Өнгөрсөн долоо хоногт Ус сувгийн удирдах газрын даргын тушаалаар автомашин угаалгын газруудын усны хэрэглээ инженерийн шугам сүлжээ ашиглалт болон бусад дүрэм журмын хэрэгжилтийг шалгасан байгаа. Уг шалгалтын хариуг өнөөдөр албан ёсоор олон нийтэд мэдээлэх юм.Улаанбаатар хотод 100 гаруй автомашин угаалгын газрууд байдаг гэсэн тоо баримт байдаг. Хоёр, гурван жилийн өмнө эдгээр угаалгын газрууд автомашин угаасан бохир усаа ил задгай асгадаг асуудал гаргалан байсан. Тэгвэл автомашин угаалгын газруудаас уг асуудлыг шийдэж чадсан гэж үзэж байгаа аж. Өндөр даралттай усаар автомашин угаахад дунджаар 4-5 летр ус шаардагддаг байна. Тэгэхээр өдөрт 50-60 автомашин угаана гэж тооцвол дунджаар 250-500 летр ус зарцуулдаг байгаа юм. Автомашин угаалгын газрууд төвийн шугамд холбогдсон учир бохирын усан дээр санаа зовох асуудалгүй болсон гэдгийг иргэдэд онцолж байна.
Мөн сар шинэ дөхөхөөр авто угаалгын газрууд үнээ нэмдэг. Тэгвэл энэ жил тийм асуудал гарахгүй гэдгийг авто угаалгын газрууд онцолж байна.
Өнөөдрийн байдлаар автомашин угаалгын газрууд жижиг тэрэг 12000, жийп бүтэн угаалга 15000, дунд гарын жийп мөн 15000, микро автобус 18000, бүхээгтэй ачааны машин 20000 төгрөгөөр угааж байна.
Д.Ундрах /24tsag.mn/




















































Сэтгэгдэл (2)