Маргааш буюу лхагва гаригийн 14.00 цагт шинээр байгуулагдсан Тахарын албаны талаараа тус газрын дарга Ц.Азбаяр мэдээлэл өгөхөөр болжээ. Хууль зүйн үндэсний хүрээлэнд болох уг уулзалт "Тахарын албаны тухай" сэдвийн дор болох аж. Энэ удаагийн уулзалтыг зөвхөн сэтгүүлчдэд зориулж байгаа юм байна. Түүнчлэн Ц.Азбаяр дарга хэвлэлийнхэнд мэдээлэл өгч, сонирхсон асуултад нь хариулт өгөх юм байна.



















































