Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсээс сар шинийн баяр болох гэж байгаатай холбогдуулан 01 дүгээр сарын 26-ны амралтын өдөр дүүргийн гэр хороолол бүхий 32, 22 дугаар хорооны нутаг дэвсгэр Эмээлт, Бордоо, Тахилт, Баянхошуу, Толгойтын иргэдэд гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх ухуулга сурталчилгааг зохион байгуулсан байна.Нийт 42 гудамж, талбай болон хүн ам төвлөрсөн үйлчилгээний төв, автобусны эцсийн зогсоолуудаар ниссан саппари чанга яригчтай автомашинаар явж давхардсан тоогоор 800 гаруй ард иргэдэд гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, баяр амралтын өдрүүдэд аюулгүй байдлаа хангах талаар сэрэмжлүүлж ажилласан байна.
Сонгинохайрхан дүүрэгт 01 дүгээр сард гал түймрийн 76 дуудлага ирснээс дийлэнхийг нь гэр хорооллын айлын гэр байшин шатсан тухай дуудлага эзэлж байна.
Д.Ундрах /24tsag.mn/



















































