр иртэл 400 төгрөгөөр иргэдэд үйлчилнэ. Бид маш их алдагдалтай ажиллаж байгаа. Өнгөрсөн жил цахилгааны үнэ нэмэгдэхэд хүртэл манай зүгээс үнээ нэмээгүй. Одоо бол улсад 800 сая төгрөгний өртэй болчихоод байна шүү дээ" гэв.
Юутай ч Нийслэлийн тээврийн газар өнөөдөр энэ талаар олон нийтэд дэлгэрэнгүй мэдээлэл хүргэх аж.
Д.Ундрах /24tsag.mn/




















































Сэтгэгдэл (1)