Аймгийн прокурор Т.Батсүх, Мэдээлэл дүн шинжилгээ, бодлого төлөвлөлт хариуцсан туслах прокурор М.Фарида нар Улсын Ерөнхий прокурорын 2011 оны 12-р сарын 28-ны өдрийн Прокурорын байгууллагын үйл ажиллагааг олон нийтэд хүргэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх тухай удирдамжийн дагуу аймгийн Нэгдсэн эмнэлгийн бүх эмч, эмнэлгийн ажилтан, нартай уулзаж, Эрүүгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж, прокурорын газраас 2013 онд хийсэн ажлаа тайлагнан, эмч, ажилчдын санал хүсэлтийг сонсож, газар дээр нь шийдвэрлэж ажилласан байна.Уулзалтын үеэр Прокурорын байгууллагаас “Шүүх эрх мэдлийн шинэтгэлийг гүнзгийрүүлэх хөтөлбөр”-ийн хүрээнд хийж гүйцэтгэсэн ажил, үр дүн, Улсын Ерөнхий Прокурорын 1/01 “Ажил эрчимжүүлэх тухай” албан даалгавар, 94-р тушаал 87/111/117 дугаар хамтарсан захирамж, тушаал, прокуроруудын хариуцлагын тогтолцооны талаар дэлгэрэнгүй танилцуулж цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай болон гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын талаар, мөн сүүлийн үед эмч, эмнэлгийн ажилтан холбогдсон гэмт хэрэг, уг хэрэг гарах болсон шалтгаан, нөхцөл, үүнээс урьдчилан сэргийлэх талаар зөвлөгөө өгч, иргэн бүр гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд өөрийн тодорхой хувь нэмэр оруулахгүй бол зөвхөн хууль хяналтын байгууллагуудын хүч хүрэлцэхгүй байгааг хэлжээ.
Д.Ундрах /24tsag.mn/




















































Сэтгэгдэл (1)